Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр болсон УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр /2020.05.10/-өөс эхлэн гарын үсгээ цуглуулж эхэллээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь сонгосон тойргийнхоо 801-ээс дээш хүний дэмжлэг авч, гарын үсэг цуглуулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх зохицуулалттай. Тодруулбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу БИЕ ДААН нэр дэвшигч иргэд сонгогчдоосоо нэр дэвших эрхээ олж авах гарын үсэг цуглуулах хуулийн хугацаа тавдугаар сарын 10-аас буюу өнөөдрөөс эхэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хувьд Хан-Уул дүүрэг буюу УИХ-ын 29-р тойрогт бие даан нэр дэвшихээ зарлаж бөгөөд хуулийн хугацаанд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн.
Сонирхуулахад, түүнийг бие даан өрсөлдөхийг нь дэмжиж, түүний ээж анхны гарын үсгийг нь зуржээ.
Ш.ОЧ