Дүүжин тээвэр дахин "амилав" | News.MN

Дүүжин тээвэр дахин "амилав"

Дүүжин тээвэр дахин "амилав"

Дүүжин тээвэр дахин "амилав"

Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин зам барих асуудлыг хэлэлцсэн ч олон нийтийн шүүмжлэлээс болоод энэ асуудлыг хэлэлцээгүй хэмээн Засгийн газар мэдэгдэж байв. Гэвч өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын гурван ч байнгын хороо хуралдаж, Франц улстай хийх зээлийг гэрээг хэлэлцэж, дэмжсэн байна. Тодруулбал, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлого,  Төсвийн байнгын хорооны Баасан гаригт хуралдаж,  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн байна.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах зорилгоор нийслэлийн хоёр чиглэлд дүүжин зам барьж, ашиглалтад оруулах төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх зээлийг олгох боломжтой аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” компанитай хамтран “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны дөрөвдүгээр сараас ажиллаж байгаа гэжээ.

Нийт 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.0076 хувь, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй юм байна. Бүгд Найрамдах Франц улсын нэн хөнгөлөлттэй 60.7 сая еврогийн зээлийг зөвхөн нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замыг нэвтрүүлэх төслийн хүрээнд байгуулжээ. Улаанбаатар дөрвөн уулын дунд оршдог учир нийтийн тээвэр хүрч чадахгүй олон чиглэл байгаа учраас агаарын дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх нь оновчтой гэдгийг Монгол, Францын эрдэмтэд шийдсэн гэнэ.

ДҮҮЖИН ЗАМЫН ЧИГЛЭЛ:

  •  Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой шугам бөгөөд өртөг нь 35.4 сая евро аж.
  • Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км шугам бүхий 3 зогсоолтой шугам барихаар төлөвлөсөн бөгөөд тус хоёр дахь шугамын холбогдохоор тооцоолжээ. Нийт өртөг 25.3 сая евро байхаар төлөвлөжээ.

Хэдийгээр Засгийн газраас хэлэлцсэн, хэлэлцээгүй хэмээн будилсан ч дүүжин тээвэр тавих асуудал УИХ-ын байнгын хороонд хэлэлцэнэ гэдэг нь цаашид хэлэлцээр батлагдаж, дүүжин тээвэртэй болох асуудал албан ёсоор хэрэгжинэ гэсэн үг. Байнгын хорооны саналыг одоо чуулганы хуралдаанаар хэлэлцэж, баталбал хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Франц улстай хийж байгаа хэлэлцээрийн 60,7 сая еврог өөр зориулалтаар ашиглах боломжгүй бөгөөд зөвхөн дүүжин тээвэр хийхэд зарцуулах юм байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-10 66.181.161.41

Хоноцын сэтгэлтэй хогийн дарга нар больж үзээч дээ.

Avatar

Зочин 2020-05-10 174.62.74.28

Iim niitiin teewer manaid taarahguiee. Iim yumand ureh iluudee garsan mongo haana bainaa, eniig eserguutsej baina. Ard tumneesee sanaliig ni asuusan yumuu?

Avatar

Zochin 2020-05-10 202.179.27.142

Naad huuhdiin togloomoo bolio salhind savlaad Mongold taarahgui eeeee

Avatar

Сараа 2020-05-10 202.179.25.174

заа хөөрхий францад дорноговьд уран олборлох албан ёсны эрхийг нь энэ зээл авснаар баталгаажууллаа даа, ямар их үнээр олдож бгаа дүүжин вэ??????? бүхэл бүтэн аймгийг хүн мал устай нь хордулсны шагнал шүү дээ, бас өөрсдөө дундаас нь хэдийг цавчих нь сонин. Амарсайхан түүхэнд нэрээ хараар үлдээх ажлаа хийж бна,

Avatar

Зочин 2020-05-10 203.91.115.56

Амарсайхан гэж хогийн шаар байсан цагт хот балрах юм байна. Налайхын шахт руугаа дүүжин замаа тавьдаг л юм байгаа биз. УБ хотод энэ балай чинь огт тохирохгүй, өвөл яах юм, хүмүүс хөлдөнө. Осол аваарь гээд юу болох уу. Хөдөөний хүмүүсээр хотын асуудлыг шийдүүлж огт болохгүй шүү.

Avatar

Зочин 2020-05-10 59.153.113.150

Метро Хятадад 1 км нь 1 тэрбум юань байдаг, 400 тэрбум төгрөг гэсэн үг. Толгойт Амгалан гэж барихад 8 ихнаяд буюу 2,8 тэрбум доллар болно

Avatar

zochin 2020-05-10 122.201.23.84

Энэ балай юмны оронд ийм их мөнгөөр метро барих эхлэлээ тавь

Avatar

зочин 2020-05-10 183.177.97.14

хэрэггүй шүү дээ. хэн ч түүнд чинь суухгүй. байнга ачаа чирч явдаг хөөрхий хэдэн ард түмэн чинь тэр дотор багтах уу. тэрний оронд талхаа авъя гэх байлгүй. эээкк эсвэл үнэгүй үйлчлэх юм уу….. амьдралд ойр байгаа ч дээ

Avatar

Зочин 2020-05-10 202.21.108.250

Metro yasan beee?

Avatar

Зочин 2020-05-10 49.0.218.165

хэрэггүй гэж хэлсэн шүү улаанбаатарчууд

Avatar

Зочин 2020-05-10 64.119.22.61

Аялал жуулчлалд голчлон хэрэглэдэг юм шүү дээ энэ чинь. Уул руу гарах буух гэх мэтэд

Avatar

уншигч 2020-05-10 76.170.51.204

энэ чинь том хотын тээврийн хэрэгсэл мөн үү ? Ийм хэрэгсэлтэй хот дэлхийд хаана ямар улс байна вэ

Avatar

ЗОЧИН 2020-05-10 119.40.98.177

ЭНЭ ТӨСЛИЙГ ЯАГААД ЗОГСООХГҮЙ БАЙГАА БОЛ ДОО МАНАЙД БОЛ ТОХИРОХГҮЙ ШҮҮ… САЛХИ ШУУРГАТАЙ ЦАГ АГААРТ ЗОХИЦОХГҮЙ БАХЙ ШҮҮ….

Avatar

mgl 2020-05-10 103.9.90.130

энэ балиар юмаа зогсоо гээд иргэд шаардаад байхад л зүтгүүлээд улайраад дайраад байхын Юун дүүжин зам бэ Одоо ийм балай юманд мөнгө угаах цаг биш Эдийн засгийг яаж сэргээх вэ гэдгийг бодох цаг Эд нарт бол тэр хамаагүйл байхлдаа иргэд бидэнд бол энэ хүнд цаг үеийг яаж давж гарахуу гэдэг нь чухал тиймээс энэ асуудалд иргэн бүр ухамсартай хандаж зогсоох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-10 202.21.117.2

Олон хүн тээвэрлэх боломж муутай, зөвлөх аялал жуулчлалын хүмүүст тохиромтой. Гэхдээ манайд жуулчин багатай болохоор өртөгөө мөд нөхөх болов уу?

Avatar

уншигч Д 2020-05-10 203.98.76.9

Болих хэрэгтэй. Иргэд эсэргүүцээд байхад яагаад ингэтлээ улайраад зүтгээд байгаа юм бэ? Хэнд ч хэрэггүй, дараа нь хог болж зайлуулах зүйлд улсын төсвийн бүр тэгээд зээлийн хэчнээн мөнгө үрэн таран хийх санаанд ямар ашиг сонирхол байна вэ? Дарга болно гэдэг чинь мөнгө идэх ажил биш шүү

Avatar

бодлын хулгайч 2020-05-10 66.181.167.53

НААДАХ ЧИНЬ УУЛЫН УНАА. ЮУН НИЙТИЙН ТЭЭВЭР ВЭ. ТЭНЭГТЭХ ЮМАА. МАНАЙХ ШИГ САЛХИ ШУУРГА ИХТЭЙ ГАЗАР САВЛААД ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ. ТЭГЖ ҮХЭЭД ЯАХАВ. ТҮҮНИЙ ОРОНД ХЭДЭН АВТОБУС АВСАН НЬ ДЭЭР. АМАРСАЙХАН ТЭНЭГТХЭЭ БОЛЬ

Avatar

Зочин 2020-05-10 66.181.177.239

ene tegeed hahir uvliin tsagt ajillah uu?

Avatar

Хараа 2020-05-10 202.179.3.246

1км нь 6 сая евро монгол төгрөгөөр 6000000х3000 = 18000000000 (18 тэрбум ) Нийт 182,1 тэрбум төгрөг өнөөдрийн ханшаар за тэгээд хүү, засвар үйлчилгээ гээд талиж өгнө дөө. Амарсайхан дарга үүнээсээ дүүжлүүлээд л дуусах байхаа даав

Avatar

Зочин 2020-05-10 202.179.31.242

naana chini 500 m gazart 10 say evrogiin zuruu baigaad bna. ter zuruu i ayuitai zuruu bna daa.Yatgah tusam nyagtal geed naaduui chini uursduu kheleed l bgaa

Avatar

Зочин 2020-05-10 202.9.40.183

Уул нь баригдвал зөв л юм даа унаанд түгжрэхгүй шууд явна

Avatar

Зочин 2020-05-10 203.91.115.56

Чи тэр хөдөөнөө очиж дүүжингээрээ яв. Чамд гоё байгаа биз

Avatar

Зочин 2020-05-10 66.181.160.70

ТЭГЭЭД ТА НАР ОЧИЖ ҮХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ РҮҮ ЧИГЛҮҮЛЭЭД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ ТИЙМ БИЗ ДЭЭ ИЙМ Ч ТЭНЭГ ДАРГА НАР БАЙХАД ЯАЖ ХОТ ХӨГЖИХ ВЭ?

Avatar

Зочин 2020-05-10 103.229.123.220

Үүний оронд митро дээр ямар тэнэг зүйлд мөнгө зардаг бас яаж ингнэж сэтгэж чадаж баынх аа аан ??? Эрүүл байгаа даа бурхан минь аймаар юм аа!!!

Avatar

Зочин 2020-05-10 202.9.46.101

Энэ балай санаагаа хэзээ болих бэ? ямар улсад дүүжин тээврийг түгжрэл бууруулах зорилгоор ашиглаж байгаа юм?

Avatar

Зочин 2020-05-10 59.153.87.251

солиорол Амарсайхан гэгч луйварчин больж уз

Avatar

Зочин 2020-05-10 192.82.74.209

Boliochee nuden deer luivar hiigeed bhima

Avatar

кккк 2020-05-10 104.232.37.142

хачин хачин юм их хуцахнээ, хачин хачин юм их үзэхнээ. ИЙМ БАЛАЙ ЮМ ХУЦАЖ БАЙХААР ГЭР ХОРООЛЛОО ТӨВИЙН ШУГАМАНД ХОЛБООЧ, УТААНААСААА САЛААЧ балайнуудаа, хош ……. шиг юмнууд чинь

Avatar

Зочин 2020-05-10 66.181.182.119

новшийн төслөө татаж ав манай хахир өвөлийг даахгүй 5 буудалтай газар дээрх метро ядаж барь

Avatar

Зочин 2020-05-10 103.57.94.205

давхар автобус өвлийн хүйтэнд илүү олон хүнийг муу тал нь осол болоход

Avatar

Зочин 2020-05-10 150.129.141.132

Энэ бол цэвэр мөнгө угаалт, энэ их мөнгөөр давхар автозам барих хэрэгтэй, тэгвэл түгжрэл буурна.

Avatar

citizen 2020-05-10 202.131.247.254

ene mash saihan ed shyy

Avatar

ЗОЧИН 2020-05-10 202.126.88.144

ӨВӨЛДӨӨ ДҮҮЖЛЭГДСЭН ЭВДЭРХИЙ ТӨМРИЙН СЭГТЭЙ ДЭЛХИЙН ХОГЫН ЦЭГ БОЛНО ДОО !!! ДУГУЙТАЙ СЭГЭЭСЭЭ ЭХЛЭЭД САЛЧИХ !!! ХА ХА ХА !!!

Avatar

Зочин 2020-05-10 64.119.24.127

МЕТРОГОО БАРИАЧЭЭ. ДҮҮЖИН ТЭЭВЭР ГЭЖ АГААРЫН ЮМ ЯРИХАА БОЛИОЧЭЭ.

Avatar

GUZEET 2020-05-10 202.21.107.124

ҮЛГЭР ЯРИХАА БОЛИХ ЦАГ БОЛСОН . ҮҮГНЙ ОРОНД ХОТЫН ТӨВӨӨР ЯВЖ БАЙГАА ТӨМӨР ЗАМАА ЦАХИЛГААН ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗАМ БОЛГОЖ АШИГЛАНА ГЭВЭЛ ИЛҮҮ ҮНЭМШИЛТЭЙ СОНСОГДОНО ШҮҮ

Avatar

Irgen 2020-05-10 202.9.46.248

Ger horoolliin nuhen Jorlongoo l yanzlaach tegeed niitiin teevree buren shinechil

Avatar

Irgen 2020-05-10 202.9.46.248

Teneg yumaa boliochee, aylal zuuvhlald goy gazraa uzuuleh gej l hergeldeg, -40 boldog manaid Tohorihgui hiideg material ni ch daahgui japan solongos geed hugjiltei orond hurtel aimaar, ayulgui baidal hetsuu yum bilee. Tegeed buur ger horoolol deeguur hamgiin teneg ni hotiin tuv havitsaa Za Yahav gehed ger horoolloo delhiigeer neg gaihuulah geee yuuuu

Avatar

Zaisan 2020-05-10 66.181.161.50

Наад мөнгөөрөө гэр хорооллоо орон сууцжуулаачээ.Тэнд чинь хүмүүс амьдардаг юм.Хотын хамгийн халуун цэг 1-рт хийх ажил чинь гэр хороололд хөрөнгийн эх үүсвэр том төсөл хэрэгтэй байна 7 буудал баянхошуу,дарь эх цайз,шар хад ,улиастай гээд. Дүүжин гүүрийн тансаглалаа түр хойшлуулаачээ.

Avatar

Зочин 2020-05-10 66.181.169.108

Хийнэ гэж зорьсон хүн хийдэг юм. Болохгүй шийдэл биш ш тээ. Олон мянган машинтай. Замаа өргөтгөх боломжгүй болсон манай улсад зөв шийдэл

Avatar

Зочин 2020-05-10 66.181.178.154

СОНГУУЛИЙН МӨНГӨ БОСГОХ ГЭЭД БҮР УЛАЙРЧХАЖ ЭЭ .

Avatar

Зочин 2020-05-10 103.229.123.220

НҮХЭН ЖОРЛОНГИЙН БААСЫГ ХУРДАН ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ БАРЬЖ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖРУУ ТАТДАГ БОЛСНЫ ДАРАА ХОТЫН БУСАД АСУУДАЛД МӨНГӨӨ ЗАРЦУУЛААСАЙ ЮУ ЭРЭМБЭЭРЭЭ ЧУХАЛ ВЭ ГЭДЭГ ЮМ МАНАЙД БҮР МӨСӨН ҮГҮЙ БОЛЖЭЭ

Avatar

зочин 2020-05-10 64.119.24.60

түрүүгийн өр зээлээ барахгүй болчоод ингэж мөнгөөр тоглох зүгээр үү

Avatar

Зочин 2020-05-10 202.126.89.224

Аялал жуулчлалд л хэрэглэдэг шүүдээ. Дэлхийд байхгүй гэр хорооллоо гадаадын жуулчдад үзүүлэх гэсэн юм байх даа.
Амарсайхангаар Зайсан толгойг сэргээлгэе.

Avatar

Дорж 2020-05-10 202.126.89.152

Болиоч ээ, өнөө тэнгэрийн зам бна үүн шиг хэрэггүй зүйл байхгүй шүү, 60,0 сая евро

Avatar

Зочин 2020-05-10 103.212.116.160

З А З Л О О ХАХАХА

Avatar

зочин 2020-05-10 182.160.38.114

ГУРВАН ЗҮЙЛ: НЭГТ ӨВЛИЙН ХҮЙТЭНД АЮУЛГҮЙ БАЙЖ ЧАДАХ УУ, ХАЛААЛТТАЙ Л БАЙХ ДАА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА, ХОЁРТ ЗУНЫ ХАЛУУНД АГААРЖУУЛАГЧТАЙ Л БАЙХ ДАА, ГУРАВТ ХҮЧТЭЙ САЛХИ БОЛВОЛ САНЖИГАНАХГҮЙ Л БАЙВАЛ БОЛЛОО, ЭДГЭЭРИЙГ ТООЦСОН БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Зочин 2020-05-10 202.126.89.83

Ямар олон хүнээс асуудгын хурдан хийгээчээ, захын чавганцаас хүртэл асуух юм

Avatar

Зочин 2020-05-10 103.57.94.205

Хахаха бүр зээл авч ийм тэнэг юм хийхнээ? Тэгээд дүүжин зам тавьж байгаа чиглэлийг нь хараад байгаарай. Хэдэн төгрөг татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлаагүй бол нойр нь хүрдэггүй новшнууд юмаа

Avatar

Зочин 2020-05-10 64.119.18.115

ТӨР ДЭД БҮТЦЭЭ Л ТАТАЖ ӨГӨХӨД ХӨРӨНГӨ ОРУУЛААД ЯВБАЛ ХУВИЙН ХЭВШИЛ БАРИЛГАА АЛС ДҮҮРЭГ РҮҮ БАРИАД ХОТ ТЭЛЭЭД ЯВНА. ХОТЫН ТӨВД БУУЛГАСАН БАРИЛГЫН ОРОНД ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ХИЙ.

Avatar

Зочин 2020-05-10 107.77.173.58

Ирэх сонгуулиар юу ч болоо билээ наана нь өрсөж мөнгө цавчих гээд л байна уу даа….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж