Дүүжин тээвэр дахин "амилав"

Хуучирсан мэдээ: 2020.05.10-нд нийтлэгдсэн

Дүүжин тээвэр дахин "амилав"

Дүүжин тээвэр дахин "амилав"

Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин зам барих асуудлыг хэлэлцсэн ч олон нийтийн шүүмжлэлээс болоод энэ асуудлыг хэлэлцээгүй хэмээн Засгийн газар мэдэгдэж байв. Гэвч өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын гурван ч байнгын хороо хуралдаж, Франц улстай хийх зээлийг гэрээг хэлэлцэж, дэмжсэн байна. Тодруулбал, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлого,  Төсвийн байнгын хорооны Баасан гаригт хуралдаж,  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн байна.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах зорилгоор нийслэлийн хоёр чиглэлд дүүжин зам барьж, ашиглалтад оруулах төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх зээлийг олгох боломжтой аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” компанитай хамтран “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны дөрөвдүгээр сараас ажиллаж байгаа гэжээ.

Нийт 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.0076 хувь, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй юм байна. Бүгд Найрамдах Франц улсын нэн хөнгөлөлттэй 60.7 сая еврогийн зээлийг зөвхөн нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замыг нэвтрүүлэх төслийн хүрээнд байгуулжээ. Улаанбаатар дөрвөн уулын дунд оршдог учир нийтийн тээвэр хүрч чадахгүй олон чиглэл байгаа учраас агаарын дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх нь оновчтой гэдгийг Монгол, Францын эрдэмтэд шийдсэн гэнэ.

ДҮҮЖИН ЗАМЫН ЧИГЛЭЛ:

  •  Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой шугам бөгөөд өртөг нь 35.4 сая евро аж.
  • Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км шугам бүхий 3 зогсоолтой шугам барихаар төлөвлөсөн бөгөөд тус хоёр дахь шугамын холбогдохоор тооцоолжээ. Нийт өртөг 25.3 сая евро байхаар төлөвлөжээ.

Хэдийгээр Засгийн газраас хэлэлцсэн, хэлэлцээгүй хэмээн будилсан ч дүүжин тээвэр тавих асуудал УИХ-ын байнгын хороонд хэлэлцэнэ гэдэг нь цаашид хэлэлцээр батлагдаж, дүүжин тээвэртэй болох асуудал албан ёсоор хэрэгжинэ гэсэн үг. Байнгын хорооны саналыг одоо чуулганы хуралдаанаар хэлэлцэж, баталбал хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Франц улстай хийж байгаа хэлэлцээрийн 60,7 сая еврог өөр зориулалтаар ашиглах боломжгүй бөгөөд зөвхөн дүүжин тээвэр хийхэд зарцуулах юм байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж