Сураггүй алга болсон сэтгэцийн эмгэгтэй залууг олжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.10-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон сэтгэцийн эмгэгтэй залууг олжээ

Сураггүй алга болсон сэтгэцийн эмгэгтэй залууг олжээ

Онцгой байдлын Ерөнхий газарт бүртгэгдсэн хоногийн мэдээг хүргэж байна. 


Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цахиурт багийн Галуут гэдэг газар тавдугаар сарын 9-ний өдөр тус багийн харьяат 35 настай эрэгтэй О гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тус эрэгтэй нь сэтгэцийн эмгэгтэй бөгөөд сумын эмнэлэгт эмчлүүлж байгаад 14.00 цагт эмнэлгээс гараад алга болсон хэмээн ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт хандсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад  өнөөдөр /2020.05.10/  07:45 цагт тус аймгийн Арвайхээр сумын Өлзийт багт амьдардаг ах Г-д эсэн мэнд ирсэн гэсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

ХЭРЛЭН ГОЛД  МАШИНТАЙГАА СУУСАН  ЗОРЧИГЧДЫГ  ТАТАН ГАРГАВ

Нийслэлийн Багануур дүүргийн  нэгдүгээр хороо,  Ахмадын амралтын дэргэд Хэрлэн голд автомашинтай  гурван иргэн суусан байна гэсэн дуудлага тавдугаар сарын 8-ны өдрийн 15.26 цагт Онцгой байдлын хэлтэст иржээ. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан 16.00 цагт очиж, Тоёота Пропогс  загварын суудлын автомашиныг 50 настай эрэгтэй, 51 настай иргэн Т, 57 настай эрэгтэй О нарыг Хэрлэн голд суусан байсныг татан гаргасан байна.

УУРХАЙН АЖИЛЧИД ЭКСКАВАТОРЫН ХӨДӨЛГҮҮР ШАТАЖ БАЙСНЫГ УНТРААЖЭЭ 

Мөн энэ өдөр  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  хоёрдугаар багийн Ногоон тойром гэдэг газарт Шивээ-Овоо нүүрсний уурхайн улсын бүртгэлгүй, “Комацу ПС-200” загварын экскаватор шатжээ. Улмаар  тус нүүрсний уурхайн  таван ажилтан экскаваторын хөдөлгүүр, бүхээгийн хэсэг шатаж байсныг унтраажээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж