Удтал дуншсан Элчингүүд томилогдов | News.MN

Удтал дуншсан Элчингүүд томилогдов

Удтал дуншсан Элчингүүд томилогдов

Удтал дуншсан Элчингүүд томилогдов

Ойрын өдрүүдэд УИХ, Засгийн газар хэд хэдэн онцлох томилгоо, сэлгээ хийв. Элчин сайдын томилгоо бол Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ хооронд зөвшилцөж, “таалагдаж” байж орж ирж томилогддог чухал албан тушаал. Гэхдээ сүүлийн хэдэн жил Элчин сайд, Консулын томилгоо “шагнал”-ын албан тушаал болсон гэж шүүмжилж байгаа, дээрээс нь Ерөнхийлөгчийн зүгээс заримыг нь буцаан татаж, томилохоос татгалзвал томилох боломжгүй байдаг.

Тухайлбал, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг ажлын хариуцлага алдсан хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Түүнийг Гадаад харилцааны яамнаас Канад улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор хэлэлцэж байсан ч Ерөнхийлөгч дэмжээгүй юм. Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн тавдугаар сард нийтдээ долоон Элчин сайдыг томилох санал хүргүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Анхбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Ж.Сэржжав нарын нэрс байсан ч энэ удаагийн зөвшилцөх саналд тэднийг дурдаагүй байна. Ингээд түүнийг томилуулах санал хэвээр байгаа гэж Гадаад харилцааны сайд мэдэгдэж байсан ч ийнхүү ажлаас нь чөлөөлөв. Д.Даваасүрэн ажлын хариуцлага алдсан нь

БНСУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР Н.ЭРДЭНЭТУЯАГ ТОМИЛОВ

Бараг гурван жилийн хугацаанд БНСУ-д суух Элчин сайдыг томилж чадахгүй байсаар өнгөрсөн долоо хоногт тус улсад суух Элчин сайдаар Н.Эрдэнэтуяаг томиллоо. Түүнээс өмнө энэ албан тушаалд хоёр ч хүн яригдаж байсан нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг томилох шийдвэр УИХ-аар гарч, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байв. Мөн БНСУ-д суух Элчин сайд Ц.Өнөрзаяаг томилох санал ч яригдаж байв.

Ийн хугацааны дараа Гадаад харилцааны яамнаас гэнэтхэн БНСУ-д суух Элчин сайдыг томилох саналаа Засгийн газарт хүргүүлж, Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-аар ногоон гэрлээр шийдэгдэж томилогдсон нь энэ.  НСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ыг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй. Шадар дипломат цолтой. Солонгос, англи, орос хэлний мэдлэгтэй. 1993-1996 онд ҮХЯ-нд мэргэжилтэн, 1996-1998 онд ГХЯ-нд мэргэжилтэн, 1998-2004 онд Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, ГХЯ-ны Азийн газарт 2004-2007 онд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007-2010, 2012-2015 онд тус тус хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар болон зөвлөхөөр ажиллаж,  2018 оны 08 дугаар сараас эхлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байгаа аж. Төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч гэж тодорхойлжээ.

ОБЕГ-ЫН ДАРГА Т.БАДРАЛЫГ ЭЛЧИНГЭЭР ДЭВШҮҮЛЭН ТОМИЛОВ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Бадралыг БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилов. Түүний энэ албан тушаалд очих  сонирхолтой хүмүүс ч мөн хэд хэд байсан юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрх элчин сайдаар  БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг танилцуулж байв. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар  БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг томилохыг дэмжээгүй.

Хятад улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар Д.Ганхуягийг 2016 оны нэгдүгээр сард томилж байсан юм. Ингээд түүнийг эгүүлэн татаж, ОБЕГ-ын дарга асан Т.Бадралыг томилсон билээ. Т.Бадрал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, МУИС, СЭЗДС-д суралцаж төгссөн. Шинэ Зеландын Массигийн их сургуульд  мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хошууч генерал цолтой. Орос, англи, франц хэлний мэдлэгтэй. Эрдэнэт үйлдвэр, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, 2004-2005 онд  Гамшгаас хамгаалах ерөнхий газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд ОБЕГ-т газрын дарга, 2007-2008 онд хэлтсийн дарга, 2009-2015 онд дэд дарга, 2015 оноос ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.  Төрийн албанд нийт 32 жил ажиллажээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-10 150.129.143.209

Elchin said gej yu ch hiideggui shal demii baahan zardal, mongonii garz bolson humuus baidiim bna lee, hed heden ulsiig niiluulen 1 elchind hamaaruuldag ch yumuu ene zahgui zardliig hasch gazar tarialan, mal aj ahui, uildvert horongo oruulj baival alsdaa heregtei bna. Manaih yamar olon ulsiin hemheend nolooloh shiidver gargah chadaltai ch bish zugeer haaj hayval taarna. Tend ajilgui hevtseer baigaad iljreh dohson humuus ni irj mal mallah heregtei!!!

Avatar

Зочин 2020-05-10 150.129.143.209

Bur yu ch hiihgui hevtser baigaad tarhi ni terendee daschihsan haaya 1 ochij bichig barimt avah gesen humuusiig harahaaraa bur gaihaj haraad hooj gargah boltloo tarhi ni holdchihson baidiim bna lee.

Avatar

GHY-nii ajiltan 2020-05-10 103.57.94.173

ajiltan oldohgui baigaa bish bailgui dee Harin Erhuuugees Amarsanaa gej suuld suusan avgainhaa erhend orson ajil medehgui hostrogdson aar saarhan yumaar huutsuldsun zunusun tugtsigiig duudaj amarch baina gej Erhuugiin konsuliinhan yarij bn.

Avatar

GHY-nii ajiltan 2020-05-10 103.57.94.173

Hursh ornuuddaa bodlogoor tsergiin hun tomilj baigaa gedeg chini edgeer ornuudtai militarist bodlogo yavuulna gesen ug uu Nuguu diplomat bodlogo yasan be Ingej boldog yum uu Tsogtbaatar said aa Deeheni ued Erhuu Kizil hoyort hiliin tsergiin 2 general eernunhii konsulaar zereg tavihad orosuud, ter dotroo GHY-amnii Aziin hegdugeer gazriin hun gaihaj alban busaar baisan shuu dee Hiliin budlian garsnuu gej baisan hun ch bii. Ih l; bodioh heregtei dee Hoyor hurshig Elchin saidaar tomiloh diplomat

Avatar

Зочин 2020-05-10 66.181.161.78

Аль асуудалтай багтаж шингэхгүй болсныгоо л элчингээр цөлдөг юм шив дээ. Тэр хүнийг авчирж шалга гэхээр яаж болохов тэр хол газар элчингээр сууж байгаа хүн гэж монгол маягаар мунхаг иргэддээ тайлбарлах нь.

Avatar

Зочин 2020-05-10 182.160.2.55

Хятад улс авилгад маш дургүй учир яллагдагчаар татагдаж байсан Төрөөс төрсөн тэрбумтан Бадралыг хүлээж авахгүй биз дээ гэж Онцгой албаныхан ярьж байх юм.

Avatar

Лорд 2020-05-10 103.229.122.73

2020 оны сонгуулиар бүгд хусуулна.Дипломат алба Элчин Сайд болон Консулын алба Их Хуралд багтаж чадаагүй амбицтай хүмүүсийн хоргодох сүүлчийн газар болжээ хөөрхий!

Avatar

Зочин 2020-05-10 192.82.67.114

Baahan aldaa s**

Avatar

Иргэн 2020-05-10 64.119.23.148

Бадрал бол Хүрэлсүхийн мөнгөний хүүдий болсон бохир хүн юм. Сонгуулийн дараа Энхамгалан Алтангэрэл, Саянаа Цагаанхүү Содбаатар, Ж.Энхбаяр гээд олон хүн АТГ-ын үүдийг сахих биздээ хөөрхий??????

Avatar

зочин 2020-05-10 211.36.130.36

Оч минь ээ үг үсгийн алдаагаа засаарай

Avatar

БАСАН БӨӨ 2020-05-10 115.84.87.16

ТОМИЛОГДООД ОЧИХ ХУГАЦАА НААД ЗАХ НЬ ӨВӨЛ БОЛНО. ТУХАЙН УЛС НЬ3Н САРЫН ДАРАА СУДАЛЖ ИРЖ БОЛНОО ГЭСЭН ЗӨВШӨӨРӨЛ АГАРМАНИ НЬ ИРВЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖУУХАА ӨГВӨЛ ОЧДОГ ХУУЛЬ ЖУРАРАМТАЙ БАЙХАД ОНЦГОЙН ДАРГА БОЛОХ ГЭСЭН ЗАХИАЛГАТ МЭДЭЭ ЯВААД БАЙХ ЮМ ОНЦГОЙН ДАРГА ЗӨВШӨӨРӨЛ ИРЭХГҮЙ БОЛ АЖЛАА ХИЙСЭЭР БНА. ШИНЭ ДАРГА ТОМИЛВОЛ ШИГН ЗАСГИЙН ГАЗРААС ХҮН ТОМИЛГНО СУДАЛЖ БАЙЖ БИЧ

Avatar

Zochin 2020-05-10 43.242.243.82

Turuus tursun terbumtan Elchin said bolj baigaa yum baina Shodrogo es baidgyi ee

Avatar

Зочин 2020-05-10 203.91.115.48

ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДААД БГАА ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ ХЯТАДЫН ЭЛЧИНД МЭДЭГДЭХ ЁСТОЙ БАДРАЛ БОЛ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН ЗАЙСАН ЖХРГЛАНТАД ХАУСТАЫ ЭРДЭНЭТЭД БАРИЛГА ОРОН СУУЦ БАРИУЛСАН АВРАГЧ ГАЛ СӨНӨӨГЧДИЙН ХООЛ ХҮНС ХУВЦАС ХЭРЭГСЭЛИЙН МӨНГӨНӨӨС ОЛОН ТЭРБУМЫГ ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧ АТГ С ШАЛГААД ТЭР НЬ НОТЛОГДОЖ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ИХ ЮМ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ЮУН ЭЛЧИН САЙД ВЭ ХҮРЭЛСҮХЭЭ МАН ЫНХАН ШУДРАГА ЁС ЧИНЬ ЭНЭ ҮҮ АМ АЖИЛ 2 ОО ХАР БАДРАЛ БОЛ АВИЛГАЧ ЛУЙВАРЧИН .ЁРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.

Avatar

зочин 2020-05-10 115.84.87.16

Мэдээ бичсэн гаргасан хүмүүс бүгд согтуу байжээ….өнөадөр хэн нэгэн чухал хүний төрсөн өдөр байх шүү….

Avatar

Зочин 2020-05-10 202.9.46.12

Харин тийм, материалаа хянаж байж тавихгүй нуль алдаа. Уншигчдаа дорд үзээж байна уу даа.
Аль нэг улс оронд томилогдох элчин сайд тухайн орныхоо хэлийг мэддэг байх шаардлагатай.
Гадаа харилцаа гэж том ярих ч эцэсдээ хүн хоорондын харилцаа л байхгүй юу. Тухайн орных нь хэлийг
мэдэхгүй оччихоод, туг таг гээд л, бүгдийг орчуулагчаар дамжуулаад байхаар ямар олиг байхав дээ.

Avatar

XXAXAX 2020-05-10 150.129.140.3

Alban tushaaliin naimaa gej ene de Badral UIH t devshine geed yavaad bsn .. Iim hun bh ch gej de .. zorilgodoo unench bish iim humuus ols orond hezee ch sain zuil hiihgui

Avatar

Хотын уугуул иргэн Бат 2020-05-10 202.179.27.157

Энэ мэдээ гэж нуль алдаа. Ганц мэдээг алдаагүй бичиж чадахгуй юм даа. Нэг Энхтуяа гээд, дараа нь Эрдэнэтуяа гээд, "НСУ-д суух" гэнээ "НСУ" гэж ямар шинэ улс гараад ирэв ээ.. Ш.Оч оо, миний дүү, ах нь чамд хэрэгтэй бол Цагаан Толгой заах сайн багш олж өгч болно шүү…

Avatar

Баярхүү 2020-05-10 66.181.161.35

Гэмт хэрэгтэн нарыгаа шагнадаг монгол улс нэртэй арчиагүй лаларуудаар дүүрсэн их хуралтай дүүрсэн тэнэг орон … ийм байхаар гайгүй хэд н гадагшаа гарч амь амьдралаа бодохоос ямарч замгүй …. ажил хийхээр цалингаа өгөхгүй … гайгүй ганц нэг төсөлд н ороодхий гэхээр монгол хүн чадахгүй хятадууд мундаг х***а нар дэндүү сайн гээд зам барилга гүүр дэд станц мах боловсруулах тээвэр нүүрс за даа ийм улс ийм их орон гэж байхуу эсвэл хувьсгал энэ тэр гэж заавал эцсийн цус урсгасан алаан талаандаа тул

Avatar

Борхүү 2020-05-10 66.181.161.35

Монгол улс гэж байхгүй зөвхөн мафийн гар л байдаг … ээбийгийн ноходууд гэмт хэрэгт шалгагдаж байсанч элчин сайд болдог шууд генерал болгодог юм малын мал тогтолцоотой дампуурсан орон

Avatar

Зочин 2020-05-10 66.181.161.35

Браво супер хүний нөөц байхгүй энэ нөхөр л бүгдийг чадна хээл хахууль б**с долоож хаана ч чадна … хүрэлийн жинкоонхоо хаха ээбий н сургасан юм генерал болтол н багс долоолгож хэний ч хамаагүй долоондоо гэж үүнийг хэлнэ ….. гадаад харилцааг …гадаад харилцааны яамыг галзуу б**с долоож гийнагсадын үүрлэгч яам нэрлэцгээе…. ураа

Avatar

авилгачин элчин сайд уу 2020-05-10 103.229.122.220

http://erennews.mn/article/33164

Avatar

Ок 2020-05-10 66.181.161.35

Сэтгэгдэл шууд устгаад л байх юм . Өөрсдийгөө хамгаалаад л байгаа юм байхдаа

Avatar

авилгачин элчин сайд уу 2020-05-10 103.229.122.220

https://livetv.mn/p/11671

Avatar

авилгачин элчин сайд уу 2020-05-10 103.229.122.220

https://gereg.mn/news/37883

Avatar

хэрэг чинь хаагдааюу 2020-05-10 103.229.122.220

https://news.zindaa.mn/2ygu

Avatar

Зочин 2020-05-10 103.229.122.220

http://hardnews.mn/10663.html

энэ хэрэг яасан бэ

Avatar

zochin 2020-05-10 103.229.122.220

https://www.24tsag.mn/a/181683

энэ үнэн үү

Avatar

Зочин 2020-05-10 202.126.89.43

t

Avatar

Зочин 2020-05-10 202.9.40.44

ХОЙД ТАЛДАА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛТАЙ, УРД ТАЛДАА ХОШУУЧ ГЕНЕРАЛТАЙ, БИД Ч ЛАГ УЛС ШҮҮ

Avatar

nuudel 2020-05-10 64.120.88.65

Erdenetuya yumuu Enkhtuya yumuu News.mn maluudaa.

Avatar

Армэргэн 2020-05-10 122.201.24.194

Танай сайт редакторгүй юм уу? Мэдээний утга агуулга, өгүүлбэр зүй гээд мөн ч их алдаа байх юм даа. Шүүмжлэлийг хүлээж авдаггүй ээ аан?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж