Ойрын өдрүүдэд УИХ, Засгийн газар хэд хэдэн онцлох томилгоо, сэлгээ хийв. Элчин сайдын томилгоо бол Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ хооронд зөвшилцөж, “таалагдаж” байж орж ирж томилогддог чухал албан тушаал. Гэхдээ сүүлийн хэдэн жил Элчин сайд, Консулын томилгоо “шагнал”-ын албан тушаал болсон гэж шүүмжилж байгаа, дээрээс нь Ерөнхийлөгчийн зүгээс заримыг нь буцаан татаж, томилохоос татгалзвал томилох боломжгүй байдаг.
Тухайлбал, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг ажлын хариуцлага алдсан хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Түүнийг Гадаад харилцааны яамнаас Канад улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор хэлэлцэж байсан ч Ерөнхийлөгч дэмжээгүй юм. Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн тавдугаар сард нийтдээ долоон Элчин сайдыг томилох санал хүргүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Анхбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Ж.Сэржжав нарын нэрс байсан ч энэ удаагийн зөвшилцөх саналд тэднийг дурдаагүй байна. Ингээд түүнийг томилуулах санал хэвээр байгаа гэж Гадаад харилцааны сайд мэдэгдэж байсан ч ийнхүү ажлаас нь чөлөөлөв. Д.Даваасүрэн ажлын хариуцлага алдсан нь
БНСУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР Н.ЭРДЭНЭТУЯАГ ТОМИЛОВ
Бараг гурван жилийн хугацаанд БНСУ-д суух Элчин сайдыг томилж чадахгүй байсаар өнгөрсөн долоо хоногт тус улсад суух Элчин сайдаар Н.Эрдэнэтуяаг томиллоо. Түүнээс өмнө энэ албан тушаалд хоёр ч хүн яригдаж байсан нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг томилох шийдвэр УИХ-аар гарч, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байв. Мөн БНСУ-д суух Элчин сайд Ц.Өнөрзаяаг томилох санал ч яригдаж байв.
Ийн хугацааны дараа Гадаад харилцааны яамнаас гэнэтхэн БНСУ-д суух Элчин сайдыг томилох саналаа Засгийн газарт хүргүүлж, Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-аар ногоон гэрлээр шийдэгдэж томилогдсон нь энэ. НСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ыг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй. Шадар дипломат цолтой. Солонгос, англи, орос хэлний мэдлэгтэй. 1993-1996 онд ҮХЯ-нд мэргэжилтэн, 1996-1998 онд ГХЯ-нд мэргэжилтэн, 1998-2004 онд Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, ГХЯ-ны Азийн газарт 2004-2007 онд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007-2010, 2012-2015 онд тус тус хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар болон зөвлөхөөр ажиллаж, 2018 оны 08 дугаар сараас эхлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байгаа аж. Төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч гэж тодорхойлжээ.
ОБЕГ-ЫН ДАРГА Т.БАДРАЛЫГ ЭЛЧИНГЭЭР ДЭВШҮҮЛЭН ТОМИЛОВ
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Бадралыг БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилов. Түүний энэ албан тушаалд очих сонирхолтой хүмүүс ч мөн хэд хэд байсан юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрх элчин сайдаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг танилцуулж байв. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг томилохыг дэмжээгүй.
Хятад улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар Д.Ганхуягийг 2016 оны нэгдүгээр сард томилж байсан юм. Ингээд түүнийг эгүүлэн татаж, ОБЕГ-ын дарга асан Т.Бадралыг томилсон билээ. Т.Бадрал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, МУИС, СЭЗДС-д суралцаж төгссөн. Шинэ Зеландын Массигийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хошууч генерал цолтой. Орос, англи, франц хэлний мэдлэгтэй. Эрдэнэт үйлдвэр, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, 2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд ОБЕГ-т газрын дарга, 2007-2008 онд хэлтсийн дарга, 2009-2015 онд дэд дарга, 2015 оноос ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна. Төрийн албанд нийт 32 жил ажиллажээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ