"Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаахгүй" гэв

Хуучирсан мэдээ: 2020.05.10-нд нийтлэгдсэн

"Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаахгүй" гэв

"Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаахгүй" гэв

 Иргэд олон нийтийн дунд Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг маргаашаас  эхлэн 20-ныг хүртэл хязгаарлана гэх мэдээлэл тархах болжээ.

ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛАЛТ БОЛНО

Бид дээрх мэдээллийг тодруулахаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаатай холбогдож лавлахад “Манай аймгийн хувьд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтыг  зохион байгуулсан зүйлийг иргэд буруу ойлгож, олон нийтийн хэрэгслээр ташаа мэдээлэл тарааж байна.  Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаана гэдэг нь худал, ташаа мэдээлэл гэдгийг дахин онцолж хэлье. Дадлага сургуулиар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн бэлэн байдлыг үнэлэх, дээшлүүлэх, нэрвэгдэгсдийг эмчлэх, хөл хорио, халдварын сэргийлэлт, хяналтын дэглэм тогтоох зэрэг арга хэмжээ юм” гэлээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шадар сайдын 33 дугаар тушаал гарч  “Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтыг  тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд  нийслэлийн Чингэлтэй дүүрэгт амжилттай зохион байгуулсан билээ. Уг дадлага сургуулилалтыг Сэлэнгэ болон  Дархан-Уул аймагт  мөн зохион байгуулахаар болсон нь энэ юм.

Энэхүү дадлага сургуулилалтын ач холбогдол нь нэгдүгээрт мэргэжлийн байгууллага, төрийн албадын бэлэн байдлыг хангах, хоёрдугаарт нийслэл хотод халдвар тархлаа гэж бодоход ажиллах нөхцөл байдал, хүн хүч, эмнэлгийн эм тариа багаж хэрэгсэл нөөц бололцоо, тусгаарлах байрны бэлэн байдал зэрэг хэр  хангагдаж байгааг шалгаж дараа нь үйл ажиллагаагаа сайжруулах , улам боловсронгуй болгох ажлаа төлөвлөхөд тус дэм болно хэмээн албаныхан үзэж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж