Цаг агаар: Ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орно

Хуучирсан мэдээ: 2020.05.10-нд нийтлэгдсэн

Цаг агаар: Ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орно

Цаг агаар: Ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ. Тодруулбал, ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орох бол долоо хоногийн дундаас хойш нийт нутгаар дулаарах төлөвтэй байна.

Тавдугаар сарын 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, тавдугаар сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, тавдугаар сарын 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи тавдугаар сарын 11,12-нд говь, тал, хээрийн нутгаар  түр зуур секундэд 16-18 метр, тавдугаар сарын 13-14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст дулаан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор  шөнөдөө 2 градус хүйтгээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 13-наас ихэнх нутгаар дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж