ЭМЯ: 397 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.10-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 397 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

ЭМЯ: 397 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

НЭМЭЛТ: 11.00 ЦАГ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар 42 хүн коронавирусийн халдвараар өвчилснөөс 28 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа бол нийт ажиглалтад 991 хүн байна.

Тус яамны олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ Дэлхийн 215 улсад 4.1 сая хүн өвчилж 280 гаруй мянга хүн нас барж 1.4 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол улсад 42 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс 14 хүн эдгэрч дараагийн шатанд шилжсэн бол 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар ажиглалтад 991 хүн байна. Орон нутгийн 11 чиглэлийн гал тэргэнд 371 эмнэлгийн ажилтан, 4350 зорчигчдод коронавирусийн халдвар илрүүлэх тандалт судалгаа хийхэд одоогоор халдвар илрээгүй. 24 цагийн байдлаар 119 дугаарт 156 дуудлага ирсэн. Ихэнх нь дэглэм болон олон улсын коронавирусийн халдварын талаарх мэдээлэл авсан. Манай иргэдийн хувьд маскаа ил задгай хаяж байгааг сэрэмжүүлж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Тимээс маскаа ил задгай хаяхгүй байх хэрэгтэй.  ЭМЯ, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран цаашид авах арга хэмжээний чиглэлийг байнга гаргаж байгаа. Яагаад гэвэл дэлхий дахинд коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа эхлэх, зарим оронд эхэлж байгаа гэсэн чиг хандлагатай байгаа. Манай орны хувьд коронавирусийн халдвар хүн амын дунд голомтлон тархах нь цаг хугацааны асуудал” гэв.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр нийт лабораториудад 397 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. ЭМЯ-аас тандалтын зорилгоор цуглуулсан таван сорьцоос коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 49, ажиглах байранд тусгаарлагдсан 282, Өмнөговь аймагт тусгаарлагдсан долоо, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Мөн энэ тоонд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн зорчигчдын давтан шинжилгээ орсон байгаа. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор  36 ачаа тээврийн жолоочийн сорьцод коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 107 хүн тандалт, ажиглалт, эмчилгээ хийлгэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Saturday, May 9, 2020

"ТУСГААРЛАХ БАЙРАНД 26 РЕЗИДЕНТ ЭМЧ АЖИЛЛАЖ БАЙНА"

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ Б.НАРАНТУЯА:

-Монгол Улсад сургалт эрхлэх нийт 24 байгууллагад 30 мэргэжлийн чиглэлээр 1819 реседент эмч суралцаж байна. Эдгээр реседентийг шаардлагатай үед дайчлан ажиллах, бэлэн байдлыг хангах хүрээнд суралцаж буй үндсэн мэргэжил дээр эрчимт эмчилгээ, мэдээнггүйжүүлэх, мэс засал, яаралтай тусламж гэсэн чиглэлээр, мөн суралцагчийн үндсэн болон одоогийн харьяаллаар, суралцаж буй дамжаагаар, бага насны хүүхэдтэй болон жирэмсэн, дайчлах боломжгүй резидент  эмч нарын судалгааг гаргаад байна. Монгол Улсад коронавирусийн бүртгэгдэхээс өмнө буюу нэгдүгээр сарын 28-ны өдөр ремедент эмч нартаа Эрүүл мэндийн яам, сургалт эрхлэх байгууллагуудтайгаа хамтран коронавирус болон томуу томуу, төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ сургалтыг анх удаа зохион байгуулсан. Үүнээс гадна амьсгалын замын болон бусад өвчний хүндрэлийн үед үзүүлэх тусламжтай холбоотой сургалтуудыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангасан. Тусгаарлах байранд ажиллах реседент эмч нар коронавирусийн халдвар, сэргийлэлт, хяналт өвчлөлийн үеийн сэтгэл зүй, тусгаарлан ажиглах байрандз ажиллах нь гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн эрх зүйн баримт бичиг зэрэг сургалтыг зохион байгуулсан.

Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагын мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч нарыг ковид 19 халдварын сэргийлэлт, оношлогоо, эмчилгээ, сэтгэл зүйн бэлтгэл сургуулилтад хамруулж, сургагч багш нарыг бэлтгэсэн. Эдгээр багш эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах юм. 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 12-нд Улаанбаатар хотын орох, гарах 6 товчоонд 250 эмч 24, 48 цагаар үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд халуун үзэж, тархвар зүйн судалгааг хийсэн. Гуравдугаар сарын 02-ны өдрөөс гадаадаас ирж байгаа иргэдийг Багабаян амралтад тусгаарлаж эхэлснээс өнөөдрийг хүртэл нийт резидент эмч нар 10 буудал, 9 амралт сувилалд 16 их эмч, 85 эмчийг ажиллуулсан. Өнөөдрийн байдлаар 3 амралт сувилал, 7 зочид буудлын тусгаарлан ажиглах байранд 560 иргэнд 1 их эмч, 26 резидент эмч ажиллан, тусламж үйлчилгээ үзүүлж байна.

 


ЭМЯ-ААС КОРОНАВИРУСИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар өнгөрсөн 24 цагийн мэдээллийг өнөөдөр /2020.05.10/ 11.00 цагт хийнэ. Дэлхийн 215 улсад “Сovid- 19”-ийн халдвар тархаж, дөрвөн сая гаруй өвчлөл бүртгэгдээд байна. Монгол Улсад батлагдсан 42 тохиолдол бүртгэгдсэний 13 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол 29 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Одоогоор 983 хүн ажиглалтад байгаа юм. Мөн 15 чиглэлийн 11 эмч ажилтан 4280 гаруй хүн тандалт судалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж