Тойм: Хар жагаалтсад орж, хөл хорио тогтоох туршилт хийв | News.MN

Тойм: Хар жагаалтсад орж, хөл хорио тогтоох туршилт хийв

Тойм: Хар жагаалтсад орж, хөл хорио тогтоох туршилт хийв

Тойм: Хар жагаалтсад орж, хөл хорио тогтоох туршилт хийв

News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НЭМЭВ

Өнгөрч буй долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгох, нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр, хүнсний талоны мөнгийг 36  мянган төгрөг болгох шийдвэр гаргасан.Энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулсан юм. Түүний танилцуулснаар дараах мөнгөн тэтгэмжүүдийг дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн тооцож, аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэхээр болсон юм.

  • Нэгт, Засгийн газрын хуралдаанаар 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгоно. Тодорхой хэмжээний мөнгө зарагдаж байгаа бөгөөд нийт 547 тэрбум төгрөгийг хүүхдүүдэд олгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэдтэй айл сар бүр 400 мянган төгрөг авна гэсэн үг. Аж ахуй нэгжүүд хорио цээрийн дэглэмтэй, үйл ажиллагаа явуулах боломжгүй ийм хүнд нөхцөлд энэ мөнгийг олгож байна.
  • Хоёрт, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд хүнсний талон олгодог. Сард 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байна. Насанд хүрсэн 12200 насанд хүрсэн, 112 мянган хүүхдэд байдаг. Мөн хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болгож байна. Энэ арга хэмжээ тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
  • Гуравт, нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөг олгоно. Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 хүн бий. Энэ хүмүүс сар бүр 180 мянган төгрөг авдаг байсныг нэмж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй, одой, өрх толгойлсон ээжүүд гээд бүгд 100 мянган төгрөг нэмж олгоно. Энэ нь мөн тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл олгогдоно.
  • Дөрөвт, малчин өрхүүдэд нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгоно.

Засгийн газрын хуралдаанаас бас нэг шийдвэр гарсан нь сургалтын төвүүдийг нээж, төгсөх ангийн сурагчдад ЭЕШ хүртэл сургууль дээр нь давтлага өгөх шийдвэр байв. Энэхүү тогтоол батлагдсанаар өнөөдөр /2020.05.06/-өөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээх юм. Сургалтын төвүүд 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулах, мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгасан байна. Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.

МОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ, ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫГ ТОМИЛЛОО

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, түүний оронд Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг томилов. Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо. Төв банкны дэд ерөнхийлөгчийг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчөөр дэвшүүлэн томилсон бөгөөд түүнээс хойш орны хүнийг нь томилоогүй байж байгаад Г.Энхтайваныг томилсон нь энэ юм.

Харин Төрийн банкны гүйцэтгэх захирлаар тус банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ө.Гантөрийг томилсон юм.

БААР, КАРАОКЕГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААВ

Нийслэлийн онцгой комиссын өнөөдөр /2020.05.04/-ийн хуралдаанаар баар, караокены үйл ажиллагааг хязгаарлалаа. Энэ талаар Хотын дарга С.Амарсайханы мэдээлснээр коронавирусийн халдварын нөхцөл байдал намжих эсэхийг харж байж баар, караокег нээх асуудлыг ярих хэрэгтэй гэв. Хотын дарга С.Амарсайхан “Бид баар, караоке нээхдээ холбогдох газрууд хяналт тавьж ажиллана. ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж ажиллахыг мөрдүүлнэ гэж захирамж гаргасан. Нэг ч гэсэн ААН үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, нэг ч гэсэн хүн ажилдаа орж өрх гэрээ тэжээхэд дэмтэй гэсэн үүднээс нээх захирамж гаргасан. Өмнө нь фитнес, халуун ус, амралтын газруудыг гээд нээсэн. Эдгээр газрууд заавар, зөвлөмжөө сайн дагаж байгаа тул одоогоор асуудал гараагүй байна гэж итгэж байна. Сургалтын төвүүдийг нээх, хаах эсэхийг Нийслэлээс шийдэхгүй. Бид нээх саналаа УОК-т хүргүүлсэн байгаа. Ресторанууд 22.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Харин шөнийн цэнгээний газар, бааруудад нэг ч гэсэн хүн ажил орлоготой байг гээд ААН-үүд боломж олгосон ч харамсалтай нь ААН-үүд өөрсдөө дүрэм журмаа дагаж мөрдсөнгүй. ААН-үүд өөрсдөө бэлэн биш байгаа юм байна” гэв.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ 13 ХҮН ЭДГЭРЧЭЭ

Дэлхийн 215 улсад “Сovid- 19”-ийн халдвар тархаж, дөрвөн сая гаруй өвчлөл бүртгэгдээд байна. Монгол Улсад батлагдсан 42 тохиолдол бүртгэгдсэний 13 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол 29 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Одоогоор 983 хүн ажиглалтад байгаа юм. Мөн 15 чиглэлийн 11 эмч ажилтан 4280 гаруй хүн тандалт судалгаа хийсэн. Өчигдрийн байдлаар манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НЭГ ӨДӨР ХӨЛ ХОРИО ТОГТООВ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт /2020.05.07/ өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосон.  Энэ үеэр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй, иргэдийг гадуур гарахгүй байхыг албаныхан анхааруулсан.

Хөл хорио тогтоосон Чингэлтэй дүүргийн дадлага сургуулилтын нөхцөл байдалтай сэтгүүлчдийг танилцуулж, холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Хэрвээ нийт хүн амын дунд COVID-19 цар тахал дэгдвэл холбогдох байгууллагууд ямар нөхцөлд ажиллаж, иргэд хэрхэн нийгмийн амьдралд оролцох дадлага сургуулилтыг хийсэн юм. Хөл хориог Чингэлтэй дүүргийн 63.9 км газарт хамгаалалт тогтоож, 2100 хүн ажиллав.

М.ЭНХСАЙХАНД 4,6 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан байна.

Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна.

МОНГОЛ УЛС ХАР ЖАГСААЛТАД ОРСНЫГ ЗАРЛАВ

Монгол Улс бусад 11 орны хамт Европын Холбооны хар жагсаалтад орох гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Европын Комисс /2020.05.07/ ЕХ-ны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээгээ /Action Plan/ албан ёсоор танилцуулжээ. Тус комиссоос бохир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд ирэх 12 сарын хугацаанд Европын Холбоо дээрх гэмт хэрэгтэй тэмцэх дүрэм журмыг илүү сайн мөрдөх, хянах, зохицуулах тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Европын комиссийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис хэлэхдээ "Санхүүгийн системд нэвтэрч буй бохир мөнгөний урсгалыг бид зогсоох хэрэгтэй. Өнөөдөр бид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг цогц, алсын хараатай болгохын тулд хамгаалах системээ улам бүр сайжруулах арга хэмжээг авч байна. Европын холбооны дүрэм журам ба тэдгээрийн хэрэгжилтэд ямар нэгэн цоорхой үүсэх ёсгүй. Энэхүү арга хэмжээг авах нь мөнгө угаахтай тэмцэх олон улсын стандартыг бэхжүүлэхэд ЕХ-ны үүргийг улам бэхжүүлнэ гэж бид найдаж байна” гэжээ.

ХАРЦАГА, НАЧИН ЦОЛТНУУД ХАЛЗ БАРИЛДЛАА

Монголын Үндэсний бөхийн холбоо болон Хамаг Монгол студи хамтран энэ оны анхны томоохон барилдааныг /2020.05.03/ Монголд анх удаа үзэгчгүйгээр онлайнаар зохион байгууллаа. Халз барилдаанд оролцох бөхчүүд өнгөрөгч Бямба гаригт сайн дураараа коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, мөн холбогдох байгууллагуудаас нь энэхүү арга ажиллагаа зохион байгуулах зохих ёсных нь зөвшөөрлийг авсан ажээ.

Бөхийн өргөөнд зохион байгуулагдах байсан барилдаан үл ойлголцсоны улмаас ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны заланд зохион байгуулагдсан. Тэмцээнд таван улсын харцага цолтон, дөрвөн улсын начин цолтон, нэг аймгийн арслан цолтон таван тойрог ширүүхэн өрсөлдөөний эцэст Монгол улсын харцага цолтнууд 13-12 гэсэн харьцаатай улсын начин цолтнуудыг илүүрхэж, энэ удаагийн хандивын сайн үйлсийн барилдаанд түрүүллээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-10 46.2.234.1

ардчилсан намын үед хар жагсаалт,хар тамхи зөөх байгаагүй,,, элчингийн ажилтан 70кг хар тамхи зөөж явна гэдэг хаа ч байхгүй ичмээр юм аа МАН аа Хүрэлсүхийн ерөнхий сайд ын газар арайч дээ,,гэртээ архи ууж суугаа иргэнээсээ 1000% долоон дор ши

Avatar

Zochin 2020-05-10 64.119.23.139

Olon ulsyn hemjeend gaduurhagdaad baihad ineej suuh uu? Zasag hariutslaga huleeh yostoi shuu.

Avatar

irgen 2020-05-10 192.82.76.122

Хар саарал жагсаалт ч гэх шиг монголчууд харин ч инээх ёстой байхгүй юу битгий солиор гэчхээд сууж бай оюутолгойг чинь хаан шүү барууныхныг хөөж гарган гэх ёстой байхгүй юу дэлхий ч яажиж чадахгүй ганц улс чинь бид нар шүү монголчууд минь

Avatar

Иргэн 2020-05-10 192.82.72.157

ОЧ гэгч ээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! "Хар жагаалтсад" гэж ямар шинэ сонин үг гаргаад ирэв ээ??????????????????

Avatar

Зоч 2020-05-10 66.181.188.135

Mongol tur buruutai.diplomat ajilchid ni har tamhi zuuj har jagaasaltid oruullaa.

Avatar

Зочин 2020-05-10 202.126.89.98

Mongol ulsyn tur zasgiinhan yamar uivaagui zambaraagui archaagui baigaa n gadnyhand ilt!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж