Covid-19: АНУ-д нас барагсдын тоо 80 мянга давлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.10-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: АНУ-д нас барагсдын тоо 80 мянга давлаа

Covid-19: АНУ-д нас барагсдын тоо 80 мянга давлаа

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий даяар 88,997-аар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 4,1 сая хүрчээ. Харин нас барагсдын тоо хоногт 4,248-аар нэмэгдэж 280,224 болсон бол эдгэрсэн хүний тоо 1,436,206 болсон байна.

Дэлхий даяар 2,381,858 идэвхтэй тохиолдол байгаа ба үүний 47,685 нь хүнд хэлбэрээр өвчилжээ. Мөн манай гаригийн нэг сая хүн тутмын 526 нь коронавирусийн халдвар аваад байгаа ба сая хүн тутмын 36 нь уг халдварын улмаас хорвоог орхиж байна.

АНУ-д халдварын эрч саарахгүй байгаа ч зарим мужууд нь хорио цээрээ цуцалж, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн бол ОХУ, Бразиль улсууд сүүлийн өдрүүдэд халдвар эрчимтэй тархаж байна.

Коронавируст цар тахалд хамгийн их хохирол амсаад буй АНУ-д нэг хоногт 25,524 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1,347,309 болоод байгаа бол нас барагсдын тоо 1,422-оор нэмэгдэж, 80,037 болжээ.

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,817 халдварын шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тохиолдол 198,676 болжээ. Ингэснээр тус улс халдварын тоогоор Франц, Герман улсуудыг гүйцэж, дэлхийд тавдугаарт жагсч байна. Түүнчлэн тус улсад шинжилгээ, илрүүлэг удаашралтай байгаа, дээр нь шинж тэмдэггүй тохиолдлууд их байгаа учир бодит амьдрал дээр халдвар авсан хүний тоо 300 мянга давсан байх магадлалтай гэж Москва хотын удирдлагууд мэдэгдсэн юм.

Мөн халдварын тохиолдлын тоо хурдтай нэмэгдэж буй Бразилд нэг хоногт 10,169 шинэ тохиолдол, 664 нас баралт бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 156,061, нас баралт  10,656 болоод байна. Харин ОХУ-ын хувьд нас шинэ тохиолдол идэвхтэй нэмэгдэж байгаа ч нас баралт харьцангуй бага байна. Тус улсад нас барсан хүний тоо 104-өөр нэмэгдэж, 1,827 болжээ.

Эх сурвалж: WORLDOMETERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж