Тасганы овоо-Баянбүрдийн тойрог хүртэлх зам засвар лхагва гаригт дуусна

Хуучирсан мэдээ: 2020.05.10-нд нийтлэгдсэн

Тасганы овоо-Баянбүрдийн тойрог хүртэлх зам засвар лхагва гаригт дуусна

Тасганы овоо-Баянбүрдийн тойрог хүртэлх зам засвар лхагва гаригт дуусна

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж буй.

Энэхүү ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх " Тасганы овооноос Эх нялхсын уулзвар хүртэлх авто замын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна. Замын ажилд хоёр техник асфальт, бетон дэвсэгч, хоёр хийн дугуйт, хоёр булт индүү, хоёр ачаа болон нэг усны машин ажиллаж байна. Одоогийн байдлаар Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахын тулд 100 гаруй замчид 24 цагаар замын ажилд ажиллаж байна” гэв. Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх чиглэлийн хойд хэсгийн зам засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 13-нд дуусах бөгөөд үргэлжлүүлэн урд замын ажил эхлэх юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж