"10 сард ФАТФ-ын стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарна" | News.MN

"10 сард ФАТФ-ын стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарна"

"10 сард ФАТФ-ын стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарна"

"10 сард ФАТФ-ын стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарна"

Европын холбоо хууль бус мөнгө угаах эрсдэлтэй улс орнуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, санхүүгийн гэмт хэргийг хянах, банкуудад илүү хатуу хяналт тавих шинэ байгууллагыг байгуулахаар төлөвлөж буй. Тодруулбал, Европын Холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй орнууд дунд Монгол Улс багтсан ба Багамын арлууд, Мавритани, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве зэрэг улсуудыг жагсаасан талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн.

Тэгвэл Монголбанкнаас дараах мэдэгдлийг гаргажээ.  Тус мэдэгдэлд дурдсанаар “Европын холбооноос боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Европын Парламент болон Зөвлөлөөр 1-2 сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох юм. Ийнхүү төслийг баталсан тохиолдолд Европын холбооны жагсаалт албан ёсны шийдвэр болж 2020 оны аравдугаар сараас эхлэн  хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг мэдэгдэлд дурдсан болно.

Монгол Улсад 2015 онд хийсэн Харилцан үнэлгээнд үндэслэн ФАТФ-ын мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтад 2019 оны  аравдугаар сарын 18-ны өдөр оруулснаас хойш өгөгдсөн үүрэг даалгаврын 50 хувийг амжилттай биелүүлсэн болохыг ФАТФ-ын 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар баталгаажуулсан билээ.

Одоогоор Монгол Улс  тавдугаар сард болох Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар үлдсэн ажлын тайлангаа хэлэлцүүлж, хамгаалахаар ажиллаж байгаа бөгөөд хурлаар үлдсэн ажлуудыг амжилттай хамгаалснаар 2020 оны аравдугаар  сард багтаан ФАТФ-ын стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах нөхцөл бүрдэнэ.   

ФАТФ-ын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүрэм, журам, бодлогын шийдвэр гаргах үйл явц болон хяналтын үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байдаг. Өөрөөр хэлбэл Европын Холбооноос хамаардаггүй болохыг Монгол Улсад албан ёсоор мэдэгдсэн тул саарлаас хар жагсаалтад орсон, эдийн засаг болон санхүүгийн харилцаа зогсох мэтээр мэдээллийг гуйвуулан, олон нийтийг төөрөгдүүлэх зэргээр  аливаа зүй бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна. Цаашид Монголбанк мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, олон улсын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллах болно” гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-10 72.196.192.250

Oyunbol-Erdeniinhee Alsiin haraag sain yariarai tegvel garnaa garna!!!

Avatar

зочин 2020-05-10 103.212.119.249

АМИА ХАМГААЛАХААР ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА СОНГУУЛИЙН ӨМНӨ БААХАН БҮЛТРЭЭД СОНГУУЛИЙН ДАРАА ДААН Ч БОЛСОНГҮЙ МӨН Ч ИХ ХИЧЭЭЛЭЭ БОЛСОНГҮЙ ГЭЭ Д Л СУУХ БАЙЛГҮЙ

Avatar

Зочин 2020-05-10 103.212.118.253

БАТСУУРЬ гэж нөхөр л сүржигнээд байгаа болохоос арай болоогүй асуудал шүү дээ,МАН-ыг муулах тусгай даалгаварыг Н,ЭНХБАЯРаас аваад гүйцэтгэхийн тулд юу ч гэж хэлж цуурхал тарааж мэдэх нөхөр дөө,

Avatar

зочин 2020-05-10 202.131.251.130

har jagsaalt geed oruulsnaa zarlasan yum bish uu

Avatar

Зочин 2020-05-10 202.9.40.38

Хар жагсаалтанд манай улс орсон нь зарим улс төрийн намд ашигтай гэж хүмүүс ярих юм. Ямар ашигтай юм бэ. би хувьдаа ойгохгүй байнаа. Та мэдэж байгаа бол хэлээд өгөөч ээ

Avatar

эргүү хүмүүст 2020-05-10 182.160.2.56

Тэр хүмүүсээсээ асуугаач малаа

Avatar

Монгол хүн. 2020-05-10 103.10.21.31

Хэрвээ энэ төсөл 11сарын 01 албан ёсоор батлагдвал Монгол улс сул талаа давуу тал болгож дэлхийд эргэлдэж байгаа хэдэн зуун тэрбум байршуулах газраа хайж байгаа Ноён Долларыг Монгол руу оруулж ирээд Монголын Оффшорыг байгуулах хэрэгтэй. Нэгэнт хэдэн зуун тэрбум доллар орж ирвэл Орос Хятад 2 энэ мөнгийг аваад эргэлдүүлхээс ёстой буцахгүй. Манай 2 аварга хөршт бохир ариун гэсэн мөнгө байхгүй тэд мөнгө мөнгө л бол мөнгө гэдэг үзэлтэй юмс. Тэгвэл бид АЗийн шинэ Швецайр болно.

Avatar

Зочин 2020-05-10 174.194.141.147

Elchin said consuliin ajilchdiin har tamhinii suljee chini har jagsaaltad oroh hangalttai notolgoo shuu!

Avatar

zochin 2020-05-10 66.181.191.166

hicheegeerei dee, um oilgodoggui huuchirsan hugshirsun said nertei saad bolson nuhduusuu salaad erchtei huchtei, shiidengii ajillaj ur din gargaarai,

Avatar

Зочин 2020-05-10 66.181.181.89

ФАТФ, Европын холбооны хар жагсаалт гээч чухам тийм шийдэж болдоггүй насан туршын хар толбо юм уу? Би хувьдаа одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын явуулж буй бодлогыг зөв гэж бодож байгаа. Яахаараа насан туршдаа янкууд жүүдүүдийн бөгсийг долоож элдэв хуурамч санкц хоригоос айж амьдрах ёстойн. Тусгаар улс юм бол ОУВС сангийн тулгалтыг эсэргүүцсэн шиг зоригтой шийдмэг баймаар байна. Харилцан эрх тэгш хамтран ажиллах зүй ёсны шийдлийг бид өөдөөс нь тулгадаг байх ёстой.

Avatar

Зочин 2020-05-10 73.92.12.67

Монгол банкны ерөнхийлөгч гэх сэгсгэр саарал толгойтой этгээд дэд ерөнхийлөгч байхдаа ФАТФ- ын саарал жагсаалтад орохгүй,бид бүх болзлыг нь биелүүлсэн гээд ярьж байсан,удалгүй саарал жагсаалтад орсон. Одоо ерөнхийлөгч болцон,маск зүүчихсэн,саарал толгойтой сэгсгэр хар жагсаалтад орохгүй гээд гуцаж байна лээ,зурагтаар,мэддэг юм шиг хэлчий,10 сард баталгаатай ЕХ- ны хар жагсаалтад орно. Бүхэл бүтэн системийн өөрчлөлт хийж байж хар жагсаалтаас мултарна

Avatar

badarch taxar 2020-05-10 103.57.94.23

Gadaadin yanz bvriin balai jagsaaltig bitgii too ewrofin xolboog ooriig ni ulaan gagsaaltand oruul korona taraasan gej manaih tendees awaa biz de

Avatar

Зочин 2020-05-10 103.229.123.137

Y

Avatar

зочин 2020-05-10 182.160.38.114

Монголбанканд ажиллаж байгаа хувьдаа ББСБ-тай мөнгө хүүлэгч нарыг халаачээ, тэд нарын гайгаар ийм зүйл болоод байна, мөн ломбард, ББСБ-ын үйл ажиллагааг зохицуулсан хуулиа гаргаачээ, олон ярьсан даа

Avatar

Зочин 2020-05-10 122.201.22.129

Монгол банк гэж нохойн баас

Avatar

бат 2020-05-10 192.82.73.182

Хэ хэ.10 сард гарах ч юмуу гүй ч юм уу.Шийдсэн хойно нь болоё.

Avatar

Зочин 2020-05-10 202.179.31.97

Сайхан шааж бнаа монгол банк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж