2601 цэргийг мэргэшүүлж, төмөр зам бариулна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

2601 цэргийг мэргэшүүлж, төмөр зам бариулна

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

2601 цэргийг мэргэшүүлж, төмөр зам бариулна

УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн Х.Баттулга нар Тавантолгой-Гашуусухайт, Сайншанд, Бичигт-Хөөтийн чиглэлд тавих төмөр замын ажилд 10 мянган цэргийг дайчлах төслийг санаачлаад байгаа. Төсөл хэрэгжүүлэхэд зориулж ирэх оны төсөвт 24 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн.  Одоогийн байдлаар төмөр замын цэргийн анги байгуулан 10 мянган залууг татаж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сургасныхаа дараа төмөр замын ажилд цалинтай ажиллуулна гэсэн ерөнхий зураглал гаргажээ. “Монголын төмөр зам” компаниас  говь, төвийн бүсийн чиглэлд баригдах төмөр замын ажилд эхний ээлжид 3300 ажилчин хэрэгтэй. Үүнээс 700 ажилчин нь өндөр түвшний мэргэжлийн байх шаардлагатай гэсэн саналаа Хөдөлмөрийн яамд хүргүүлсэн байна. Үлдсэн 2601 ажилтныг Хөдөлмөрийн яамнаас цэргийн анги, нэгтгэлийн ойролцоох Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтад хамруулж мэргэшүүлэхээр болсон гэнэ.   Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан цэрэг төмөр зам барина гэхээс илүү залуус боловсрол эзэмшиж, мэргэжилтэй болж, ажлын байраар хангагдах нь нэг дэвшил хэмээн тайлбарлалаа.

Хүнд машин механизмын оператор, жолооч, бетон арматур, экскаватор гэсэн таван төрлийн мэргэжлээр цэргүүдийг  бэлтгэх гэнэ. Япон улсын Засгийн газраас Сайншанд чиглэлийн төмөр зам барих төслийн санхүүжилтийг нь шийдчихвэл ирэх нэгдүгээр сарын 1-нээс цэргүүдээ мэргэшүүлж эхэлнэ гэж Хөдөлмөрийн сайд мэдэгдлээ.

Дөрвөн сарын хугацаанд бэлтгэгдсэн цэргүүд төмөр зам барьж чадах уу гэсэн шүүмжлэл ч гарч байгаа.  Төмөр замын ажлыг инженер, техникийн мэргэжилтнүүдийн маш нарийн тооцоо, судалгаанд дээр үндэслэн, мэргэжлийн хүмүүсээр бариулах ёстой. Тэгвэл Хөдөлмөрийн сайдын хэлж байгаагаар  ирэх хавраас цэргүүд бүтээн байгуулалтын ажилдаа хүрз, жоотуугаа бариад орцгоох бололтой. Төсөл санаачлагчдийн зүгээс цэргүүд халагдахдаа нийгмийн даатгалаа өндөр төлсөн, цалингийн хуримтлалтай мэргэшсэн залуус болно гэж өөдрөгөөр төсөөлж байгаа юм байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Бямба 2015-12-09 202.179.28.68

Зөв эхэлж байна, манайхан эхлээд ажил хийж байж сайхан амьдардаг гэдгийг мэдэх хэрэгтэй, хэн эхлүүлсэн нь хамаагүй, монголын хөгжилд цэрэг гэнүү, үхэр гэнүү, ажилгүй залуус гэнэ үү, яадаг ч байсан Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулж, монгол хүн мөнгөтэй болж байгаа биш гэж үү,

Зочин 2015-12-09 203.194.114.118

Төвийг сахих бодлоготой манайх шиг улс цэргээ ихгэж ашиглах нь зөв. Харин ингэж мэргэжил олгож, цалинтай ажиллах цэргийн хугацаааг нь 3 жил болгомоор юм. Хуучнаар бол 3 дахь оны цэрэг ажилд маш сайн болсон байдаг.

Зочин 2015-12-09 195.154.56.44

хэрвээ мэргэжил олгоно гэж байгаа бол яагаад заавал цэрэг гэж? ажилгүй байгаа залуусаас шигшээд авч болно доо . цэрэг гэхээр маш хямд хөлс хүчээр барих гэсэн зорилготой бололтой. хятад 1974-1979 онд 5 жилийн хугацаанд Төвд рүү 814 км төмөр замыг цэргүүд болон хоригдлуудаар бариулсан. Хоригдлуудыг ашиглаж болох л юм. Мэргэжилгүй нь мэргэжилтэй болж дараа нь суллагдаад ядаж ажилтай. Тэгвэл дахин хэрэг төвөгт холбогдох асуудал багасаж болох л юм.

Локиг локиг покиг хэрэгтэй. 2015-12-09 66.62.115.85

Говийн бүсэд 10 мянган цэрэг өдөр бүр ус хэрэглэнэ. Усыг яаж шиидэх гэж байна вэ? 10 мянган цэргийн зарим нь халдварт шар өвчин, сүрьеэ, тэмбүү гэх мэт янз бүрийн өвчиний голомттой газараас ирнэ. Халдвар тараахгүй байх баталгаа бий юу?

Зочин 2015-12-09 195.154.56.44

цэрэгт явахад эрүүл мэндийн үзлэгт ордог биз дээ. халдварт өвчтэй хүнийг арай ч явуулахгүй байх. ер нь арын хаалгаар цэргээс чөлөө авна уу гэхээс арай ч арын хаалгаар цэрэгт явахгүй байлгүй дээ

Зочин 2015-12-09 195.154.56.44

харин цэрэгт байхад нь биеэ үнэлэгчид очиж цэргүүдэд үйлчилдэггүй л юм бол ???????????????????

Зочин 2015-12-09 202.9.41.4

Цэргээр бариулахаар зодуур, дэг хоёр нэмэгдэх байлгүй. Дээрээс нь хямд ажиллах хүч болно. Энэ буруу байхаа.

Зочин 2015-12-09 79.227.133.147

ЖЕНКО өөрөө боловсрол муутай учраас тогтсон чиг, үзэл баримтлал байхгүй. Ардчилсан намын гишүүн гэх мөртлөө тэр нам нь ямар чиг баримтлалтай вэ гэдгээ ч ойлгодгүй. Дуулсан юм нь Солонгосын цэргийн дарангуйлагч, Сингапурын технократ хоёр. Тэр үед тэр улсууд нь ямар нөхцөлд байсан учраас ямар бодлого явуулсан бэ гэдгийг ч сууриар нь сайн ойлгодогүй. ЗАНДАА ЖЕНКО ГЭСЭН ДӨРГҮЙ БУХНУУД ОЛНЫГ ҮЙМҮҮЛЖ ТӨРИЙГ БУЖИГНУУЛАХ НЬ

Зочин 2015-12-09 122.201.21.72

Энэ женко байгаа цагт төр засаг ч амар байж болохгүй огцроод түмэн олон ч тайван байж болохгүй дандаа хачин юм сэдэж олныг үймүүлээд яамар яршигтай гар вэ

Зочин 2015-12-09 122.201.21.72

яагаад цэрэг гэж вэээээ ажилгүй гэртээ сууж байгаа олон залуусаа өөд нь татахад яагаад болохгүй байгаа юм бэ махан гараараа биш техникээр барих юм байгаа биз дээ арай цэргүүд цэргүүд гээд сүжрээд байгаа хүрздүүлэх гээд новширч байгаан биш биз дээ цэрэг гэхээр 18-20 той бие нь чангарч чадаагүй хүүхдүүдийг ***** гээ юу

Энхээ 2015-12-09 59.153.112.248

Хэл мэддэг хүмүүс байвал тэр япончууд нь хэлээд хөрөнгө оруулалтыг нь болиулах хэрэгтэй байхаа. Төмөр замыг хөрөнгөтэй компаниуд өөрсдийн хөрөнгөөр ,хэнээр яаж бариулахаа шийдэх ёстой. Тэдэнд харин гадаад дотоод гэж ялгалгүйгээр барих эрхийг нь өгөх хэрэгтэй.

Зочин 2015-12-09 59.153.87.62

Ene yu bolj bna ve

Зочин 2015-12-09 49.0.187.193

Zaaval tsergiig ashiglah gj zutgeh ni boolchilj, baga hulsuur l ajilluulahiin tuluu bga gj bodoj bna. Zunduu engineeruud ajilgui hevtej bga.

Zov 2015-12-09 124.158.124.237

Зөв

Зочин 2015-12-09 182.160.38.124

ЦЭРГИЙН ХҮҮХДҮҮД БУУГАА БАРЬЖ СУРСАНАН ДЭЭР.ОЛОН МЯНГАН ТӨМӨР ЗАМЧИД АЖИЛГҮЙ БНА. ДЭЭР ШОРОНГИЙН ГАРУУДЫГ ЗҮГЭЭР ТЭЖЭЭГЭЭД СУУХ УУ???

Зочин 2015-12-09 202.72.245.122

Мэргэжлийн ажилтан, ажилчид техник хэрэгслээр хийдэг ажил шүү дээ. 10 000 хүрз барьсан цэрэг яах болж байна аа?

Зочин 2015-12-09 112.72.11.67

Мөнч мунхаг амьтас юмаа. Ард түмний цустай толгой сэвстэй гүзээг өдөржин шөнжин нүд цавчилгүй хамгаалах ёстой улсыг замчин болгочих юмдаа.

бЭЛТРЭГ 2015-12-09 103.26.195.35

өө хөөрхий 2601 санал авах бөөн хүн нэг дор байлгах нь хэн тэндээс нэр дэвшихийг харах хэрэгтэй болж. Арай бэлтрэг Энхболд өөрөө дэвшиж нүдний булай болох бий

cv 2015-12-09 103.26.195.54

Хулгайч хүнээс бас зөв санаа гарч болно шүү дээ

Женко 2015-12-09 122.201.28.5

ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХУГАЦААГ 3 ЖИЛ БОЛГОНО. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ Ч ЦЭРЭГТ ДАЙЧЛАНА.

БАТ 2015-12-09 122.201.28.5

photo 3 БАТ ИНЖЕНЕР™ @batengineer л.гансүхд шуудай нүүрсээр ял өгчөөд а.гансүхийг төмөр замаар шалгах ч гүй бгааг юу гэж ойлгохуу? т.з хулгайнаас томчууд хүртэж гэж ойлгох уу

дэмжигч 2015-12-09 103.229.120.103

төмөр зам , авто замыг мэргэжлийн цэргийн анги нэгтгэлээр бариулах нь зөв. гүүрэн гарц,байшин барилгаа бас барих хэрэгтэй. монголчууд нэг үеэ бодвол орчин үейн барилга байшин барьж сурлаа. диг журам хүмүүст хөмүүжил олгодог. залуучуудаа ажилд дуртай,тийм заншилтай болгон төлөвшүүлье

Зочин 2015-12-09 49.0.187.193

Tsereg bol tsergiin erdmee l surah ystoi. Batlan hamgaalah surguulidaa tiim angi gargadag yum bga biz.

Зочин 2015-12-09 64.235.154.34

ЖЕНКО, ЗИ 2 АЖИЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. ИНЖЕНЕРҮҮД БАЙХГҮЙ БОЛ 100 МЯНГАН ЦЭРЭГ БАЙГААД Ч ХЭРЭГГҮЙ. МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС Л ХИЙДЭГ АЖИЛ ШҮҮ ДЭЭ. ЗҮГЭЭР СОНГУУЛИЙН ШОУ. ЛУЙВРАА НУУХ ГЭСЭН САНАА.

м 2015-12-09 202.9.41.36

энд нэг их онол тvvх изм яриад сvржигэнцгээгээд байх гэрэггvй!!! Манайх шиг хvн ам цоон улс орон ийм маягаар бvтээн босголт хийхэд болно.3- н сая хvнийхээ хvvхэд, хогшид,торийн албан хаагч,цэрэг, цагдаа,оюутан,зайшгvй ажилтай хvмсийг хас цаана нь хэдэн хvн vлдэх юм,Ажилгvй гарууд гэдэг чинь оюун санаа нь бохирдсон ихэнх нь хэзээ ч ямарч ажил хийж чадахаа болисон зовхон сонин улсууд байдаг. vнэхээр чадвартай, vнэнч хvмvvс бол юу гэж ажилгvй байх юм бэ бодоод vзээ ч. Иймд залуусыг ажилсаг мэргэжилтэй ходолморч болгох хэрэгтэй Тэгэхгvй бол бас л дээдх бvлгийн гарууд болж хvмvvжэнэ шvv

гадаадаас авчир 2015-12-09 124.111.82.132

юун цэрэг вэ,гадаадад гарсан монголчуудаа эх оронд нь ажиллуулах боломж олгоочээ.Ажилтай бсан бол явахгүй л бх бсан.Бас терроризм газар авч бга энэ үед цэрэг хүн цэргийн сургалтаа өвсан нь дээр шүү.Женкогийн далд санаа яах гэжл бга болдоо

Зочин 2015-12-09 150.129.142.103

Ард түмнээ ажилгүй ядуу байгааг нь ашиглан шоудаж урьд хийсэн хулгай луйвраа нуух арга. Эхлээд энэ шинэ Төмөр зам гэгчдээ зарцуулчаад байгаа 800 тэрбум төгрөгөөр яг юу хийсэн, 8жил гаруйн хугацаанд яагаад 1метр зам баригдаж ТЭЗҮ нь ч бэлэн болоогүй байгаа зэргийнхээ учрыг олж хариуцаж байсан улсад нь хариуцлага хүлээлгэсэн нь дээр байхаа.

гадаадаас авчир 2015-12-09 124.111.82.132

ажилгүй хүмүүс зөндөө бна,ялангуяа гадаадад гарсан хүмүүсээ эргэж эх оронд нь ажиллуулах тал дээр ажиллахгүй эх орноо хамгаалах бэлтгэл сургуулилт хийх ёстой хүмүүсээр хийлгэх гээд бгаа нь маш сэжигтэй.Одоо цагт терроризм газар авсан үе шүүдэ

Зочин 2015-12-09 202.170.94.229

Tsag hugatsaag uharaaj amidardag Mongolchuudaa gej... Boldoggui gedgiig tuuh batlaad baihad chini zutgeed zudreed baidag Mongolchuudaa gej... Zah zeeliin ediin zasagruu shiljchlee gedegee delhii dayar zarlachihaad ard niiteer n socialism zarladag Mongolchuudaa gej... Za yutai ch amjilt husye daa ahan duusdee.

Зочин 2015-12-09 202.170.94.229

Tsag hugatsaag uharaaj amidardag Mongolchuudaa gej... Boldoggui gedgiig tuuh batlaad baihad chini zutgeed zudreed baidag Mongolchuudaa gej... Zah zeeliin ediin zasagruu shiljchlee gedegee delhii dayar zarlachihaad ard niiteer n socialism zarladag Mongolchuudaa gej... Za yutai ch amjilt husye daa ahan duusdee.

Зочин 2015-12-09 202.21.100.82

Төмөр замыг машин техник технологи ашиглан 100 орчим хүн л барьдаг болсон. Зи Жэнко 2 нийлж боолийн хөдөлмөрөөр бариулан ахин төмөр замын мөнгө хулгайлах л санаа

Зочин 2015-12-09 37.120.82.105

MАЛНУКД..ДУНДААС НЬ ЧАДДАГААРАА ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ЦАВЧИХ ГЭЖ БАЙГАА Ш ДЭЭ

temuujin 2015-12-09 202.9.40.39

Женког төрөөс зайлуулахгүй бол болохоо больжээ.

Зочин 2015-12-09 103.229.122.202

женко хэдий хирийн юм гуссаныг нь гаргаад ирдэг аавын хүү байна уу

Зочин 2015-12-09 182.160.38.124

ЭНХБАЯР БАЙНА.

Зочин 2015-12-09 103.229.122.202

маш хүнд хөдөлмөр болохоор цэргүүдээр тушаалаар хийлгэх гэж байна ажилчид бол архи уугаад зугтаана харин цэргүүдийг зугтаавал сахилгаар айлгана тэгээд ч хамгийн бага цалин өгнө гээд үнэнээ бичвэл бид ойлгоноо худлаа юм хуцаад дургүй хүргээд байх юм

Мгл 2015-12-09 103.26.194.193

10000 гэснээ 2000 дээр бууж байгаа бол арай бодитой болж байна гэсэн уг. Цэргиин ангиин тараан байршилтын зардалыг шиидчихэд , энгиин улсуудыг байрлуулж байснаас зардал хамаагуй хямд нь унэн. Гэхдээ энэ асуудлыг женко мэтиин гаршссан хулгайч нарын санаачилга лоббигоор хииж байгаа юм шиг харагдуулах нь рдтумнииг бухимдуулаад байнашдээ

Зочин 2015-12-09 122.201.28.5

АЮУЛТАЙ БОДЛОГГҮЙ ҮЙЛДЭЛ

зочин 2015-12-09 103.229.120.73

Бас энэ цэргүүд юм сурна

Зочин 2015-12-09 103.57.93.153

хахахахахаха 5 инженер л байхад болно Бусад нь нормын ажилчид л хийдэг шүү дээ БАМ гээд оросын том масгитрал шугамыг оюутан залуус, ажилгүй залучуудын хүчээр энэ байтугай л хийж байсан Хийе гэвэл яаж ийж байгаад хийх арга нь олдоно хийхгүй гэвэл мянган инженер байсан ч хийдэггүй л байхгүй юу да хахахахах

зочин 2015-12-09 103.229.120.73

төмөр замаа барих гэж янз бүрээр л оролдож байна шүү дээ, энэ болохгүй тэр болохгүй гээд байвал болж бүтэх юм байхгүй болно, оролдоод үзэг, саад бололгүй дэмжицгээе

Зочин 2015-12-09 202.70.37.102

Энэ цэргүүд сурсаар байгаад л халагдаад явцгаана шүү дээ. Тэгэхгүй бол яаж тэр техникүүдийг ажиллуулах юм бэ? Шаардлага хангаагүй зүйл хийгдвэл дараа нь хэн хариуцлага хүлээх юм бэ? Энхболд лав үгүй, төмөр замчид дараа нь зовно

Өндөр настан 2015-12-09 202.131.231.11

Хэрэв залууст хөдөлмөрийн хөлсийг нь өгвөл маш олон залуучууд цэрэгт элсэх сонирхолтой болно. Мэрэгжил эзэмшиж, хатуу хөтүү ажил хийж сурахаас гадна бас бахархах дуртгалтай болно. Ёстой оновчтой санал байна. Бүрэн дэмжиж байна. Ажил хийхэд улс төр ямар хамаа байх вэ дээ. Бүтээн байгуулах, юмыг сайжруулахаар оролцож бүтээх гэж хичээн зүтгэж байсан залуу насаа санахад бахархалтай санагддаг шүү. Одоо ч бас л залуучуудтай ажиллаж маш сайхан байна. Одоогийн залуус наад зах нь 1-3 гадаад хэл мэддэг ялангуяа англи хэл, компьютерийг төгс эзэмшсэн байх болжээ.

МЭХЛЭГЧ 2015-12-09 122.201.28.5

Нэг хэсгийг байнга мэхэлж болдог. Бүгдийг хэсэгхэн зуур мэхэлж ч болдог. Харин бүгдийг байнга мэхэлнэ гэж үгүй!" Авраам Линкольн

Зочин 2015-12-09 202.21.106.126

ZOV

мгл 2015-12-09 122.201.22.55

Коментоор бие биенээ доромжилохоо болиочээ Сайн сайхан бүхнийг дэмжсэн комент бичиж хорсол дургүйцлээ бичдэгүй болмоор бнаа залуусаа

Зочин 2015-12-09 103.229.122.202

яагаад жирийн иргэдийг сургаад ажиллуулж болдоггүй юм бол доо их л бага цалин өгөх гээд нохойтож байгаа хэрэг байхаа

zochin 2015-12-09 37.220.133.161

Tserguud 1 jiliig busad tsergiin daramtand baisanaas buteen baiguulaltand oroltsoj unguruulbel ner hundtei yum daa. Ta buhnii ajild amjilt husie.

Tttt 2015-12-09 202.21.106.116

St zv

Зочин 2015-12-09 150.129.142.238

АРМИЙГ УЛСТӨРЖҮҮЛСЭН МӨН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТЭНЭГ ТӨСӨЛ ... 71 НД ТАЙВАН ЖАГСААЛИЙГ ҮЙМЭЭНД ХУВИРГАСАН УЛСТӨРЖСӨН ЦАГДААГИЙН ҮЙЛДЭЛ АРМИЙГ УЛСТӨРЖҮҮЛБЭЛ ТОМ АЮУЛ ДАГУУЛАХЫГ ЗААСАН ТОМ СУРГАМЖ ШҮҮ ..АРМИ СУРГУУЛЬ БЭЛТГЭЛЭЭ ХИЙНЭ БАЙГАЛИЙН ГАМШИГТ УЧИРСАН УЛС ОРНОО СЭРГЭЭХЭД ОРОЛЦОХООС ӨӨР ҮҮРЭГ БАЙХГҮЙ ..ГАДУУР ХҮМҮҮС ХУЖАА ТАНКААР АЙЛГАСАН ЖЕНКО ҮНЭНД ГҮЙЦЭГДЭХЭЭС АЙЖ 10000 ЦЭРГЭЭР ЛУЙВАР ХИЙХ НЬ ГЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ГУДАМЖААР ДҮҮРЭН АЖИЛГҮЙ ЗАЛУУСЫГ ТАТАХГҮЙ БАЙЖ 10000 ЦЭРЭГ ЛУЙВАР ШҮҮ

Эрдэнэ 2015-12-09 122.201.26.171

Цэргүүдийн ажилдаа хэрэглэх машин, тоног төхөөрөмжийг яаж шийдэх юм бол?

Lola 2015-12-09 202.21.111.26

Цэрэг төмөр зам баримааргүй санагдвал яах вэ? Эх орноосоо урвасан болох уу? Цэргийн гэмт хэрэгтэн болоод цэргийн шүүхээр орох уу? Эсвэл албадан ажиллуулах юм уу? Албадан ажиллуулаад "боолын хөдөлмөр" нэр авахгүйн тулд хүчээр цалин гарт нь атгуулах уу?

зочин 2015-12-09 64.235.154.37

Наад цэргүүдээр бариулах эксковатор, бульдозер нь хаана байнаа, байсан ч тэрийгээ өгч бариулах компани олдох уу. Өчнөөн сая долларын үнэтэй техникүүдээрээ дадлага хийлгээд, эвдүүлээд байх компани байх уу. Мэргэшсэн эксковаторчин, цэрэг 2 адилхан гэж үзээд байгаа юм уу. Төмөр замын ажил цэргүүдийн мэргэжил эзэмших дадлагын талбар байж таарахгүй.

Nar 2015-12-09 202.9.41.218

Хойд солонгосын туршлагыг сайн судлаарай. Сайн ажилласан цэргийг будаатай хуургаар шагнаж муу ажиллавал духанд нь сум зоодог гэнэлээ

КИМ ДУХАН 2015-12-09 182.160.38.124

ШОРОНГИЙН ХУЛГАЙЧ НАРЫГ ЧИНЬ НААД АРГААР ЧИНЬ АЖЛУУЛАХ ЁСТОЙ.

Зочин 2015-12-09 64.235.154.35

ЦЭРЭГ БИШ ИНЖЕНЕРҮҮД ТӨМӨР ЗАМ БАРЬДАГ ГЭДГИЙГ ЖЕНКО ЯАЖ МЭДЭХ ВЭ ДЭЭ. ХӨӨРХИЙ. ДАНДАА БЭЛЭН ЮМ ЛУЙВАРДАЖ БАЯЖСАН ЮМ ЧИНЬ.

hytad 2015-12-09 95.23.75.143

tegvel baahan hytad oruulj ireed bariulay manaihaan demjeeree

Зочин 2015-12-09 112.72.15.234

ЁООЁ НААД ТЭНЭГЛЭЛЭЭ ЗОГСООГООЧ ЭЭ... ДАХИАД Л БӨӨН ҮРГҮЙ ЗАРДАЛ

ХА ХА 2015-12-09 122.201.27.142

2601 цэргийг мэргэшүүлж, төмөр зам бариулна

Зочин 2015-12-09 202.70.40.50

Stupid, albadsan hudulmur.

Зочин 2015-12-09 202.72.245.60

ЗӨВ Ш ДЭЭ, ЭНЭ ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЗАЛУУСААРАА ХИЙЛГЭЖ УЛС ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ УРАГШЛУУЛАХ НЬ.

Зочин 2015-12-09 182.160.32.119

Genco ta hoer l delhii deer iim yum bodoj olood baysan hoorno