Б.Булганыг яллагдагчаар татжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Б.Булганыг яллагдагчаар татжээ

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг өнгөрсөн сард цагдаагийнхан гэрээс баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү хэлэхдээ “С.Зориг агсны эхнэр Б.Булганыг саатуулж, 461-р ангид хорьж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул ямар шалтгаанаар гэдгийг нь хэлэх боломжгүй” хэмээн тухайн үед мэдэгдэж байсан юм. Түүнийг цагдаагийнхан барьж хорьсон нь олон нийтийн анхаарлыг багагүй татаж, хэвлэлийнхний зүгээс янз бүрийн таамаглал дэвшүүлж байсан билээ. Тэгвэл өчигдөр буюу даваа гаригаас эхлэн С.Зориг агсны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулах гэсэн боловч тоймтой хариулт өгсөнгүй. Гэхдээ Б.Булганыг яллагдагчаар татсан гэх мэдээллийг үгүйсгээгүй юм. Б.Булганыг өмгөөлүүлэхээр ар гэрийнхэн нь хоёр өмгөөлөгчид санал тавьсан байна. Гэвч, тэд Б.Булганд өмгөөлөл үзүүлэхээс татгалзсан гэнэ.  Тиймээс ар гэрийнхэн, найз нөхөд нь өөр өмгөөлөгч хайж байгаа өмгөөлөгчид энэ хэрэгт тун болгоомжтой хандаж байгаа бололтой. Учир нь С.Зоригийн хэрэг  нууцын зэрэглэлтэй тул тагнаж, чагнахаас эхлээд ямар нэгэн аюулаас сэрэмжилж ийнхүү өмгөөлөгчид түүнд өмгөөлөл үзүүлэхээс татгалзаад байгаа гэсэн мэдээлэл ч байна.

Т.НОМИН

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж