“Лантуу хүүгийн богц-2020” тусламж эмзэг бүлгийн иргэдэд хүрлээ | News.MN

“Лантуу хүүгийн богц-2020” тусламж эмзэг бүлгийн иргэдэд хүрлээ

“Лантуу хүүгийн богц-2020” тусламж эмзэг бүлгийн иргэдэд хүрлээ

“Лантуу хүүгийн богц-2020” тусламж эмзэг бүлгийн иргэдэд хүрлээ

“Лантуу хүүгийн богц-2020” тусламж нийслэлийн есөн дүүрэг, 17 тусламжийн газарт өнөөдөр /2020.05.09/ хүрлээ.

Covid-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажилгүй иргэдийн тоо өсч, хоолгүй хонох айл өрхүүдийн тоо нэмэгдсэн тул “Лантуу дохио” төрийн бус байгууллагаас санаачлан тав хоногийн хугацаанд хандивын аян өрнүүлсэн байна. Аянд аж ахуйн нэгж, иргэд нэгдсэнээр “Лантуу хүүгийн богц-2020” тусламж очих боломжийг бүрдүүлжээ. Гадаадад оронд суугаа Монгол иргэд ч аянд нэгдэж, хандив өргөсөн юм байна.

Тусламжид хүнсний бүтээгдэхүүн багтжээ. Тэдгээрийг Налайх, Дарь-Эх, Салхи, Бэлх, Долоон буудал, Зүрх уул, Хайлааст,  Далан давхар, Баруун,  Зүүн салаа, Баянхошуу, Хилчин хотхон, Их бага наран, Улаанчулуут, Шувуун фабрик, Өлзийт хороолол зэрэг нийслэлийн хамгийн алслагдсан, хамгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа эмзэг бүлгийн иргэдэд хүргэж ажиллана гэдгээ "Лантуу дохио” төрийн бус байгууллагын тэргүүн онцоллоо.

Одоогоор энэхүү аянд Хөвсгөл аймаг нэгдэж, өнөөдөр тусламжийн арга хэмжээг аймагтаа зохион байгуулсан бол Дархан-Уул аймгийнхан нэгдсэнээ илэрхийлжээ.

Хүнд хэцүү цаг үед хүүхдүүдээ орхиж болохгүй гэж үзэн, энэхүү аяныг санаачлан зохион байгуулсан юм байна. Дээр дурдсан 17 асрамжийн газар өмнө нь хандив тусламжаар үйл ажиллагаа эрхэлж байсан ч цар тахлын улмаас хандив тусламж нь зогссоноор хүнсний дутагдалд орсон аж. Иймээс хүнсний тусламж хамгийн их хэрэгцээтэй байгаа асрамжийн төв, хүүүхэд багачуудад хүрч байгаа гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Мөн тусламжийг хүргэхэд "Prado" маркийн 15 автомашинтай залуус нэгдэж, бартаатай газрыг саадгүй туулан, хүүхэд багачуудад хүнсийг хүргэж ажиллаж байна гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-09 203.91.112.146

Ганжавхлан гэдэг хүн нэг л их хүн уриалсан хүн өөрөөсөө ганц төгрөг гаргадаг юм боловуу

Avatar

Зочин 2020-05-09 66.181.191.218

үнэхээр бахархмаар. гэтэл намууд хэдэн өөрсдийхөө зургийг тавьснаа бид тэмцэж бна ч гэх шиг. эсрэг намаа унагах гээд тэмцсэнээ зурагжуулсан юм шиг бгаан. юутай тэмцэхээ ойлгоосой

Avatar

Зочин 2020-05-09 202.9.40.116

Мундаг залуус баяр хүргэе

Avatar

Зочин 2020-05-09 66.181.184.128

Сайхаан, хийгээд бай залуучууд минь,

Avatar

иргэн 2020-05-09 103.26.193.141

Сайхан санаачлага гаргаж буй залуучууддаа баяр хүргэе. Хот, төр хүүхдийн асуудал хариуцагчид ядруу амьдралыг таслах, иргэдийг ухамсартай, амиа авч явж сургахад, ажилтай амьдралтай болгох талаар арай том хэмжээнд ул суурьтай дорвитой юм сэтгэмээр байгаасан. Түр зуурын, элдэв ашиг хонжоо харсан нэр төр хичээсэн гадна дотны юм хэрэггүй.

Avatar

Зочин 2020-05-09 202.9.40.179

Ymar saihan medee we tart bayr hurgii sain uils delegreh boltugai amijilt zaluusaa

Avatar

Зочин 2020-05-09 51.15.43.205

= Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-09 150.129.142.181

ГАНЖАВХЛАНГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГЁО ХҮЧЭЭР

Avatar

Зочин 2020-05-09 202.55.188.43

Ямар бахархмаар юм бэ!

Avatar

Зочин 2020-05-09 66.181.184.128

Сайхан мэдээ бн. Буяны цагаан үйл арвижах болтугай. Нэг ч монгол хүн өлсөж үхэж болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж