“Лантуу хүүгийн богц-2020” тусламж эмзэг бүлгийн иргэдэд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.09-нд нийтлэгдсэн

“Лантуу хүүгийн богц-2020” тусламж эмзэг бүлгийн иргэдэд хүрлээ

“Лантуу хүүгийн богц-2020” тусламж эмзэг бүлгийн иргэдэд хүрлээ

“Лантуу хүүгийн богц-2020” тусламж нийслэлийн есөн дүүрэг, 17 тусламжийн газарт өнөөдөр /2020.05.09/ хүрлээ.

Covid-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажилгүй иргэдийн тоо өсч, хоолгүй хонох айл өрхүүдийн тоо нэмэгдсэн тул “Лантуу дохио” төрийн бус байгууллагаас санаачлан тав хоногийн хугацаанд хандивын аян өрнүүлсэн байна. Аянд аж ахуйн нэгж, иргэд нэгдсэнээр “Лантуу хүүгийн богц-2020” тусламж очих боломжийг бүрдүүлжээ. Гадаадад оронд суугаа Монгол иргэд ч аянд нэгдэж, хандив өргөсөн юм байна.

Тусламжид хүнсний бүтээгдэхүүн багтжээ. Тэдгээрийг Налайх, Дарь-Эх, Салхи, Бэлх, Долоон буудал, Зүрх уул, Хайлааст,  Далан давхар, Баруун,  Зүүн салаа, Баянхошуу, Хилчин хотхон, Их бага наран, Улаанчулуут, Шувуун фабрик, Өлзийт хороолол зэрэг нийслэлийн хамгийн алслагдсан, хамгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа эмзэг бүлгийн иргэдэд хүргэж ажиллана гэдгээ "Лантуу дохио” төрийн бус байгууллагын тэргүүн онцоллоо.

Одоогоор энэхүү аянд Хөвсгөл аймаг нэгдэж, өнөөдөр тусламжийн арга хэмжээг аймагтаа зохион байгуулсан бол Дархан-Уул аймгийнхан нэгдсэнээ илэрхийлжээ.

Хүнд хэцүү цаг үед хүүхдүүдээ орхиж болохгүй гэж үзэн, энэхүү аяныг санаачлан зохион байгуулсан юм байна. Дээр дурдсан 17 асрамжийн газар өмнө нь хандив тусламжаар үйл ажиллагаа эрхэлж байсан ч цар тахлын улмаас хандив тусламж нь зогссоноор хүнсний дутагдалд орсон аж. Иймээс хүнсний тусламж хамгийн их хэрэгцээтэй байгаа асрамжийн төв, хүүүхэд багачуудад хүрч байгаа гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Мөн тусламжийг хүргэхэд "Prado" маркийн 15 автомашинтай залуус нэгдэж, бартаатай газрыг саадгүй туулан, хүүхэд багачуудад хүнсийг хүргэж ажиллаж байна гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж