Хар жагсаалтад орсны хариуцлагыг хэн хүлээх вэ? | News.MN

Хар жагсаалтад орсны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Хар жагсаалтад орсны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Хар жагсаалтад орсны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Монгол Улс өнгөрсөн жилүүдэд олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох /FATF/-ын саарал жагсаалт, мөн Европын холбооны хар жагсаалтад давхар орж байсан удаагүй. Гэвч У.Хүрэлсүхийн танхим засаглах үед хоёуланд нь “данслагдлаа”.

Хэдийгээр Гадаад харилцааны яам, Монголбанкнаас өгсөн мэдээллээр Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад хараахан ороогүй, сарын дараа шийдэгдэх асуудал гэж тайвшруулж буй ч энэ нь чухамдаа парламентаар нь батлагдах үйл явц хүлээгдэж буйг л онцолсон хэрэг юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хар жагсаалтаас бултах замгүй болсон гэсэн үг.

Европын парламентаар хар жагсаалтыг батлангуут санхүүгийн хориг арга хэмжээ ирэх аравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр Европын холбоонд багтдаг 27 улсаас Монгол Улс зээл, хөрөнгө оруулалт татах боломжгүй болно гэж ойлгож болно.

Эдгээр орнууд руу валют шилжүүлэхэд шимтгэл нь нэмэгдэхийн зэрэгцээ хяналт шалгалт нь илүү өндөр болж, цаг хугацаа ч нэлээд алддаг болно. Залуус дээрх орнуудад боловсрол эзэмшихэд ч хүндрэл үүсэхийг байг гэх газаргүй.

FATF болон Европын холбооны саарал, хар жагсаалтад орох үндэслэл болдог хэд, хэдэн шалтгааны нэг нь хар тамхи. Гэмт хэрэгтнүүд хар тамхины худалдаа, хэрэглээгээр дамжуулж, мөнгө босгон, банк санхүүгийн байгууллагаар дамжуулан угааж, терроризмыг санхүүжүүлдэг гэж үздэг.

Гэтэл жилийн өмнө буюу өдийд Германы хил дээр Монголын дипломат 70 кг геройн буюу мансууруулах төрлийн бодис тээвэрлэж яваад жолоочийнхоо хамт баригдсан. Харин ийм хариуцлагагүй томилгоог хийсэн албан тушаалтан нь хариуцлага хүлээж огцорсон уу, үгүй.

Монголд мөн хар тамхины худалдаа, хэрэглээ эрс өссөн. Гэвч хэрэгт холбогдсон нь хариуцлага хүлээдэг нь цөөн. Зарж борлуулж, ашиг хийдэг бүхэл бүтэн сүлжээ бий болсон тухай яриад байгаа ч баригддаггүй юм уу, барьдаггүй юм уу. Ихэвчлэн хэрэглэж байгаад саатуулагдсан тохиолдол нь элбэг ч ял авдаг нь цөөн. Тэнсэн, торгууль ногдуулаад өнгөрдөг.

Хариуцлага, ёс зүй өндөр оронд бол дээрх тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр хэзээний огцорсон байх ёстой. Харамсалтай нь, улс нь FATF-ын саарал жагсаалт, Европын холбооны хар дансанд орж хүндэрчихээд байхад ч гүрийх янзтай.

Ахмад дипломатчид сайдыгаа өмөөрч буй юм болов уу даа, өчигдөр /2020.05.08/ “Худалдааны яам байгуулаагүй нь Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орох үндэслэл болсон”  гэдэг зүйл яриад сууж байх юм. Одоо “үлгэр” ярих цаг биш, хариуцлага тооцох цаг.

Хэрвээ Монгол Улс Худалдааны яамгүй байсан нь хар жагсаалтад орох үндэслэл болсон юм бол энэ асуудлыг эртхэн хөндөж, анхааруулахгүй яасан юм бэ. МАН Засгийн эрх бариад хэдэн жил болов. Энэ шалтаг болохоос шалтгаан биш. Худалдааны яамгүй байснаар алдаж буй зүйл олон байгаа нь үнэн ч хар жагсаалтад орох үндэслэл болсон гэдгийг Европын холбооныхон сонсвол шоолох биз. Монголчуудынхаа тархийг угааж болох ч гадаадынхныг бол дөнгөхгүй. Одоо иймэрхүү явцгүй PR хийж байхаар хариуцлагаа шат, шатандаа хөндөөд, хар жагсаалтад орох үндэслэл болсон гол шалтгааныхаа эздэд хариуцлагаа тооцоод явсан нь дээргүй юу.

Эрх баригчид хэдэн сарын өмнө саарал жагсаалтад оруулсан буруутнаар төв банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан, С.Даваасүрэн хоёрыг тодруулж, хариуцлага хүлээлгэсэн. Одоо харин хар жагсаалтад орсон гол шалтгаан юу вэ, хэн нь ажлаа хийсэнгүй вэ гэдгээ цаг алдалгүй оношлоод буруутай албан тушаалтанд нь хариуцлага хүлээлгэхгүй бол дахиад бас ямар ч хориг арга хэмжээнүүд авагдахыг хэлж мэдэхгүй болох нь байна шүү.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

111 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-09 203.91.115.50

одоо Их Хурлын гишүүд сайд дарга нар Европын Холбооны улсууд руу элдэв айлчлал, хурал, семинар, туршлага судлах, европын аль улс хариуцсан бүлгэмийн дарга гишүүн гэх мэтээр айлчлал хийхийг хориглох хэрэгтэй. Covid 19 цар тахлын үеэр 76 маанаг, сайд дарга нар гадагшаа явахгүй байхад улсын ажил явдаг журмаараа яваад байна тэгээд ч Европын Холбооны улсууд Монголын төрийн төлөөлөгч гэхээр хар жагсаалтанд орсон хар гэмт үйлдэлтэй гээд тоож үзэхгүй доромжилсон байдлаар хандана Т1 биш бол

Avatar

ЗОЧИН 2020-05-09 103.57.94.54

СААРАЛ, ХАР ЖАГСААЛТАНД ОРЖ БУЙ НЬ ЭНЭ МАН-ЫН ТӨР ЗАСГИЙГ ЭЗЭГНЭСЭН 60 ТЭРБУМЫНХАН,ЖДҮХС, БУСАД САНГУУДЫН ХУЛГАЙЧИД,ОФФШОРЧИД, АВИЛГАЧИД,КОНЦЕССЧИД,БАЙГАЛЫН БАЯЛАГ,ОРД,УУРХАЙ,АЛТ МӨНГИЙГ ЭЗЭМШИГЧИД, ХУЛГАЙЛАГЧИД, ЗАРАГЧ НАР,УЛСЫН ҮЙЛДВЭРТ ШАХАА ХИЙГЧИД,ДИПЛОМАТ НЭР ЗҮҮСЭН ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИД,ХООСОН АМЛАГЧИД ГОЛ БУРУУТНУУД НЬ,МБ БАЯРТСАЙХАН,СЗХ ДАВААСҮРЭН 2, МОНГОЛЫН ЯДАРСАН АРД ТҮМЭН ГОЛ БУРУУТАН НЬ БИШ,,МУ ИХ СОРИЛТЫН ӨМНӨ ИРЛЭЭ,ЯАХЫГ АРД ТҮМЭН МӨД ШИЙДНЭ БИЗЭЭ.

Avatar

иргэн 2020-05-09 192.82.71.215

ойлгомжтой шуу дээ. элчин сайд томилдог ГХЯ. буюу засгийн газар .ерөнхийлөгч. тагнуулын байгууллага

Avatar

Дотдоодод бүү хэл гадаад ертөнц МАНАН мафийг эсэргүүцэж байна 2020-05-09 202.9.40.173

Монголын албаны хүн -дипломатч нь ЕХ- г хар тамхиар хорлож ажилсан. Истамбул дахь Консулыг ахалж байсан Э.Мөнх очирын удирдлага дор байсан бүх ажилтан энэ хэрэгт оролцон болохыг туркийн шүүх нотолсон байхад энэ гэмтэнүүдээ ЕХ,туркт шилжүүлж өгөхгүй байна гэдэг Му төр өөрөө наркомафи болсны илрэл гэж тэд үзэх нь аргагүй.Мөнх очир нь МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх байна гэдэг энэ гэмт хэрэг их өндөр авч ЕХ-ны хилэгнүүллэв. Мөнгөөр хар массыг сонгуулдах гэх МАНАН -г дэлхий ийн эсэргүүцэж байна.

Avatar

zochin 2020-05-09 58.109.221.157

Ariljaanii bankuudiin nemegdsen mungu, erdenetiin 49-iig avsan mungu haanaas orson ni burheg Iim baihad olon uls bohir mungu ugaasan l gene shuu dee

Avatar

Зочин 2020-05-09 202.126.89.151

Хүрэлсүх Занданшатар гж 2 хулгайч

Avatar

Зочин 2020-05-09 202.9.46.195

ГХ сайд нарко дилер Цогтбаатар хариуцлага хүлээж огцрох ёстой бсн ! ГХяаманд хуучин ажиллаж бгад хар тамхи болон хууль бус наймаанд оролцож халагдсан бүх хүнийг эргүүлж ажилд авсан, сайд бсн Лу Болд, Пүрэвсүрэн 2 ч холбогдоно ! Нууц байхгүй эдгээр хүмүүсээс хахууль авч л эргүүлж ажилд нь авсан юм билээ ! За тэгээд 70 кг геройнд Хурцаар дамжуулж Элбэгдоржийн нэр холбогдоно ! Элбэг энэ хууль бус наймаанаас хувь авдаг !

Avatar

Зочин 2020-05-09 202.126.89.55

Өмнөх засгийн газаруудын алдаа энэ хүний ээлжинд балаг нь таарсан.

Avatar

ХУУЛЬЧ 2020-05-09 202.9.46.150

ТЭР ХАР ЖАГСААЛТ МОНГОЛЧУУПЫН БАЙГАА БАЙДЛЫГ ХАРУУЛСАН ХЭРЭГ ,,ТЭМЭЭ ГЭХЭЭР ЯМАА ГЭНЭ ,,,,ШААРДЛАГА ТАВИХААР БИЛЭГ ТАНХАЙТАЙГАА ХАРУУЛЖ, ГАНЫХАНДА ЛТАН ХУШУУ ХҮРГЭЖ АМИА БОДНО,,,, ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН БОЛГООД БУСДАДАА ГАЙХУУЛНА ,,ХӨРӨНГӨГҮЙ НӨХӨДӨӨ ХҮНД ТООЦОХГҮЙ МӨНГӨ ӨНГИЙГ ШҮТНЭ ,,ТҮҮНИЙГ ДАГААД ХУДЛАА ЭХ ОРОНЧИД ПЯЛДАГЧИД ,,ЦУС СУДЛААЧИД , ҮНДЭСХЭХ ҮЗЭЛ ЯРЬЖ ,ГАДНЫХНЫ ИРГЭДИЙГ НУТАГТАА ДЭЭРЭМДЭГЧИД БИЙ БОЛЖ, ЕРЕРӨНХИЙЛӨГЧӨӨСӨӨ АВХУУЛААД ТЭДНЭЭР БАХАРАЖ МОНГОЛ ЯЛНА ГЭХЭЭР ЯЛЖ БАЙГАА НЬ ТЭР

Avatar

Зочин 2020-05-09 66.181.161.66

Хар жагсаалтанд оруулсан улс төрчид их хурлын гишүүд Европын улсууд руу хурал семинар уулзалт туршлага судлах нэрийдлээр баахан зардал гаргаж явдагийг нь болиулах хэрэгтэй, тэгээд ч хар орны улс төрчидийг Европын холбооны улсууд хүндлэхгүй хүлээн зөвшөөрөхгүй дорд үзнэ, тоох ч үгүй, ковид 19 үед их хурлын гишүүд гадаад явахгүй болоод л байгаа биз дээ

Avatar

Баяр 2020-05-09 64.119.23.148

Хүрэлсүхээ цэргийн генерал болж жүжиглэхээ одоо боль. Одоо чиний маскийг хуулах цаг болсон.1.Хүрэлсүх бол ЖДҮчин 2 тэрбум төгрөгийн зээл авсан. 2.Хүрэлсүх бол 60 тэрбумын хэрэгт холбогдогч. 60 тэрбумын Сандуй Ганбаатар нарын дотны анд. 3. Хүрэлсүх бол Оюутолгойн гэрээг дэмжиж түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхад энэ гэрээ зурагдсан.4.Хүрэлсүх бол Дубайн гэрээг дэмжигч.Түүнийг Сайханбилэгийн Засгийн газрын Шадар сайдаар ажиллаж байхад энэ гэрээнд гарын үсэг зурсан.

Avatar

Ugluu 2020-05-09 64.119.19.32

Темер замын 260 сая доллар хусчихаад еерийхее хумуус болох Ганбат, Бат эрдэнэ гэх хумуустэйгээ менгее гадагш гаргаад гадны иргэн болгочихсон Женко , Гансух хумуус л хулээнэ дээ. Тэгээд ичсэн хун яана билээ, гэрээний тесел бэлтгуулж байсан хунийг хэлмэгдуулэнгуутээ 2013 оны машины хэдэн тегрегеер ял егеед сууж бдаг. Энэ улс Хойд солонгос болсихвий.

Avatar

Зочин 2020-05-09 202.9.46.156

zasgiin gazar hariutslagahvleeh ypstoi bastertogloomyn nerteihvvheldeinartvrvvs zailsh yostoi

Avatar

Зочин 2020-05-09 202.9.46.195

ГХ сайд нарко дилер Цогтбаатар хариуцлага хүлээж огцрох ёстой бсн ! ГХяаманд хуучин ажиллаж бгад хар тамхи болон хууль бус наймаанд оролцож халагдсан бүх хүнийг эргүүлж ажилд авсан, сайд бсн Лу Болд, Пүрэвсүрэн 2 ч холбогдоно ! Нууц байхгүй эдгээр хүмүүсээс хахууль авч л эргүүлж ажилд нь авсан юм билээ ! За тэгээд 70 кг геройнд Хурцаар дамжуулж Элбэгдоржийн нэр холбогдоно ! Элбэг энэ хууль бус наймаанаас хувь авдаг ! Геройн тээвэрлэгч Баттүшигээс Германы цагдаа, хуулийнхан, евро комисс маш их м

Avatar

badarch taxar 2020-05-09 66.181.189.131

Gadaadin yanz bvriin jagsaaltig bitgii too ewrofin holboog ooriig ni ulaan jagsaaltand oruul

Avatar

зочин 2020-05-09 66.181.161.66

Сайд Цогтбаатар уул нь хар тамхи зөөвөрлөсөн зарсандиплюмат ажилтнуудыг МАН болон АН -н хэн гэдэг их хурлын гишүүн дарга сайд нар шахаж байж томилуулсаныг хэлүүлчихвэл ч тэр нөхдүүдийгилболгоод үарлаад дахиж дэвших карьер хаах юм, худалагдаагүй сэтгүүлч нар байгуулажиллаад илрүүлээч, гадаадад дипломат албанл хэзээ ч арын хаалгагүй танилгүй бол томилогдохгүй энэ бол төрд тогтсон хамгийн балиар авлигажсан тогтолцоо

Avatar

Зочин 2020-05-09 203.91.115.47

Хар жагсаалтад орсоны хариуцлагыг төрийг 26 жил барьсан МАН хүлээх ёстой Гадаадад байгаа хар тамхины мафи элчингүүдээ татаж авчир

Avatar

Зочин 2020-05-09 202.9.40.16

Бид худалдааг зохицуулдаг олон улсын гэрээг дагаж мөрдөх хэрэгтэй. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс.ын хувьд боломжоо харж ажилламаар байна.Төрийн яамдын ажлын уялдаа чухал.ДХБ ын хэлэлцээүүдийг сайн судалж таних хэрэг бнаа

Avatar

ЗОЧИН 2020-05-09 139.5.217.137

СААРАЛ, ХАР ЖАГСААЛТАНД ОРЖ БУЙ НЬ ЭНЭ МАН-ЫН ТӨР ЗАСГИЙГ ЭЗЭГНЭСЭН 60 ТЭРБУМЫНХАН,ЖДҮХС, БУСАД САНГУУДЫН ХУЛГАЙЧИД,ОФФШОРЧИД, АВИЛГАЧИД,КОНЦЕССЧИД,БАЙГАЛЫН БАЯЛАГ,ОРД,УУРХАЙ,АЛТ МӨНГИЙГ ЭЗЭМШИГЧИД, ХУЛГАЙЛАГЧИД, ЗАРАГЧ НАР,УЛСЫН ҮЙЛДВЭРТ ШАХАА ХИЙГЧИД,ДИПЛОМАТ НЭР ЗҮҮСЭН ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИД,ХООСОН АМЛАГЧИД ГОЛ БУРУУТНУУД НЬ,МБ БАЯРТСАЙХАН,СЗХ ДАВААСҮРЭН 2 ГОЛ БУРУУТАН НЬ БИШ,СААРАЛ,ХАР ЖАГСААЛТАНД ОРСОНД МОНГОЛЫН АРД ТҮМЭН ОГТ БУРУУГҮЙ,МУ ИХ СОРИЛТЫН ӨМНӨ ИРЛЭЭ,ЯАХЫГ АРД ТҮМЭН МӨД ШИЙДНЭ.

Avatar

Сонгуулиар хариуцлага тооцноо 2020-05-09 64.119.23.156

Хариуцлага тооцож хөөж явуулна

Avatar

У.Хүрэлсүх 2020-05-09 64.119.27.238

Г.Хорол нэртэй хоролмаа бичээч минь ээ, хариуцлага тооцож болноо, бололгүй яах вэ***хамгийн гол нь нэгэнт ийм нөхцөл үүссэн бол энэхүү нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдэг нь чухал*** хамтын хүчээр, зөв монгол ухаанаар бодлогын түвшинд зөв гаргалгааг хугацаа алдалгүй хийх ёстой, алдааг хэн нэгэн рүү түлхэх амархан ч өнгөрөгч жилүүдийн сөрөг хүчний балагтай шийдвэрүүд үүнд бас чухамхүү хамааралтай, Бид хүчтэй нэгдмэл байж чадвал ирэх он жилүүдэд илүү сайхныг бүтээж чаднаа***

Avatar

Zochin 2020-05-09 126.194.229.108

Ер нь удридаж байгаа хүн н гол хуулийн хариуцлагаа үүрэх ёстой. Яахын тулд тэр хүн дарга захирал ерөнхий сайд болж шийдвэр гаргахад тамга гарын үсэгтэй вэ тэр буруу зүйл ажиллаж чадахгүй байгаа хүмүсийг чиглүүлж хянаж байхын тулд тэр албан тушаалыг хашиж байгаа юм биш үү. Гэтэл дандаа доод албан тушаалдаа хариуцлага үүрүүлээд шийтгээд өөрсдөө цэвэр үлдэх юм ??? ???.

Avatar

Зочин 2020-05-09 103.229.123.159

Саарлаас харруу, хараас хаалтруу явж байна. Нямдоржид хэзээ хариуцлага тооцдог төртэй болно доо. Нээнтэгэнд орсон эдгээр рэх баригчид хэзээч түүнд арга хэмжээ авахгүй.

Avatar

зочин 2020-05-09 202.126.89.212

улс орны нэр баастсан хар тамхи зарсан тээвэрлэсэн хүмүүстээ хатуу арга хэмжээ ав. буудах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-09 182.160.2.14

MANgaruudiin hiisen ajiluu aan

Avatar

Зочин 2020-05-09 51.15.43.205

Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

evroopoos 2020-05-09 193.91.98.156

Mongolchuud evropod teror hiih ni b** hel shudenz ch zuraagui yun teror tegvel yu gej NUB NATO Mongol tsergeer hamgaaluulaad baigaa yum teror ulsiin armiar bolchih l doo Bas yun har tamhi ter humuusee shiitge Oorsdoo bol Elsen chiher shig heregledeg baij End Mongoliin ard tumen yamar buruutai yum Tegej yarival evropiin ugshiltai alt zes URAN uhaj gazar hutgiig mini horduulj baigaa luivarchiguudaa tataad av l daa

Avatar

Зочин 2020-05-09 202.9.46.69

https://GramFree.world/?r=1766428

Avatar

монгол хүн 2020-05-09 202.21.109.106

ХУЛГАЙЧ НАРАА ХАВ ДАРЧИХААД ХАР МАШИНААР СОНГУУЛЬ ЛУЙВАРДСААР БАЙСАН ЦАГТ ХАР ЖАГСААЛТАД МӨНХӨРНӨ

Avatar

ОНГОД 2020-05-09 202.21.109.106

1. ХАМАГ ХУЛГАЙЧДАА ХАВ ДАРЖ БАЙСАН ЦАГТ ХАР ЖАГСААЛТААС ГАРНАА ГОНЖ
2. ХАР МАШИНААР СОНГУУЛЬ ЛУЙВАРДАЖ БАЙСАН ЦАГТ ХАР ЖАГСААЛТАД ҮҮРД ҮЛДЭНЭ

Avatar

Зочин 2020-05-09 192.82.67.252

Бонд идэж, мөнгиийг угаасан AHyc нам хариуцлага хүлээнэ.

Avatar

зочин 2020-05-09 66.181.188.82

Өөрсдөд ашигтай зүйлийг шүд нь дийлэхгүй байгаа ч 3 уулаа зөвлөөд хийж чадаж бгаа Сэтгэл гаргххгүй бна Өөрсдөө асуудалтай учраас арслангийн шүд гаргаж чадахгүй бна Сэтгэл бгаа бол энэ улс орны нэр хүнд нүүр царайг муухай харагдуулж хууль бус зүйл хийж бгаа хүмүүсийг зарлаад асуудлыг шийдэх ёстой Монгол улс мөхөлрүүгээ мөн ч ойртож бна даа Юундихүрч дуусах бол!

Avatar

зочин 2020-05-09 66.181.188.82

Баттулга, Хүрэлсүх,Занданшатар 3 хүлээнэ Өөр ямарч хүн хүлээхгүй Энэ 3 юу ч хийхгүй бна

Avatar

Зочин 2020-05-09 59.153.115.41

Монголын жирийн иргэд лав биш. Харин Контрбандчин ууж иддэг гишүүд, тэдний хамаатан садан, хам хэрэгтнүүд

Avatar

Иргэн 2020-05-09 139.5.219.219

Тэнэг авгай минь. Хар жагсаалтад оруулсан хамгийн гол буруутан бол шүүхээ шударга болгох сонирхолгүй байгаа ерөнхийлөгч, шүүхийн ерөнхий зөвлөл болохоос засгийн газар биш

Avatar

Delger 2020-05-09 193.9.112.34

Har saaral jagsaaltad orsond Sangyn yam, Mongolbank hoer buruutai. Ene hend ch oilgomjtoi asuudal. Ter har tam zuuvurlusun unhurt Tanguulyn Erunkhii gazraas tomilogdson. baidag.

Avatar

Зочин 2020-05-09 202.179.24.23

Самрах гэж үүнийг л хэлдэг байх.

Avatar

Ажиглагч 2020-05-09 66.181.160.53

Ter hurungu oruulalt, zeel meel n ugtaa henii garaar orj, haashaa zamharch baigaa bilee, ter n l humigdana biz ard tumen bidend yamar hurteeltei bish, huug n tuluh gej mahiihaas oor yu bhiin

Avatar

Зочин 2020-05-09 202.9.46.35

100 саяаас дээш хадгаламжтэй, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийн гарал үүсэлийг шалгаж гарал үүсэлээ тодорхойлж чадахгүй бол хөрөнгийн нь хурааж шоронд хийх ёстой л болж байна даа.

Avatar

Авилгачин оффшорчин төр 2020-05-09 64.119.23.156

Сонгуулиар хариуцлга тооцож хөөж явуулцгаая Ард түмээн

Avatar

Зочин 2020-05-09 150.129.140.23

Хар жагсаалтанд ордог 2 гол зүйл байдаг гэнэ
1 төр авилгалд автсан
2 хар мөнгө угааж офшорт хадгалсан эрхэмүүдээс ордог юм иймээс хэний хаана байгаа нь тодорхой
Хэн их авилгал авсан төрийг мөнгөтөй хутгасан хүмүүс олон байгаа шүү дээ
Сонголтоо зөв хийгээрэй

Avatar

өөр хэн юм 2020-05-09 202.179.25.148

хүрэлзандантулга

Avatar

sangiin saad 2020-05-09 64.119.25.37

hurlebaatriig zailuul

Avatar

Зочин 2020-05-09 66.181.182.119

мэдээж засгийн газар гхя ся буруутай

Avatar

Зочин 2020-05-09 66.181.181.89

Корона гарснаас хойш алтны үнэ түүхэн дээд амжилт тогтоож долларын ханш навс унаж байх шиг байна дэлхийн мөнгөний зах зээл дээр. Иймд дэлхий дахинд валютийн стандарт, баталгаа ахин алт болж доллар нь гүйхгүй болхоор л химлэж байгаан хөгжиж буй улсуудыг. Тэр хар тамхи Европ АНУ-д бидэнтэй бидэнгүй бараг элсэн чихэр шиг зарагдаж байна. Тийм л хар тамхинаас харшилтайн бол тэрнийгээ байхгүй болголдоо тэр лаг улсууд нь. Хятад Орос хичнээн санкц, хоригт оров, битгий ш.а.а гээл пээдийж байгаа биздээ кк

Avatar

зочин 2020-05-09 66.181.161.24

Ямар нэгэн муу жагсаалтанд орж байх хэрэггүй л дээ … Монгол байтугай Оросууд элдэв хоригоос болоод сөхөрж байна шд . Ямар сайндаа л Путин Трам руу утасдаад ,, хоригоо цуцалчихл даа ,, гээд гуйж байна шд ..

Avatar

Зочин 2020-05-09 66.181.181.89

Тэр хар жагсаалтад нь орж л байглдээ. Угаасаа л АНУ болон түүний холбоотон жүүдийн мөнгө зээлийн хүүлэлтийн бүлгэм байнга л Орос Хятад Иран г.м улсуудыг аргандаа оруулхын тулд элдэв санкц, хориг тагнуулын ажиллагаа, эдийн засгийн дайн хийж л байдаг. Өдөр болгон л энд тэнд хориг тавигдлаа гэсээр улиг болж. 2 хөрштэйгээ аятайхан харьцаад ирхээр л дандаа нэг ийм юмаар айлган сүрдүүлж ОУВС, Дэлхийн банк г.м хачин хачин юмаар нэмж дөнгөлөх оролдого хийж байдгийн.

Avatar

Зочин 2020-05-09 150.129.143.62

ingej baisanaas zuger l hyatad ulsad dagaar orchildooo ingej uls bolj baisanaas hyatadiin neg muuj bolvol hamaagui deer amdrana shuu

Avatar

Иргэн 2020-05-09 139.5.219.219

Маргааш тэр хятад руу гаа тонил

Avatar

Zosnin 2020-05-09 202.179.31.16

Har jagcaltad orconiig odoogiin zacagiin gazar ; MAN iin 63 gishuun huleh yoctoi'''

Avatar

Зочин 2020-05-09 89.204.155.158

энэ 2 сайд нарын хамгийн сайн хөгжүүлж гавъяа байгуулсан зүйлүүд. үүн дээр энэ 2 баяжсан ч байж мэднэ.

Avatar

Зочин 2020-05-09 109.41.3.111

Xar jagsaaltad orood gadnii horongo tag zogsood neg ch gesen uurhai mongold gazar uhaj baigal bohirduulajgui bol harin ulam sain um bishuu. Er n mongold bolj bgaa olon buzar baidal gadnii horongo geech umnaas bolj bgaa schdee. Tegeed ter gadnii horongo geech um n baga ch gesen tatarch bwal mongolchuudad heregtei um daa.

Avatar

Цог 2020-05-09 64.119.20.151

Оросын санхүүгийн хориотой компани хийн хоолой , төмөр зам нэрийдлээр мөнгө орж ирэхээс болгоомжилсон хэрэг бх аа.

Avatar

Зочиг 2020-05-09 202.126.89.233

Европ өөрөө хямд хийтэй болох гээд хоолой тавьж харин америк ах нь өөрийн шингэрүүлсэн хийгээ зарах гэж евро дүү нартаа хориг тавьж байгаагаас Орост хамаагүй. Энэ тэнэгийнхээр бол манай най Ямайк, Багам,
Амбож бас манайхаар дамжуулж хоолой тавих гээд юм байна л даа

Avatar

Зочин 2020-05-09 202.126.89.233

Европ оросын хий, төмөх замын компанид хориг тавиагүй. Харинч хямд, хий, Азийг холбосон төмөр замд үхэж байгаа. Чинийхээр бол Ямайк, Багам, Камбож бас манайхаар дамжуулж хоолой тавих гээд харалсан болох нь ээ

Avatar

ZOCHIN 2020-05-09 58.173.19.13

HAR TAMHI ,AVILGAL HOER OO SAIN HUGJUUL.

Avatar

Зочин 2020-05-09 202.9.46.39

Хар жагсаалтанд оруулсан буруутан мөн л монгол банкны ерөнхийлөгч Лхагвасүрэн, санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг бас л солих хэрэгтэй болж байна даа.

Avatar

Зочин 2020-05-09 103.229.122.38

Бид бүгдээрээ л улс гэр болж тоглохдоо заримдаа бас арай л дэндүү гэнэн болчимгүй байх юмдаа. Энэ дэлхий чинь харин арай л серьезный тоглоом гэдгийг бид одоо ойлгох хэрэгтэй дээ. Тэгээд ч аливаа зүйл чинь хөөцөлдлөгөө шаардана шүү. Тэр Европынхантай өдөр болгон уулзаж. гангар гунгар ярьж мэдээлэл авахыг л дипломат ажил гэнэ шүү дээ. Одоогийн Европ дахь дипломатуудаа ажиллуулаа.

Avatar

Bold o 2020-05-09 27.162.23.227

Ter amarhan shuu dee mongol banknii zahiral .sanhuugiin horoon darga 2 iig ogtsruulaad boloo

Avatar

зочин 2020-05-09 64.119.26.231

Нэр заагаад байх зүйл алгаа.Төрийг барьж байгаа бүх удирдлагууд хариуцлага хүлээх ёстой. Шудрага төрийн хүмүүс бол өөрсдийн бурууг шудрагаар хүлээж чадна. Сэтгэгдэл бичихдээ хэн нэгнийг буруутгаад нэмэргүй.ЗоригтойТөрийн удирдлагууд буруугаа өөрсдөөсөө хайсан нь дээр дээ.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2020-05-09 192.82.67.4

Таамаг 1. Оюутолгой, гадаадын ХО-той бусад компаний гомдлоос үүдэн Монголд өгсөн ухамсарын шанаа. Таамаг 2.Төр засаг тодорхой арга хэмжээ авахгүй байгаагаас үүдсэн шалтгаан. Одоо чухам ямар асуудлыг үндэслэн хар жагсаалтад орсныг нэг бүрчлэн мэдэж аваад ажилмаар байна.Тэгвэл хэн хариуцах нь тодорхой болно.Итгэлт баян бичиг үсэг мэддэг хүнд ичмээр дамшиг гэдэг шиг Монголтой хамт хар жагсаалтад орсон орнуудыг харахад ичмээр. Монгол- Ардчиллын баян бүрд гэдэг ч лөөлөө болов бололтой.

Avatar

Зочин 2020-05-09 103.229.121.28

Зөв Хар жагсаалтад орсон шалтгааныг нэг бүрчлэн нарийн гаргаад тодорхой ажилламаар байна Үүний үндсийг нь бүр түрүүний ардчиллынхны засгийн үёд тавьчихсан юм биш үү Тэгээд хэрэг үүсгэхээр шүүх хуулийнхан нь шийдэж өгдөггүй Тэгээд одоо сонгууль болохтой уялдуулаад хамаг бурууг одоогийн засагт тохож хэдэн сайд рүү нь огцруулна гэж дайраад л Үнэндээ манай улсын төр нь хүчгүй улс нь ардчилсан биш анархист болчихсон мэт байна

Avatar

Б.ЦОГТГЭРЭЛ 2020-05-09 122.201.24.69

Ц.НЯМДОРЖ , Д.ЦОГТБААТАР НАРЫГ ХӨТЛӨӨД У.ХҮРЭЛСҮХ ОГЦОРДОГ БАЙХДАА !!!

Avatar

Иргэн 2020-05-09 49.0.212.164

Саарал жагсаалтаас хар жагсаалтад орчихоод байгаа нь монголд ямар ч хариуцлага байдаггүйг харуулж байна.

Avatar

Зочин 2020-05-09 103.229.121.28

Нэг л юм болохоор төрийн сайд дарга нараас л эхлээд сольдог тэгээд сайжраад байгаа юм нь хаана байна вэ Төр нь биш гэмт хэрэг үйлдэгчид нь илүү хүчтэй бүр улсын санхүүгээс эхлээд хэлэл мэдээллийн хэрэгслэлийг хүртэл атгацан юм биш биз Манай улс чинь одоо бүх сайд дарга нараа үзэн ядсан төргүй улс мэт л харагдаад байх юм байна даг Энэ тёлёвиз радиогоо хар зөвхөн төрийн сайд албат нараа л хараасан нэвтрүүлэг гарч байх юм байна даг Яаж эд нь тэсч ажилласан болж байдаг юм бол доо

Avatar

Зочин 2020-05-09 103.212.117.223

Эрхэмүүдийг жирийн иргэд худалч хулгайчаар нь дуудаагүй ээ. Тэд өөрсөдөө л өвөр хоорондоо бие биенээ их хурлынхаа танхимаас худалч хулгайчаар дуудалцаад хэдэн ч жил болов доо. Хүрэлсүх урөнхий сайд ч ялгаагүй сэндий дээрээсээ л танхиынхаа гишүүдийг худалч хулгайчаар нь дуудаад ТВ-гээр ил тод хэбэлдсээр иргэдээ үлгэр үзүүлээ биздээ. Үүгээр зогсоогүй бүр хууль хүчний байгууллагадаа ч итгэх итгэлгүй болгочихсон. Өөрсөдөө л ийм болгосон юм чинь тэсэхгүй гээд яахав дээ

Avatar

Зочин 2020-05-09 89.204.155.158

хүрэлсүх хүмүүст ерөөсөө хариуцлага тооцоогүй. ажилаа чанартай үнэн сэтгэлээсээ хийгээгүй. худлаа нэг хурал дээр сүр болгоод хэлэхээс цаашгүй.

Avatar

??? 2020-05-09 192.82.74.198

ТӨРТ-УЛСЫН ТЭМЦЛИЙН ЗОРИЛТОТ БОДЛОГО.

– Нэг. ОЙРЫН БОЛООД ХЭТИЙН ТӨЛӨВЛӨЛТ. ЯМАРЧ ТӨРИЙН ҮЕД УНАХААРГҮЙ ЗАЛГАМЖ
ЧАНАР :
Хар тахлын үед эрүүл мэндийн тогтолцоо зөв байгаа нь мэдэгдлээ. Монголын сумын эрүүл мэндийн
төвүүд хүчирхэг тогтолцоотой. Эмч мэргэжилтнүүдтэй, 15-20 ортой эмнэлэгтэй, 103 түргэний унаатай. зарим нь ЭХО, зүрхний бичлэг, жижиг шинжилгээтэй. Өрхийн эмнэлгүүдийг ингэж зохион байгуулах нь зөв шиг байна.

Avatar

??? 2020-05-09 192.82.74.198

– Хоёр. ТӨР, ЗАСАГААР ЗАСАХ
Улсын болон хувийн бүх уул уурхайнууд, үндэсний үйлдвэрлэлүүдийн хувьцааг нийгмийн
даатгалтайгаа холбох. Ард иргэд уул уурхай, үйлдвэрлэлд хөрөнгө оруулснаар үндэсний үйлдвэрлэл нэмэгдэж, хөгжиж ажлын байр нэмэгдэнэ байхаа.

Avatar

??? 2020-05-09 192.82.74.198

– Одоо уул уурхайн асуудал зөвхөн Төрт-улсын мэдэлд байх цаг нь болсон. Хаана, хэзээ, ямар цагт
ямар шаардлагаар уул уурхайг эзэмшихийг ард иргэдийн төлөөлөл, УИХ шийдвэл зүйтэй л байна. Улсын газар, нутагт хувийн байгууллагууд уул, уурхай эзэмших, газрыг хувьчлаж авах нь эцэстээ аюултай үр дүнд хүргэх учир хувийн байгууллагуудад уул уурхайн зөвшөөрөл өгөхөө одоо зогсоох хэрэгтэй. Ард иргэдэд газар эзэмших эрх л олгож үр удмаараа эзэмшиж хоорондоо зарах, түрээслүүлэх, зээл авах г\м нээлттэй юм

Avatar

Zochin 2020-05-09 66.181.161.22

Тѳрѳѳр авилгачид дүүрсэн гэсэн үг. Зѳвхѳн хар тамхины хэрэг биш. Тѳрѳѳс тѳрсѳн тэрбумтнууд орлогоо тайлагнаж чадахгүй байх явдал түгээмэл болсон. Тѳрийн апаратын тѳлгѳн даргын явалддаг хүүхний дансанд л гэхэд хэдэн тэрбум тѳгрѳг нэг ѳдрийн гүйлгээгээр ордог. Энийг хянах амитан байхгүй. Ингэж тѳрѳѳс идсэн мѳнгийг буцаагаад зах зээл дээр эргэлдүүлдэг. Монголын тѳр барилга уул уурхайн салбарыг нийгэмчилсэн нь ийм учиртай. Авилгачид идээчин уугаачингуудын ураг тѳрлийн хэдэн компани хамаг тендрийг ха

Avatar

??? 2020-05-09 192.82.74.198

– Зайлшгүй шаардлагатай үед Монгол улсын хувийн байгууллагуудтай гэмт хэргийн чанаргүй техник,
технологи, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулж улсын уул уурхайн салбарт оролцуулах, түрээслэх гэх мэтээр Монгол хүнийг ажилтай болгомоор л байна.
– Хар тахлын гамшгаар шалтгаалж ураны уурхайг зогсоох л хэрэгтэй дээ.

Avatar

??? 2020-05-09 192.82.74.198

– УИХ –д бизнесменүүд байгаа нь Монголын мөнгө, санхүүгийн бодлого, Оюутолгойн хөрөнгө
оруулалтын гэрээг зөв шийдүүлэх л гэж сонгоцгоогоод байх шиг байсан. Одоо саарал, хар жагсаалтад хамрагджээ. Оффшор мөнгөө Оюутолгойн 34% руу хийцгээх л үлдэх шив дээ. Үүнийг л хүсээцгээсэн шүү дээ. МӨНГӨӨ ТАТ. Залуус сэрсэн.
– Улсад роялти хэрэгтэй л дээ.

Avatar

Орос ахын дүү 2020-05-09 150.129.142.232

Бид тэнгэр заяатууд учир европын холбоо хүлээнэ монголтой тэрсэлдсэн европчууд хохирно доо хохь чинь

Avatar

zochid 2020-05-09 91.171.188.76

Хамгий түрүүнд Нямдорж, Хүрэлбаатар, Цогтбаатар нартай хатуу хариуцлага тооц, Дараа нь ард түмэн , ялангуяа Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож, хэнтэй хариуцлага тооцохоо мэднэ. Залуучуудаг яагаад ажлаар хангахгүй байж, гадаадынханыг ажиллуулаад байгааг 4 жил хангалттай харлаа

Avatar

??? 2020-05-09 192.82.74.198

– УИХ –д бизнесменүүд байгаа нь Монголын мөнгө, санхүүгийн бодлого, Оюутолгойн хөрөнгө
оруулалтын гэрээг зөв шийдүүлэх л гэж сонгоцгоогоод байх шиг байсан. Одоо саарал, хар жагсаалтад хамрагджээ. Оффшор мөнгөө Оюутолгойн 34% руу хийцгээх л үлдэх шив дээ. Үүнийг л хүсээцгээсэн шүү дээ. Оройтсон. Мөнгөө царцаалга, хөрөнгөө хураалга эсвэл МӨНГӨӨ ТАТ. Залуус сэрсэн.
– Улсад роялти хэрэгтэй л дээ.

Avatar

??? 2020-05-09 192.82.74.198

– Одоо ажиллаж байгаа Монголын хувийн уул уурхайн байгууллагууд нь тухайн үеийнхээ хуулиар
зөвшөөрөл аваад үйл ажиллагаа нь жигдэрсэн байхаа. Нийгмийн даатгалтай холбох хэрэгтэй л юм.

Avatar

??? 2020-05-09 192.82.74.198

Гурав. БҮХ ЭРЧҮҮДИЙГ АЖИЛТАЙ БОЛГОХ. Монголын бүх гэр бүлээс ажилгүйчүүд, залхуучууд, нуугдагсад, архичид, тархиа ажиллуулахгүй эрчүүдийг гарга, хүүхэд, эмэгтэйчүүдийг тэднээс чөлөөл. Ажил хийлгэж цалингийн 70 % -г эхнэр хүүхэд, орхисон хаясан хүүхдүүдэд нь хувааж өг. Ажил хийхийг хүссэн, хайсан гэх мэт 16-59 \64\ насны эрчүүдийг ЭКО цагдаагийн байгууллагын дэргэд “хөдөлмөрийн бүлэг” буюу биржийг ажиллуулах нь зөв болох нь дээ. Энх цаг боловч эх орон дуудахад ажил хийхээр явцгаах цаг нь болжээ

Avatar

??? 2020-05-09 192.82.74.198

Төрийн сангийн 65 % хүртэлх хувийг цалинд зарцуулах нь. Татвар, төсвийн мөнгөөр төсвийн байгууллагын удирдлагууд төсвөөр хөгжихөө зогсоосон нь дээрээ. Засагаар л зас, дэд бүтцээ хөгжүүлэх нь зөв байх л даа.. Төрт–улс нь төсөл, төлөвлөгөө, зураглалаа гаргаж ард иргэдийнхээ бодлого, хандив тусламжийг нэмэрлүүлэн ногоон хөгжлийг шийдэх нь зөв шиг байна.

Avatar

??? 2020-05-09 192.82.74.198

Дөрөв. Ховд, Дорнод, Дундговь, Эрдэнэтийг боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, техник технологи, хот төлөвлөлт, ногоон хөгжлийн жишиг хот болгох нь зүйтэй л шиг байна.

Avatar

??? 2020-05-09 192.82.74.198

Тав. Гэмт хэрэгтэй хэн тэмцэх ёстой вэ!!!. Тэмцэх нь олон л байх шиг байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, цагдаа, шүүх, прокурор, тагнуул гэх мэт. Гэмт хэргийн чанартай УИХ –н түшээдийг эргүүлэн татах хууль юу болсон.
Жилд нэг сонгууль өгөөд л байх нь зөв шиг байна. 1. УИХ түшээдийн, Нийслэл, хотын захирагчийн, Иргэдийн хурлын төлөөлөгчийн. 2. Ерөнхийлөгчийн. 3. Шүүхийн удирдлагын. 4. Үндсэн хуулийн цэцийн гэх мэт.

Avatar

Amar 2020-05-09 182.160.35.24

Идэж ууж эх орноо хоосруулсан МАНАН бүлэг хүлээнэ.Эхнээсээ Энхсайхан гэх мэтэд хариуцлага тооцоод эхэлсэн.Одоо ядаж Хүзүүгүй мянгуужинг шоронд хийж байж энэ хорионоос гарна.Хамгийн гол нь энэ бүлгийн бий болгосон Арилжааны банкуудаа луйврын байгууллага биш жинхэнэ банк болгох реформ хийх ёстой.

Avatar

Зочин 2020-05-09 64.119.24.237

АН с д а кууд хүлээх ёстойшдээ. Идэж уусан гударснаа гайхуулаад бараг хөшөө босго гээд солиорцгоож, УИХ-д нэр дэвшинэ гээд зарим нь. Хэт анархист чөлөөт нийгэмд юу ч хийж болно гэж солиорцгоосноос болж байга юм

Avatar

Зочин 2020-05-09 103.26.194.106

ард тумэн,улсаа тоносон манан мафынханд шиитгэл огохгуй,оффшордуулаад байхаар дэлхии ниит гайхаж л байгаа.Тор засаг нь битуу авилгачид,хуулиинхан нь битуу авилгачид рекетчид хар тамхины наймаачид!!!!!

Avatar

zchin 2020-05-09 120.88.147.45

erunhiilugch , zasgiin hazar uur yu gehevdee

Avatar

АН МАН л хүлээнэ Өөр хэн ч хүлээхгүй 2020-05-09 64.119.23.156

Бие даагчидаа дэмжинээ

Avatar

СҮХ 2020-05-09 64.119.27.93

БОЛД, БАТЗАНДАН 2-ЫН БИЧСЭН НЯМДОРЖ САЙН АЖИЛЛАСАН ГЭСЭН ЗАХИА ОДООХОН ЕВРОПЫН ХОЛБООНООС ИРНЭ.

Avatar

иргэн 2020-05-09 66.181.161.8

30 жил монголын хөгжилд гай болсон МАН АН хоёрын удирдлагуудад түүхэн хариуцлага тооцож энэ сонгуулиар хэнийг нь ч дэмжихгүй байя…

Avatar

Зочин 2020-05-09 202.9.46.59

Юугаар гийгүүлсэн гэж нэг их солиороод байгаа юм. Бардам ам шалдан гуянаас цаашгүй юмнууд байж.

Avatar

Зочин 2020-05-09 202.9.46.59

Европын холбоо өөрөө хариугүй амь тавих гэж байна. Үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа царай нь. Бүү тооцгоо. Тэгээд ч манай улс ЕХ хоёрын хооронд хамтын ажиллагаа гэхээр гавьтай юм байхгүй ш дээ. Бид Орос, Хятад хоёртойгоо л сайн харилцаатай байвал тэр Америк, Европтой огт харьцаа байхгүй байсан ч яадаг юм. Коронавирусаас болоод дэлхийн бүх улс орон амь амиа боддог болоод байхад хар жагсаалт мэтийн юмаар айлгадаг цаг өнгөрсөн. Бид европтой европгүй болоод л байсан. Цаашдаа ч болно.

Avatar

irgen 2020-05-09 59.153.113.169

Маш зөв тэр баруун зүүнгүй дрншуучилж вирус бактер муу муухай бүхнийг цуглуулж явдаг юмнууд айдаг юм байгаа биз бидэнд түй ч хамаагүй

Avatar

зочин 2020-05-09 66.181.176.167

Саарал жагсаалтад орсон гээд Баярт сайхан,Даваасүрэн хоёроор туг тахисан хүмүүс одоо ийм зүйл тодорхой болбол Хүрэлсүх,Цогтбаатар хоёр хариуцлагаа хүлээж ажлаа сайн дураараа өгөх хэрэгтэй .Энэ бол шудрага зүйл мөнөөсөө мөн шүү

Avatar

Mal uu 2020-05-09 182.160.35.43

Hen saaral jagsaaltand oruullaa teriigee l oilgo

Avatar

Зочин 2020-05-09 203.169.49.125

Delxiin 240 oronoos xamgiin suuliin 7 oroni toond orj baigaa yum uu? Chingis khaan ene ter geed l you ve?

Avatar

zochin 2020-05-09 192.82.74.84

mongolchuud unuudur ulgai xiideg xudlaa yarudag neg negniigee daramtaldag yum l bol doosh n xiine adgiin zavxarsan uls bolson ene bol uen shuu

Avatar

Зочин 2020-05-09 64.119.16.126

засгийн газар л хүлээнэ дээ

Avatar

Зочин 2020-05-09 66.181.191.182

1. Албан ёсны мэдээлэл Монголбанкнаас хийгдсэн байгаа.
2, Нийгмийг зохиомлоор хий айдасд автуулж эдийн засгийн аюулгүй байдалд бүү заналхийл.
3, Хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор улс үндэстнийг минь бүү самарчих….

Avatar

Зочин 2020-05-09 64.119.21.159

Улсын 700 сая доллараар шороо босгож мөнгө угаасан Жонхууг сонгосон Монголын ард түмэн өөрснөө хүлээх хэрэгтэй. Манай улсад том хулгайч нар нь төрийн дээр сандайлж ерөнхийлөгч, сайд дарга хийгээд л жижиг хулгайч нараа шоронд хийж тоглодог болоод удаж байна.

Avatar

Зочин 2020-05-09 103.57.92.115

хариуцлага гэдэг үг байхгүй болсон цаг шүү дээ.хулгай худал гэсэн үг их дэлгэрсэн цаг үе юм даа

Avatar

харамсалтай 2020-05-09 64.119.17.215

ТАГНУУЛын дарга гэрэл ч огцрох ёстой. ХАР тамхичтай манай тагнуулчид тэмцсэнгүй

Avatar

Зочин 2020-05-09 202.126.88.184

Уг нь хүрэлсүх нямдорж огцрох ёстой харин манай харанхуйчууд женкочууд толгой нь эргэчихсэн тэднийг өмөөрч тэнэглэх юм гохь нь гохь нь тас хар болсныхоо дараа тархиа ш*** вийдээ.

Avatar

Зочин 2020-05-09 64.119.26.131

SETGYYLCN HOROL GEED BICNEED B.GAA NYHYR. MGL CNUUDIIG SETGEL HYND ASUUDALD HYMYYSIIG ORUULJ. ENE ASUUDLIIG YYRYY CN MEDEHGYI MAL UM NB.SETGYYLCN HOROL YYRYY AJLAASAA GAR

Avatar

BAYARBAATAR 2020-05-09 49.0.191.250

МОНГОЛЧУУДАА, УЛС ТӨРЧИДӨӨ !!!

СҮҮЛИЙН ҮЕД МОНГОЛ УЛС ШУДАРГААР ХӨГЖИХ ТАЛААР ИХ ХИЧЭЭЖ ЗҮТГЭЖ БАЙГАА БОЛОВЧ, ИХ БРИТАНИ КАНАДЫН КОМПАНИ БОЛОХ “ОЮУТОЛГОЙ РИОТИНТО” –ЫН АСУУДЛААР ИХ ЯРЬЖ, ЭЛБЭГЭЭ, БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ИЛЧИЛСЭН “ОЮУТОЛГОЙ РИОТИНТО” –ЫН ЛУЙВАРЫН ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙГАА ТУЛ ЦААД ЭЗЭД ЭЛБЭГЭЭ НАР НЬ ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН, ЕВРОПЫН ХОЛБООНД ДАЛДУУР НӨЛӨӨЛЖ МОНГОЛЫН ЗАСАГ АРД ТҮМЭНД САНХҮҮГИЙН ДАРАМТ УЧРУУЛАХ АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТА

Avatar

Зочин 2020-05-09 66.181.161.31

ха ха ха ха

Avatar

Зочин 2020-05-09 64.119.21.159

Хөшөөчих юм байна л даа эргүү дагз

Avatar

Зочин 2020-05-09 203.91.115.47

оюу толгойгоо тэгээд канадуудад 100 хувь өгчихөөч дээ. Ихэнхийг нь зүгээр бэлэг болгоод өгчихсөн биз дээ. Одоо жоохон хэсгээс нь зууралдсан ч бай зуууралдаагүй ч бай ямар хамаа байна аа. Англи канадчуудын уурыг хүргэвэл юу болдогийг харж байгаа биз дээ. Энэ хар жагсаалт бол зөвхөн эхлэл. Энэ тухай ротшилдынхан, рокфеллерийн гол эздүүд мэдээд дургүйцээд эхэлвэл бүр сүйрэл болж магадгүй, Тиймээс Энхсайхан, Элбэг дорж Сайхан билэгийг мөрдөхөө даруй зогсоох хэрэгтэй байна аа.

Avatar

Zochin 2020-05-09 202.131.248.250

Nymdorj, Chogtbaatar 2_g yaraltai ogchruul, ESaid Churelsuch naad 2 b** ai, odoochon ogchruul.

Avatar

Зочин 2020-05-09 66.181.161.24

Ядуу орон байж дээрээс нь хар тамхинд живлээ шүү

Avatar

Баяр 2020-05-09 64.119.23.148

Хүрэлсүх гэдэг хөлдүү гар коронаагаар далидуулж хорьж цагдаж эдийн засгаа сүйрүүлж байхын оронд хар жагсаалтаас гарах ажилд илүү анхаарах байлаа. Одоо унасан хүүхэд уйлдаггүй шүү дээ.Юуны түрүүн Хүрэлсүх,Нямдорж, Цогтбаатар гар хариуцлага хүлээх ёстой.Чадахгүй гүрийвэл 6 дугаар сарын 24-нд ард түмэн та нарыг ОГЦРУУЛНА гэдгийг ойлгох болждээ МАНГАРУУДАА.

Avatar

0123456789 2020-05-09 202.55.191.130

М.ЭНХ60ЛДЫН БҮРДҮҮЛСЭН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ХҮЛЭЭНЭ, ЭНЭ БОЛ ОЙЛГОМЖТОЙ

Avatar

Зочин 2020-05-09 202.9.46.144

Яг үнэндээ Элбэгдорж Баяр Ми.Энхболд Сайханбилэг Баярцогт нарын авилгачдын гай илэрч байна ш дээ. Элбэгдорж авилгал Монголыг муухай харагдуулна гээд байсан өөрөө жинхэнээсээ авилгачин. Эрдэнэтийн 49 хувийг төрд авахад нүд нь гялалзаад л "Та нар яаж байгаа юм бэ хувийн өмчид халдлаа" гээд л. Буруу замаар будаа тээвэл буцахдаа . ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж