Тахлын үеийн Ялалтын баяр

Хуучирсан мэдээ: 2020.05.09-нд нийтлэгдсэн

Тахлын үеийн Ялалтын баяр

 

Aerial parade marks Victory Day in Moscow

Posted by RT on Friday, May 8, 2020

Нэмэлт: 

Ялалтын баярт зориулсан цэргийн агаарын шоу үзүүлбэр болж байна.

Ялалтын баярт зориулсан хөтөлбөр

Жил бүрийн тавдугаар сарын 9-ны энэ өдөр Зөвлөлтийн цэргүүд дэлхийн II дайнд нацист Германыг ялсны Ялалтын баярыг сүр дуулиантайгаар тэмдэглэдэг. Ялалтын баярын гол арга хэмжээ болох цэрэг, армийн сүрт жагсаалыг олон орны төр, засгийн газрын  тэргүүнүүд үзэж сонирхдог. Гэвч энэ жил ОХУ-д 1723 хүн нас барж, 187 мянга 1485 хүнд халдсан “covid-19” өвчний цар тахлаас болж Москва хотын Улаан талбайд болдог цэргийн парадыг хойшлуулсан билээ. Мөн халдвар тархахаас сэргийлэн Ялалтын баярын олон арга хэмжээг телевиз, онлайнаар олон нийтэд үзүүлэхээр болсон байна.

Ялалтын баярын хөтөлбөр:

Цэргийн агаарын шоу

Уламжлалт цэргийн сүрт парадын оронд ОХУ-ын нисэх хүчнээс нийслэл хот болон бусад томоохон хотуудад агаарын шоу үзүүлнэ. Нийт 75 байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг оролцсон агаарын шоу нэг удаагийн форматаар Улаан талбай дээгүүр болох тухай Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ. Агаарын шоуг ОХУ-ын 47 хот болон тус улсын цэргийн бааз байрладаг орнуудад зохион байгуулах аж. Нийтдээ 660 гаруй байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг Ялалтын баярын агаарын шоунд оролцох гэнэ. Агаарын шоуг мэдээж телевиз болон онлайнаар шууд дамжуулан үзүүлнэ.

Эргэн дурсах жагсаал

Дэлхийн II дайнд тулалдаж, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн тэдний гэрэл зургийг барин жагсдаг уламжлалт арга хэмжээ энэ жил онлайнаар болно. Дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцохыг хүссэн хүмүүс онлайнаар зургаа, тайлбартай илгээх ёстой аж. Нийтдээ хоёр сая гаруй хүмүүс онлайнаар зургаа илгээсэн бөгөөд ар гэрийнхэн нь гэрийнхээ тагтан дээрээс “День Победы” дууны дууг нэгэн зэрэг оройн 19.00 цагаас дуулах гэнэ.

Ёслолын буудлага

Ялалтын баярын уламжлалт ёслолын буудлага энэ жил баярын төгсгөлд болдгоороо болно. Ёслолын буудлага оройн 22.00 цагт орон даяар эхлэх бөгөөд цэргийн буудлага ч үүнд багтжээ.

Онлайн тоглолт

ОХУ-ын рок дуучин “Uma2rman”, Александр Ф.Скляр, Светлана Сурганова нар энэ жил “Ялалтын дуунууд” нэртэй онлайн тоглолтод оролцох гэнэ. Тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс “Ялалтын дуунуудын зорилго” нэртэй төслийн хүрээнд хуучны дуунуудыг эргэн олон нийтэд таниулахыг зорьжээ.

Онлайн лекц, кино

Москва хотын удирдлагууд онлайн порталыг нээснээр дэлхийн II дайны гол үйл явдлуудын тухай баримтат болон уран сайхны кино, эрдэмтэн судлаачдын лекцийг үзэх боломжийг олгожээ. Мөн Москва хотын номын сангууд, соёлын төвүүд тавдугаар сарын 6-15-ны өдрүүдэд дайны түүхтэй холбоотой 270 гаруй онлайн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Виртуал аялал

ОХУ-ын албаныхны бүтээсэн тусгай аппликейшны тусламжтайгаар  дайнд онцгой үүрэгтэй оролцсон хот, тосгодыг гар утсаараа үзэх боломжтой болжээ. Түүхэн газруудыг газрын зураг дээр одоор тэмдэглэсэн бөгөөд тухайн одон дээр дарснаар зураг, байршил, түүх зэрэг олон зүйлийг үзэх боломжтой.

 

 

Путин хаана байх вэ?

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Кремлийн хананы ойролцоо байх “Мөнхийн гал” дурсгалын цогцолборт цэцэг, өргөж үг хэлнэ.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж