Хувийн цэцэрлэгүүдийг камержуулж, хариуцлагыг нь чангатгана | News.MN

Хувийн цэцэрлэгүүдийг камержуулж, хариуцлагыг нь чангатгана

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Хувийн цэцэрлэгүүдийг камержуулж, хариуцлагыг нь чангатгана

Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн багш 10 сартай хүүхдийг “Хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар зодож буй бичлэг цахим сүлжээгээр тарж, олны  дургүйцлийг хүргэсэн. Тиймээс хүүхэд зодсон багшийг  хууль, хяналтын байгууллагаас шалгаж эхлээд байгаа юм. Шалгалтын явц болон холбогдох байгууллагууд энэ талаар ямар байр суурь баримталж, ямар чиг үүрэгтэй ажиллаж байгаа талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг бид олон нийтэд хүргэхийг зорьсон юм.

Ер нь аль ч насны  хүүхэд ямар ч шалтгаангүйгээр уйлах нь ховор. Тэр тусмаа 10 сартай хүүхэд өлсөж, өвдөх, өөрт таалагдаагүй, зовиуртай зүйлээ уйлж илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, энэ л үеийнхэн эцэг, эхийн хараа хяналт, хайр энхрийлэл, асаргаа сувилгааг цаг үргэлж шаардаж байдаг. Гэтэл ийм нялх амьтныг  харгис хэрцгийгээр загнаж, асгасан хоолыг нь ам руу нь цутгаж буй цэцэрлэгийн багшийн зэрлэг авир  хүүхэдтэй хүн бүрийн зүрхийг шимшрүүлсэн. Тиймээс хүүхэд зодсон танхай багшид  дорвитойхон хариуцлага тооцохыг олон нийт хүсч буй юм. Ямартай ч, эх хүнд баймааргүй зэрлэг авир гаргасан тогооч эмэгтэй болон “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш нарыг Дундговь аймгийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газраас шалгаж эхэлсэн байна. Хүүхэд зодож байгаа эмэгтэй цэцэрлэгийн багш бус тогооч. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн дүү гэдгийг эх сурвалжууд хэлж байна.  Шалгалтаар “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ байнга дарамталдаг байсан эсэхийг тогтооно гэдгийг албаныхан хэлж байв. Харин энэ хэргийн талаар салбарын яам болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагууд ямар байр, суурьтай байгааг сонирхсон юм.  Мөн хууль хяналтынхан хүүхэд зодсон багшид ямар хариуцлага хүлээлгэх талаар албаны хүнээс тодруулав.

БАГШДАА ЗОДУУЛСАН ХҮҮХДИЙГ НИЙСЛЭЛД ЭМЧЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

БСШУЯ-аас хүүхдэд ёс зүйгүй хандсан этгээдийг ажлаас нь чөлөөлөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хариуцлага тооц гэсэн үүргийг тус аймгийн Боловсролын газарт өгсөн байна. Харин аймгийн удирдлагууд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хүүхэд зодсон багшийн асуудлыг хуулийн байгууллагад  шилжүүлэн шалгуулж байгаа гэв. Энэ тухай Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёлын хяналтын хэлтсийн байцаагч Л.Ганбат “Хүүхэд зодсон энэ хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 19-нд  гарсан юм билээ. Хэргийн талаарх мэдээлэл манай байгууллагад энэ сарын 2-нд ирсэн. Аав ээжийнх нь гаргасан өргөдөлд “Тухайн  хүүхэд  10 сартай бөгөөд зодуулснаас хойш айж цочдог, хөл, гар нь татдаг, хоол өгөхөөр дургүйцдэг, гадны хүнээс айж уйлдаг болсон” хэмээн мэдүүлсэн. Тиймээс аав, ээж хоёрт нь албан байгууллагаас нь цалинтай чөлөө олгож, хүүхдээ хотод очиж мэргэжлийн эмчид үзүүлэх зөвшөөрлийг олгосон. Тэд гэр бүлээрээ нийслэл рүү явсан” гэв. Харин БСШУЯ,  Хүүхдийн төлөө үндэсний газар, хууль хяналтын байгууллагаас дараах мэдээллийг өгч байна.

БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭНД  НЬ ДАВХАР ХАРИУЦЛАГА ТООЦНО

БСШУЯ-ны Сургуулийн өмнөх болон бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга:

-Дундговьд хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг  дээр, дооргүй шүүмжилж байна. Харин салбарын яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон.  Мөн Дундговь аймгийн Засаг дарга энэ асуудалтай танилцаад, тухайн хүүхдийн эцэг, эхээс албан ёсоор уучлалт гуйсан байна. Мөн  аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагууд нь энэ асуудлаар хуралдаад, хуулийн дагуу хариуцлага тооцох, холбогдох этгээдийн асуудлыг  прокурорт шилжүүлсэн байна.

Ер нь бол 10 сартай хүүхэдтэй зүй бус харьцана гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс өнөөдрийг хүртэл тухайн аймгийн Боловсрол соёлын газар, холбогдох мэргэжилтэн энэ асуудалд хариуцлагагүй хандаж иржээ гэсэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.  Үүний дагуу бид бүх орон нутагт сайдын албан даалгаврыг  хүргүүлнэ. Гол шалтгаан нь, багшийн зан харьцаа, ёс зүйг сайжруулах, мөн бага насны хүүхэдтэй ажиллаж байгаа  албан хаагч, ажилчид, багш нарыг мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ангилсан  жагсаалтыг гаргах зэрэг ажлыг зохион байгуулна. Энэ тухай мэдээллийг бид Дундговь аймгаас цаг тухайд нь хүлээн авч байна.

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧСӨН БОЛ 108 УТСАНД МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨРЭЙ

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа:

-Хүүхдийн төлөө үндэсний газар бол улсын хэмжээнд хүүхэд, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэл, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэгийн багш хүүхэд зодсон асуудлаар Дундговь аймгийн удирдлагууд, хүүхэд хамгаалал, үйлчилгээний хэлтэст ямар үүрэг даалгавар өгсөн бэ?.

-Сургуулийн өмнөх боловсролын бай­гуул­лагын орчинд, бо­ловс­ролын байгууллагын ажил­тан хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн сэт­гэл эмзэглэм үйл явдал болсон.Бид тухайн тохиолдол, тухайн асуудал руу хандсан гэхээс илүүтэйгээр систем рүү нь хандсан хүүхдийн эрхийн хяналт тавих үйл ажиллагааг эрчимжүүлэх, шаардлагатай обьектуу­дад хамтарсан хяналт, шалгалт хийх шаардлагатай байна.  ХТҮГ, БСШУЯ хамтран Ерөнхий боловсролын байгууллагуудад да­гаж мөрдөх Хүүхэд хам­гааллын жишиг бодлогыг батлан 2015 оны есдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. Бид ахин хүүхдийн эрх зөрчигдөхгүй байхад голлон анхаарч урьдчилан сэргийлэх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг тогтолцоог бий болгоход  БСШУЯ-тай хамтран ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Тухайлбал хувийн цэцэрлэгт зөв­шөөрөл олгож байгаа журам процедур, та­виг­дах шаардлага, эцэг эхийн хүүхдэдээ хяналт тавих боломж, боловсон хүчний сонгон шалгаруулалт зэрэг олон системийн шинжтэй асуудал уг асуудлаар илрэн гарч ирсэн. Үүнд гол анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд сонордуулга, холбогдох байгууллагуудад зөв­лөмж, шаардлага хүргэн ажиллаж байна.

-Тухайн аймгийн хүү­хэд хамгааллын чиглэлээр ажилладаг мэргэжилтэнг  энэ асуудлыг өмнө нь анзаарч харж байгаагүй, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж байгаа юм байна?

-Боловсролын хяналтын улсын байцаагч нарын шууд хэрэгжүүлэх чиг үүрэгт энэ асуудал багтдаг, хууль тогтоомжид байгууллагуудын чиг үүргийн ялгаа тодорхой туссан байдаг учраас Дундговь аймгийн ХГБХХ, холбогдох мэр­гэжилтнийг буруутгах үн­дэслэл байхгүй. Харин чиг үүргийн дагуу тухайн хүүхдийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, эмчлүүлэхэд Дундговь аймгийн ХГБХХ,  холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ дашрамд нийт эцэг, эхчүүдэд хэлэхэд, хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх дуудлагыг 24 цагаар, бүх оператороос үнэ төлбөргүй хүлээн авдаг, мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар ажилладаг 108 Хүүхдийн тусламжийн утас манай байгууллагын дэргэд ажилладаг гэдгийг ахин хэлмээр, сануулмаар байна. Энэхүү 108 утас нь хүүхдийн эрх зөрчсөн дуудлага бүрийг хүлээн авч, шаардлагатай тохиолдолд мэдээллийн эх сурвалжийг нууцлан, холбогдох бай­гууллагуудтай хамтран ажиллах бодит боломж бидэнд бий болсон.  Энэ нь хүүхдийн эрх зөр­чигдсөний дараа биш урьдчилан сэргийлэх, асуудал даам­жирч хүүхдэд бодит хор уршиг бий болохоос өмнө таслан зогсоох арга хэмжээ авах боломжийг бүрдүүлдэг гэдгийг дахин хэлмээр байна.

Б.ТУУЛ

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-09 202.179.26.135

3-р эмнэлэгиин ард баидаг Алтанзул цэцэрлэгиин Лхамаа гэж авгаи бас хүүхэд их зоддог ,Туслах мэрэгжилиин бус Мэндээ тэр хоёр гар ниилж хүүхэдииг их зоддог хүмүүмс баидаг дотор нь ажиллаж баисан хүнии хувьд хэлж баина хоол унд гэж баихгүи будаа гоимонгоор болгодог 100грам махаар 10,20 хүүхэд хооллдог хүүхэдээр бизнес хиидэг саихан гарууд баидаг тэр цэцэрлэг мэрэгжилиин багш баихгүи тогтохчгүи ёстои бүтэхгүи газар би мэрэгжиллин багш ажиллаж баисан тиимэрхүү хувиин цэцэрлэг зөндөө шүү...............

Зочин 2015-12-09 103.229.121.12

Jorlong hurtel kamerjuulah heregtei. Bagsh nariin ihenhi ni setgetsiin ovchtei humuus baidag. Namaig 4 nastai baihad manai bagsh gej araatan ooriinhoo sheesiig aygand hiij baigaad zodoj uulgadag baib. Chimhene, tsohino, buur suuldee shalnii modoor zodoj baigaad minii gariig hugalsan. Odoo bi 43 tai. Minii gar odoo hurtel yanginaj ovddog. Namaig tegj baisan gej bodohoor minii dotorhi setgel ikh ovddog. Bi udahgui tetgebertee garna. Bi ongorsnii nisgegch hiideg. Manai ongots huuhduuded hamgiin ikh nairsag uilchilgeeg uzuuldeg. Bagiinhan nadad hairtai. Bi eh oron, ard tumendee hairtai. Mongoliin deer doorgui muuhai togtoltsoog evdej, zasah heregtei. Iim tohioldold gudamjiig haaj, tord ugee heleh heregtei. USA d negen har arist huug tsagdaa buudaj horoosnii toloo olon mujid uuniig eserguutssen undesnii hemjeenii boslogo garsan yum. Ted odoo ch uzeltseer baina. Dundgovichuudaa Niisleld hureed ir. hamtarya. Ene bichlegiig ni uzeed bi uneheer tsochirdson. Manai ongots 1 odroor hoishilson. Gebch bi uurgee l sain guitsegeh estoi hun. Ta buhendee shine jiliin mend hurgie.

Туул 2015-12-09 202.179.26.130

Хүүхдийг хоолоо идсэнгүй гэж зодоогүй, гэрийнхэн нь цэцэрлэгийн хоол бага юмуу орой өлсөнги ирээд байхын гэж хэлсны төлөө ам руу нь хоол чихэж, хэвтүүлж байгаад цутгаад байгаа байхгүй юу. Тэр чинь шүүмжлэлд хонзогнож,10 сартай хүүхдээс нь өшөө авч байгаан. Монголчууд аа,Харин ийм хүн хогнуудаас өшөө авцгаая !!!!

zocnin 2015-12-09 122.201.26.169

uurii ni zod , amruu ni hoolii ni gudarch ug , hichneen huuhediig zodoj bsan bol , sain sudalj , huuduudiig bugdiig emchluul

аап 2015-12-09 122.201.22.36

Аймгийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжлийн хяналтын газрын даргыг соль

зочин 2015-12-09 103.57.93.81

10 сартай хүүхдийг зодсон нь илчлэгдсэн учраас ашгүй аав, ээж 2 нь хүүхдээ нийслэлд авчирч мэргэжлийн эмчид үзүүлэх болж. Гэтэл цаана нь хичнээн хүүхэд ийм зодуур дарамт амссаныг, бас хэн ч баримтжуулж чадаагүйг бодох хэрэгтэй. Хүүхдийн эрх гэж ярьдаг маш олон байгууллагууд яагаад энэ асуудлаар ганц ч үг ганхийхгүй байгаа нь гайхалтай.

зочин 2015-12-09 103.57.93.81

10 сартай хүүхдийг зодсон нь илчлэгдсэн учраас ашгүй аав, ээж 2 нь хүүхдээ нийслэлд авчирч мэргэжлийн эмчид үзүүлэх болж. Гэтэл цаана нь хичнээн хүүхэд ийм зодуур дарамт амссаныг, бас хэн ч баримтжуулж чадаагүйг бодох хэрэгтэй. Хүүхдийн эрх гэж ярьдаг маш олон байгууллагууд яагаад энэ асуудлаар ганц ч үг ганхийхгүй байгаа нь гайхалтай.

иргэн 2015-12-09 43.242.242.59

улсын цэцэрлэгийг ч мөн камержуулах хэрэгтэй,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж