ОХУ нь өнгөрсөн гуравдугаар сарын 27-оос хойш бүх олон улсын нислэг, галт тэрэгний үйлчилгээгээ зогсоосон билээ. Тэгвэл эх орондоо буцаж чадахгүй гадаадад гацсан 15 мянган иргэндээ ОХУ-ын Засгийн газраас нийт нэг тэрбум рубль буюу ойролцоогоор 13 сая 656 мянга 111 ам.долларын материаллаг тусламж үзүүлсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр энэхүү тусламж нь чартер нислэгт багтан эх орондоо ирж чадаагүй иргэдэд зориулагджээ.
Өмнө нь ОХУ-ын Засгийн газраас гадаадын оронд гацсан иргэддээ туслахад зориулан 500 сая рублийг захиран зарцуулах эрхийг Гадаад хэргийн яамдаа олгосон юм.
ОХУ-ын Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-аас хойш чартер нислэгээр татан авах боломжтой иргэдээ нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Эх сурвалж: Tass
Холбоотой мэдээ