Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилсан төлөв мэдээг хүргэе. Тавдугаар сарын 10,11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи 10,11,12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст дулаан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 13-наас ихэнх нутгаар дулаарах аж.
Э.АРИУН