Samsung зурагтны Ухаалаг үйлдлүүд

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Samsung зурагтны Ухаалаг үйлдлүүд

Та ухаалаг зурагтны үйлдлүүдийг хэрхэн мэдэх вэ? Ухаалаг зурагтны бусдаас ялгарах онцлогийн талаар таньд багахан мэдээлэл хүргье.

Веб браузер

Зурагтад зориулагдсан вебийн хайлтын систем болох браузер нь ердийн компьютерт ашиглагддаг браузер шиг эвтэйхэн үйлдлүүдтэй тул сайтаа тэмдэглээд хадгалах, өмнө орж байсан сайтуудаа сэргээх, дэлгэц дээрх дүрсний овор хэмжээг томсгож, багасгах тохируулах зэрэг үйлдлүүдийг хялбархан гүйцэтгэдэг.

Smart Hub үйлчилгээ

Smart hub дэлгэц дээрх контентуудыг ашиглахад эвтэйхэн эрэмбэ дарааллаар сайтар бодож боловсруулан цуглуулсан бөгөөд тэдгээрээс та өөртөө хамгийн сонирхолтойг нь амархан олоод хоромхон зуур нэвтрэх боломжтой.

Social TV

Та зурагт үзэхээ болилгүйгээр найз нөхдийнхөө юм уу гэрийнхнийхээ бичиж үлдээсэн шинэхэн бичлэгүүдийг Facebook, Twitter, Google Talk-оос унших боломжтой.

Multi – Link дэлгэцийн горим

Samsung- ийн MULTI-LINK Screen горим нь цагийг илүү зугаатай өнгөрүүлэх боломжийг олгоно.  Та Smart зурагтынхаа дэлгэцийг хоёр хуваагаад хэд хэдэн нэвтрүүлэг зэрэг үзэж болно.

  • Та нэг зурагтаараа хоёр сувгийн нэвтрүүлгийг зэрэг үзэж болно.

  • Та зурагтаа үзэнгээ интернет дэх хуудаснуудыг нэгэн зэрэг нээж болно.

  • Та зурагтаа үзэнгээ өөрт хэрэгтэй хавсралтуудыг хайн түүн дээрээ ажиллаж болно.

Хөлбөмбөгийн горим

Авто тоглуулагч горимыг ачаар таны сонирхсон бүхий л агшнуудыг автоматаар ялган авч хадгалаад хожим нь эргээд үзэх боломжтой. Түүнчлэн та зурагтаар шууд дамжуулж буй тэмцээн үзэж байхдаа дэлгэцийнхээ өөртөө хэрэгтэй хэсгийг томруулан харах юм уу нийгмийн төрөл бүрийн сүлжээнд сэтгэгдэл, тайлбараа нийтлэх боломжтой.

Эрчимтэй өнгө чанартай дүрс

Samsung тв нь зургийг илүү чанаржуулах алгоритм ашиглан Wide Colour Enhancer Plus-ийг үүсгэжээ. Ингэснээр илүү тод өнгийг харах болно.

Samsung Apps

Samsung Apps-аас хүн бүр өөртөө тохирсон, хэрэгтэй гэж үзэх зүйлүүдийг олж авч чадна. Зарим программын тусламжтайгаар та Smart TV-ийнхээ дэлгэцийг тоон технологид суурилсан гэрэл зургийн цомог болгон хувиргах бол өөр хавсралт програм нь түүнийг покерийн ширээ, тоглоомын талбар, хоолны жорын ном гэх мэтчилэн олон янз бүрийн хувилбараар өөрчилж ашиглах боломжтой болгоно. 

PC mall дэлгүүрийн салбаруудаар Samsung зурагтны BIG SALE зарлагдлаа. Хямралын үед ХЭМНЭЛТ хамгийн чухал. Дэлгэцийн хэмжээ томрох тусам хэмнэлт нь илүү том байх болно. Та BIG SALE-ээс худалдан авалт хийснээр 990’000₮ хүртэл мөнгөө хэмнэх болно.

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ

www.facebook.com/PCmallOfficial

 www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

Онлайн худалдаа – 99903535

PC mall дуудлагын төв: 75753535

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж