Bershka шинэ жилээр ямар гоёлыг санал болгов

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Bershka шинэ жилээр ямар гоёлыг санал болгов

Фото: Bershka-гийн хэвлэлийн алба

Испанийн масс-маркетын брэнд Bershka баярын цуглуулгын XMAS Stories гоёлыг танилцуулсан  бөгөөд эмэгтэйчүүдийн загварын чиг хандлагын гол материал нь хоргой,  болов. Түүнийг даашинз, гутал, аксессуарт өргөн ашиглажээ.

Эрэгтэй загварын чиг хандлагыг  бүтээхдээ дизайнерууд  хотын минимализмын стилийг дээдэлжээ. Хувцаснуудын гол онцлог нь элэгдэл, хуучралтын эффект болсон байна.

Фото: Bershka

Bershka гэх Испанийн залуучуудын брэндийг 1998 онд масс-маркет гэх ангиллалд бүртгэсэн байлаа. Inditex Group корпорацийн мэдлийнх. Компани нь хувцасны зураг төсөл, үйлдвэрлэл худалдааг эрхэлдэг.

Өдгөө брэндийн бараанууд нь дэлхийн 64 оронд зарагддаг бөгөөд хувцас үйлдвэрлэхдээ хүрээлэн буй орчны хамгаалалтыг ихээхэн анхаардаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж