Гурав хүртэл насны хүүхэдтэй ээжүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй

Хуучирсан мэдээ: 2020.05.09-нд нийтлэгдсэн

Гурав хүртэл насны хүүхэдтэй ээжүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй

Гурав хүртэл насны хүүхэдтэй ээжүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй

Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтөөр даатгуулсан хэлбэрээс үл хамааран жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ бүтэн авдаг болсон. Ингэснээр сайн дураар даатгуулсан эхэд олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувь болгон нэмэгдүүлсэн. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч эх багадаа 12 сар шимтгэл төлсөн, сүүлийн зургаан сар тасралтгүй төлсөн тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Мөн хүүхдээ харж асарч буй гурав хүртэл насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй болсон. Ингэснээр Тодруулбал, сайн дураар даатгуулсан эх хүүхэд төрүүлээд гурван нас хүртэл асрах бол энэ хугацааны тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг эх өөрөө төлнө.

Ажил хөдөлмөр эрхэлдэг ээжүүдийн хувьд ажил олгогч хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр жил төлж байсныг гурван жил төлөхөөр болгосон.

Харин ажил эрхэлдэггүй, сайн дураар даатгуулаагүй ээж хүүхдээ гурван нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувийг төр хариуцах бол, 50 хувийг нь тухайн эх өөрөө төлөх аж. Дээрх хуулийн заалт 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж