Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Сургуулиасаа
гараад алхаж байхад бороо орж байлаа.Ширүүн биш ч гэсэн жихүүн агаад
хүйтэн тэр бороо дотрийг нь царцааж байв.Кэний ширүүн харц одоо болтол
толгойноос нь гарж чадахгүй дотроо айдастай яваа Итгэлийг Сүүдэрхэн
анзаарж байлаа.Тэр 2 элдэв юмсыг ярьж намуухан бороонд алхана.

-Чи яагаад заавал сүүдэр хэлбэрээрээ байх ёстой юм бэ?
-Шаардлага гарсан тохиолдолд л хүний хэлбэрт шилждэг дүрэмтэй.
-Хэрэв тэгэхгүй бол?
-Зөрчвөл харуулууд намайг барьж шийтгэнэ.Бас хүний ертөнц дээр тулалдах хориотой.
-Хмм зөрч гэж дүрэм зохиодог биз дээ хэхэ?
-Энэ тоглоом бишээ би өнөөдөр 2 дүрэмийг 2 ууланг нь зөрчсөн.

Эмээсэн өнгөтэй энэ үгийг хэлэхдээ Сүүдэрхэн харуулууд гэж хэн
болох талаар тайлбарлан Итгэл охиний араас дагна.Харуулууд бол харанхуйн
эзний өөрөө бэлтгэсэн нэг ёсны зэвсэгт хүчин агаад хамгийн сүүлийн
сүүдэрнүүдийн бослогоноос цааш хэн ч харанхуйн эзнийг олж хараагүй
гэлцдэг.Бас хамгийн сүүлд тэр үед харуулууд маш олон сүүдэрнүүдийг
устгасан ба одоо ч гэсэн хүний ертөнцөөр хэрэн хэсэж ажлаа хийдэг ажээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж