Жое Коул “Челси”-гээс явна

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Жое Коул “Челси”-гээс явна

Лондонгийн “Челси” клубын хагас хамгаалагч Жое Коул энэ зун “Челси”-г орхиж, чөлөөт агентийн хувиар өөр багт шилжихээр болжээ. “Цэнхрүүд”-тэй байгуулсан түүний гэрээ энэ улирлын эцэст төгсгөл болох учиртай бөгөөд клубын удирдлагын зүгээс түүнд цаашид ердөө ганцхан жилийн хугацаатай хамтран ажиллах санал тавьсны дээр одоогийн цалингаас нь даруй 40 хувиар бага цалин санал болгосон учир Коул “Стэмфорд Бриж”-ийг орхих шийдвэр гаргасан байна. Тэрбээр өөрөө гэрээний хүчинтэй хугацаа дууссан ч цаашид урт хугацааны гэрээ байгуулж, гэрээгээ сунгана хэмээн бодож байсан нь талаар болсонд дурамжхан байгаа гэнэ. Өдгөө 28 настай, залуухан, түүнчлэн Премьер лигийн авьяаслаг тоглогчдын тоонд зүй ёсоор багтдаг түүнийг “Челси” клубын захирал Брюс Бак ийм хямдхан үнэлсэнд Коул дургүйцэж байгаагаа илэрхийжээ. Түүнд долоо хоногийн 36 мянган паундын цалин санал болгосон бөгөөд Коул ийм хэмжээний санал хэрхэвч хүлээн авахгүй гэдгээ өөрөө мэдэгдсэн юм. Гэтэл түүний хамт Английн шигшээ багт хүчин зүтгэдэг Жон Терри, Фрэнк Лампард болон Эшли Коул нар хэд дахин илүү цалин авдаг ажээ. Жое Коулд нэг жилийн хугацаатай, дээр нь бага цалинтай ажлын санал тавих санааг “Челси”-гийн эзэн Роман Абрамович гаргасан гэнэ.

“МанЮ”-гийн ерөнхий дасгалжуулагч Сэр Алекс Фергусон Коулыг “Вэст Хэм”-д тоглодог байхаас нь эхлэн өндрөөр үнэлдэг байсан бөгөөд түүнтэй гурван жилийн хугацаатай гэрээ байгуулахад бэлэн байгаа ажээ. Түүнчлэн “Манчестер Сити” түүнд долоо хоногийн 80 мянган паундын цалин амласан бол “Тоттенхэм”-ийн дасгалжуулагч Харри Реднэпп мөн Коулыг багтаа элсүүлэх бодолтой байгаагаа илэрхийлжээ. Ямартай ч Жое Коул энэ улирлын тоглолтууд өндөрлөсний дараа “Стэмфорд Бриж”-ийг орхих болж байна.

С.ШҮР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж