"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиож байна | News.MN

"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиож байна

"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиож байна

"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зарлиг гаргаснаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-тэй болсон. Эл өдөр өнөө жил тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд тохиож байна. Мод тарихад тохиромжтой эдгээр өдрүүдэд амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан байдлаар мод тарих арга хэмжээг зохион байгуулахгүй тул  эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, дэглэмийг чанд сахихыг зөвлөж байна.

Нийслэл хот “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд агаар, орчны бохирдлыг хамгийн сайн шингээгч мод, модлог ургамлын үрсэлгээ, сургалтын төвийг “Минж нутагшуулах төв”-ийг түшиглэн байгуулаад байна. Энэхүү төвд ургуулсан суулгацаар хотын ногоон байгуулж, ногоон бүсийн ойжуулалтыг хийх бөгөөд ойн аж ахуй эрхлэх, хашаа, эзэмшил газартаа мод тарих хүсэлтэй иргэдэд зориулсан үнэ төлбөргүй сургалтууд тогтмол явагдах юм.

Мөн нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд зориулсан “Төгсөгчдийн төгөл” байгуулах санаачилгыг эхлүүлж байгаа бөгөөд дүүрэг бүрийн Боловсролын хэлтэст дээрх зориулалтаар 3 га газрыг олгож байгаа талаар Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлжээ.

Э.АРИУН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-09 202.126.89.98

Uulaas mod sendiichej hot ruu avchirch suulgaad zunduug uhuulsen. Urselgee suulgaad ch zunduug uhuulsen. Archlahgui bol hudlaa suulgaad yaadgiin!!!!!!!!

Avatar

зочин 2020-05-09 202.126.89.156

долдигнох юмаа, бусад ерөнхийлөгчийн санаачилсан ажлыг нэрээр нь дурдаж бичдэггүй байж

Avatar

Зочин 2020-05-09 51.15.43.205

))))Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-09 66.181.161.6

Zam daguu alhahad mashinaas tusgaarlasan mod tarimaar bna. Ailuud hashaandaa mod tariya.

Avatar

Зочин 2020-05-09 202.126.89.98

Tegeed tariad archlaach!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж