Амралтын өдөр иргэдээс санал асууна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Амралтын өдөр иргэдээс санал асууна

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Амралтын өдөр иргэдээс санал асууна

Хот 2030 он хүртэл хийгдэх урт хугацааны бүтээн байгуулалтын 14 төслийг иргэдээр хэлэлцүүлж, иргэдийн саналын дагуу эрэмбэлэн ажил хэрэг болгохоор болсон тухай бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл энэ амралтын өдөр буюу 12 дугаар сарын 12, 13 ны өдрүүдэд түүврийн аргаар сонгогдсон 400 иргэний дунд Зөвлөлдөх иргэдийн санал асуулгыг явуулахаар болсон байна. Анх хотын харьяалалтай 1600 иргэнээс 800-г нь түүврийн аргаар сонгож, түүнээсээ дахин 400 иргэнийг түүврийн судалгааны аргаар шигшиж, цаашид Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлох төсөл хөтөлбөрүүдэд саналыг нь тусгахаар болжээ.

Төр шийдвэр гаргах эрх мэдлээ иргэдтэй хуваалцдаг, тэдэнд шилжүүлдэг байх нь ардчиллын гол зарчим. Гэхдээ өдийг хүртэл Монголын улс төр иргэдийн оролцоо гэж ярьдаг ч бодитой, тэнцвэртэйгээр тэднийг санал, санаачилгыг улс орны хөгжил, бодлогодоо тусгаж ирээгүй. Цөөн тооны иргэдээс санал авлаа гэдэг ч яг ямар шийдвэр, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа. Тэр нь улс орон, иргэдийн хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг мэдээллээ өгдөггүй. Улмаар иргэд ч харанхуйгаар саналаа өгдөг байсан. Харин удахгүй явагдах “Зөвлөлдөх санал асуулга” бол санамсаргүйгээр отын зах, төвд амьдардаг, эрэгтэй, эмэгтэй, насны байдлыг ч тэнцвэртэйгээр сонгосон 400 иргэнээ 2030 он хүртэл хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаарх шат шатны мэдээллээр хангажээ.

Улс орны хөгжлийг иргэдээрээ тодорхойлуулах “Зөвлөлдөх санал асуулга” дэлхийн 22 оронд хэрэгжжээ. Тухайн улс, хотын онцлогоос хамаараад санал асуулгын үр дүнгээ өгөх хугацаа янз бүр байсан гэдгийг Станфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилал хүрээлэнгийн захирал Жэймс Фишеин тайлбарлалаа. Хамгийн гол нь иргэдийн санал, байр суурийг бодитой тусгах шаардлагатай. Ингэхийн тулд санал асуулгад ажиглагчаар оролцож, хөндлөнгийн хяналт тавих зөвлөх хороотой байх учиртай юм.

Иргэдэд танилцуулж, тэдний саналыг тусгах 14 төслийг танилцуулбал Улаанбаатар метро, Туул усан сан цогцолбор, Туулын хурдны зам, Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эко парк байгуулах, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт, Угсармал орон сууцын барилгын дулааны алдагдлыг бууруулах, “Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах, Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах, Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах, Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах зэрэг байна. Цаашид хотын захиргааны зүгээс өөрсдийн саналыг иргэдээрээ дэмжүүлэх биш, харин иргэдээсээ гарсан санал, санаачилгыг бодлого, шийдвэртээ тусган ажиллах нь илүү үр дүнд хүрнэ гэж үзжээ. Иймээс нийслэлийн Засаг даргын тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байгаа нь энэ.

Д.УЛАМБАЯР


 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-12-09 59.153.114.97

бас нэг шоу,ажил хийхгүй шоудах,луйвардахаас өөрийг чаддаггүй АН-ынханд бүү итгээрэй

Зочин 2015-12-09 59.153.112.61

Зүгээр нэг хэдэнтойрон хүрээлэгч нар ярилцаж сууж байгаал тэрийгээ иргэдийн санал авчлаа гэдэг биздээ.

Зочин 2015-12-09 202.9.40.20

teneg hun huurch bgaa um shig maanagtaj mangartahaa boliochee hulgaichudaa, ta nar uy ch hiigeegui, hiih chc ugui muusain hogiin shaarnuud, bitgii showdaad baigaach, zugeer l mongoloos mini zailj sirid ochitsgoo, tgd tendee 2030 onii ulgeree yariad buuduultsgaa

Зочин 2015-12-09 122.201.24.65

Хошин шог

Зочин 2015-12-09 59.153.113.214

АРДЧИЛСАН ХУ ЖАА НАР АСУУЛТ ГЭЖ НЭГ ЕЭВЭНГ 2 3 ХУВААГААД НӨГӨӨ ТАЛ ГЭЭД ТАРХИ УГААХ ГЭЖ БАЙГАА

Зочин 2015-12-09 202.179.25.117

Академын эрдэмтэдээс асууж зөвлөлдөх хэрэгтэй шүү дээ. 400 иргэн асуудлыг шийдэнэ гэж байхгүй.

Зочин 2015-12-09 103.11.195.52

Энэ санал асуулгад оролцмоор байнав Яаж түүвэр сонголтоо хийсэн юм. Ил тодоор хүмүүсийн нүдэн дээр тэр телевизрээр ард түмэнд нээлттэй түүвэр сонголлтоо хийгээч. Ер нь энэ хотын удирдлага цөөн хэдэн баячуудад үйлчилдэг тодорхой байгаа шүү. Гэр хорооллын дахин төлөвлөлт шоу . мөнгөтэй хэдэн барилгын компанитай хуйвалдаж ард түмний газрыг хямдхан авч буцаагаад чанаргүй үнэтэй байр шахах луйвар . Энд төрөөс гэр хороололын хөгжил ядаж л утааг багасгахтай холбоотой нэгч ажил алга байна шд . цахилгаан станц нэмж бариач цахилгаангй яаж метро барих гээд байгаан барилаа гэхэд утаанаас зугатаж газар доор амьдрах уу улаанбаатарынхан. МАН АН МАХН тарааааааааааааааа. Ирэн сонгуульд энэ 3 намын олигархи, худалч , хулгайч ,луйварчин , авилгалч, сэтгэцийн өвчтэй ***** самуун, урваач балиар хог шааруудыг битгий сонгоорой!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Батэрдэнэ 2015-12-09 202.9.41.119

Түүхий эдүүдийн үнэ шалдаа буусанаас Монголд орж ирдэг мөнгө дагаад шалдаа буучихаад байгааг энэ хотынхон мэдэж байна уу? Метро гэх мэтийн өндөр өртөгтэй төслүүдээ хойшлуулсан нь дээр. Туулын экологд хортой, өндөр өртөгтэй Туулын хурдны замын төслөө бүр больсон нь дээр. Уулаасаа Налайхын замыг өргөтгөх гэж байгаа. Баянзүрхийн гүүрийг хос болгох, Баянзүрхийн гүүрнээс Амгалан хүртэлх замыг өргөтгөх, Дүнжингарвын урдуур барьсан замыг өргөтгөж төмөр зам дээгүүр гүүр, Хан Уул дүүргийн шаардлагатай 4 газар гүүрэн байгууламж барьсан нөхцөлд Туулын хурднч замын үүргийг гүйцэтгэчихнэ.

Зочин 2015-12-09 202.21.106.145

haha odoo sanal asuulga gedeg yumand ni unemshdeg mal oldohuu.

иргэн 2015-12-09 202.179.24.93

Энэ бол АН-н шоу.Танил тал хамаатан найз нөхөдөөрөө зуруулаад санал явуулсан ард иргэд зөвшөөрсөн гээд л баахан худлаа мөнгө идэх арга заль мөнөөс мөн дөө.

Зочин 2015-12-09 122.201.22.217

400 хамаатан садан, найз нөхөд байлгүй дээ. Мэдээд байгаа шүү

Шоу шоу 2015-12-09 202.9.40.137

Шоу Шоу Хотынхон өөрсдөө дураараа баахан юм бөгөлчихөөд дараа нь Ард түмнээс санал асуусан чинь ИНГЭЛЭЭ гэж шоудана. Монголчууд ийм муухай бузар болчих гэж. Дүр эсгэсэн хуурамч Ардчилал хүмүүсийг хүн биш болгодог ажээ.

би 2015-12-09 59.153.87.3

ингэж худалаа шаагаад яахав найдуудаа та нар дандаа худалаа судалгаа авдаг шүү дээ ардчилалынхан өөрсдөө бөглөөд сууж байдаг шүү дээ тэрнийгээ ард түмнээс асуусан гээд сууж байдаг улсууд ичих хэрэгтэй

би 2015-12-09 59.153.87.3

ингэж худалаа шаагаад яахав найдуудаа та нар дандаа худалаа судалгаа авдаг шүү дээ ардчилалынхан өөрсдөө бөглөөд сууж байдаг шүү дээ тэрнийгээ ард түмнээс асуусан гээд сууж байдаг улсууд ичих хэрэгтэй

би 2015-12-09 59.153.87.3

ингэж худалаа шаагаад яахав найдуудаа та нар дандаа худалаа судалгаа авдаг шүү дээ ардчилалынхан өөрсдөө бөглөөд сууж байдаг шүү дээ тэрнийгээ ард түмнээс асуусан гээд сууж байдаг улсууд ичих хэрэгтэй

Үүл 2015-12-09 103.9.90.130

Шааааааааааааааал худлаа

Зочин 2015-12-09 202.9.41.86

Manai mulguu mal geed baigaa 76-g chin manai uhaalag irged songsonshde. teheer irgedeesee asuuhaar bas l tiimerhuu l ur dun garna. tehdee bas shudraga l ym da.

mongol 2015-12-09 59.153.84.2

yag sanal avj haragdaach, ene archilaliin zasgiin gazruud irgedeesee asuusan gej ingej luivar hiideg, gehdee udahgui archigdah baij yun ch ih yum boddog yum