Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээврийн “Korean Air” компани ирэх сараас олон улсын зарим нислэгүүдээ сэргээж эхлэх талаар пүрэв гаригт /2020.05.07/ мэдэгджээ.
Тус компани нь ирэх сарын 1-нээс Вашингтон, Сиатл, Ванкувер, Торонто, Франкфурт, Сингапур, Бээжин, Куала Лумпур зэрэг хотуудын 19 чиглэл рүү дахин нислэг үйлдэж эхлэх аж.
Korean Air нь одоогоор олон улсын 13 чиглэлд долоо хоногт 55 нислэг үйлдэж байгаа ба энгийн үед уг компани нь долоо хоногт 110 чиглэлд 900 гаруй нислэг үйлддэг байжээ. харин зургадугаар сараас зарим чиглэлийн нислэгүүдийг нээснээр долоо хоногт 32 чиглэлд 146 нислэг үйлдэх боломжтой болж байгаа юм.
Эх сурвалж: Koreatimes
Холбоотой мэдээ