Э.Одбаяр: МАН-ын санхүүжилтээс бид татгалзаж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

Э.Одбаяр: МАН-ын санхүүжилтээс бид татгалзаж байна

Э.Одбаяр: МАН-ын санхүүжилтээс бид татгалзаж байна

МАН-аас Зон Олны намыг санхүүжүүлэх санал тавьсан асуудлаар  Тусгаар тогтнолын ордны үүдэнд мэдээлэл хийлээ. Тус намаас Зон Олны намын 2020 оны парламентын сонгуульд оролцох бүх зардлыг нь даана гэх санал тавьсан байна. Хэрэв Зон Олны нам МАН-ын дэмжлэгтэйгээр сонгуульд өрсөлдлөө гэхэд 30 орчим тэрбум шаардлагатай болох аж. Тиймээс энэ нь хууль бус үйлдэл гэдгийг Зон Олны намын нарийн бичгийн дарга Э.Одбаяр онцоллоо. Түүний хэлснээр Зон Олны намыг МАН-ын зүгээс санхүүжүүлэх асуудал нь хууль бус үйлдэл гэнэ.

УЛС ТӨРИЙН СОНГУУЛЬД УЛС ТӨРИЙН НАМУУД ӨРСӨЛДӨХӨӨС БУС НЭГИЙГЭЭ САНХҮҮЖҮҮЛЭХ ЁСГҮЙ

Зон Олны намын нарийн бичгийн дарга Э.ОДБАЯР: 

-Бид МАН-ын төлөөллүүдэд сонгуульд оролцохоо илэрхийлэхэд манай сонгуулийн зардлыг санхүүжүүлнэ гэдгийг хэлсэн. МАН-аас Зон олны намыг санхүүжүүлж байгаа нь ямар сонирхолтой гэдгийг мэдэхгүй.  МАН-ын зүгээс Зон Олны намыг санхүүжүүлж хамтарч ажиллах санал тавьснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Манай нам бүх тойрогт нэр дэвшигчдийнхээ нэрийг дэвшүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Хэрэв улсын хэмжээнд нэр дэвшигчдийг нэр дэвшүүлнэ гэвэл 30 гаруй тэрбумын асуудал яригдана.  Бид нар Ардчилсан намтай ямар нэгэн холбоогүй. Би Зон Олны намыг 2016 онд үүсгэн байгуулснаас хойш удирдлагын байгууллагад ажиллаж байна. Хэрэв намыг санхүүжүүлэхэд гэрээ байгуулж эхэлбэл гэмт хэрэгт холбогдоно гэсэн үг. Улс төрийн сонгуульд улс төрийн намууд өрсөлдөхөөс бус нэгийгээ санхүүжүүлж, дэмжиж бас худалдан авч болохгүй гэж үзэж байна. Энэ бол хууль бус үйлдэл гэж манай намаас үзэж байна. МАН-аас  улс төрийн намыг санхүүжүүлэх болсон шалтгааныг тодорхой мэдээлэх болов уу. Ер нь Засгийн эрхийг хууль бусаар худалдан авах үйл ажиллагаанд оролцохоос урьдчилан сэргийлж өнөөдөр мэдээлэл хийлээ. Манай намын дарга Г.Эрдэнэтөгс  энэ асуудлаар үе шаттайгаар мэдээлэл хийнэ. Энэ асуудлыг ЗГХЭГ-ын дарга Оюун-Эрдэнэ уг асуудлыг эцэслэн шийдэх юм билээ” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж