Улаанбаатар хотын хоёр чиглэлд дүүжин замын тээвэр нэвтрүүлэх хэлэлцээрийн төслийг зөвшилцөв | News.MN

Улаанбаатар хотын хоёр чиглэлд дүүжин замын тээвэр нэвтрүүлэх хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Улаанбаатар хотын хоёр чиглэлд дүүжин замын тээвэр нэвтрүүлэх хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Улаанбаатар хотын хоёр чиглэлд дүүжин замын тээвэр нэвтрүүлэх хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2020.05.08) үдээс хойш хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хороонд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ талаар хийсэн танилцуулгадаа, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” компанитай хамтран “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 04 дүгээр сараас ажиллаж байгаа. Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх юм гэдгийг дурдав.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үндсэн хоёр чиглэлд дүүжин зам барьж ашиглалтад оруулах юм байна. Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон эхний чиглэл нь 4.9 км урт, 3 зогсоолтой шугам байх бол хоёр дахь чиглэл нь Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, 3 зогсоолтой байх аж.

Төслийн гол зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад чиглэжээ.

Мөн уг Санхүүгийн хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн байна.

Төслийн талаарх танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-08 202.179.31.113

Энэ хотын даргын сэтгэц зүгээр л байгаа даа…..

Avatar

irgen 2020-05-08 64.119.19.248

Yamarhuu zuiliin talaar yarigdaad hiih geed chichreed baigaag jiriin irgen bi lav ogthon ch tusuulul alga. 60.0 say dollar ch mugu shuu. Hugatsaatai tomilgoonii humuus hoich uye boddoggui.Odoo gaaj davshgui urtei bolchood baigaa maani uunii batalgaa.Uriig uruur daraad yavaad baival irgediin dund baidag udriin zeeliin har tuuhiin tomsgoson helber bolnodoo.

Avatar

Зочин 2020-05-08 103.212.117.223

ямартай ч эхлээд Дарханыхаа замыг таьяаа. Хэдийгээр хөнгөлөлтэй гэх ч эргээд төлөгдөх өр. Тэртээ тэргүй өрийн тулам болчихоод байхад дээр нь нэмж өр нэмж үлгэрийн зам ярьхаа түр түдгэлзвэл өлзийтэй. Нийгмийн хөвөгч масс минь сэтгэлийн хөөрлөөрөө энд итгэх хэрэгүй шүү ПРЯ. Бүр хамгийн гэгээлгээр бодоод тавьчихлаа гэж бодоход бид түүнийг арчилжхэвийн ажиллуулж чадах уу?Мэдээж хуучирч засаж сэлбэх асуудал гархад сэлбэг хэрэгсийг нь авч дийлэх үү? гэдэг асуудал..

Avatar

Зочин 2020-05-08 49.0.212.199

дараа нь янз бүрийн асуудал үүсч хүнйи амь нас эрүүл мэнд хохирвол хэнийг шүүхэд өхөө тогтоож аваарай хүмүүсээ,

Avatar

Уншигч 2020-05-08 202.179.26.112

Метроо барих ёстой шүү дээв Цаг уурын эрс тэс уур амьсгалтай байж яагаад ийм тээвэр сонгоод байдаг юм бэ.в Метро бол өвөл дулаахан, зундаа сэрүүхэн

Avatar

ЗОЧИН 2020-05-08 64.119.22.99

4-5.4 КМ-Т 3-хан ЗОГСООЛТОЙ ИЙМ ТЭЭВРЭЭР ХЭН Ч ЯВАХГҮЙ, МӨНГӨНИЙ ГАРЗ, ҮҮНИЙГЭЭ БОЛЬ ГЭЖ АРД ТҮМЭН МӨН ИХ ХЭЛСЭН ДЭЭ, МӨНГӨ Л ИДЭХ АРГА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-05-08 103.229.123.48

МАН ыг хэзээч сонгож болохгүй өнөө тэнгэрийн зам бна шүү дээ, үүнийг иргэд эсэргүүцсэн зээлээр ийм зүйл хийж болхгүй,

Avatar

Зочин 2020-05-08 64.119.21.108

ene bol hotiin darga Amarsanaa luivarchnii sanaa shuu. uuriin huviin businessiin hureend bariulsan zaisan dah barilgaa hotiin tuvtei holbohoor ertnees duujin zam yriad yavsan nuhur. Odoo tusviin munguur teriigee bariulah gej bna daa.

Avatar

УБ хотын иргэн 2020-05-08 66.181.180.166

Ямар тэнэг новшийн тээврийн санаа вэ. Энэ булгантуяа эх хүний нинжин сэтгэлгүй ямар хүйтэн хөндий хүүхэн бэ. Латин америкийн ядуус гэж монголчуудыгаа доромжилж байх шив дээ. Сонгуулиар энэ хүүхэнд саналаа өгөх хэрэггүй, ийм балиар тээвэр санаачилдаг заяагүй хүүхэн бэ. УБ-т 2 шугамтай метро байхад хангалттай ш дээ. Монголын их хувь заяаг минь гутаасан, монголчуудыгаа доромжилсон балиар муухай санааг эсэргүүцнэээ

Avatar

Зочин 2020-05-08 109.70.100.24

))))Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-08 103.57.94.200

Давхар автобусаа аялал жуулчлалын зориулалтаар давхар ашиглах

Avatar

аялагч 2020-05-08 202.179.27.243

Цэцээ гүн ба Баянзүрх хайрханыг холбочихгүй дээ, хэ хэ

Avatar

Зочин 2020-05-08 103.26.193.124

Уг нь хамгийн зөв санаа. Даанч идэх гээд үнийг нь хөөрөгдөх юм.

Avatar

Зочин 2020-05-08 103.229.121.28

Долоон буудлаас Ард кино тёатр Ханын матёриалаас Сүхбаатарын талбай хүртэл тавьж буудлыг ариа богино болгох боломжийг судламаар юм байна 167 тэрбум төгрөгийн зээл бололтой Энэ хүнд үёд ядуу үлэмж өртэй бидэнд дахин өр үүсгэхэд хүндхэн л байх б**х даа

Avatar

Зочин 2020-05-08 103.229.121.28

Их ачаалалтай шугамын ачааллыг багасгах тухайлбал таван шараас офицёрийн ордон хүртэл уг нь өндөрт ил байрлалтай мётроны шугам л байгуулах боломжийг судламаар байгаа юм даа

Avatar

123456789 2020-05-08 49.0.212.226

Шоугаа зогсоо

Avatar

Зочин 2020-05-08 203.91.119.42

Ямарч хэрэггүй дарга нарын мөнгө идэх гэсэн зорилготой ажил

Avatar

Зочин 2020-05-08 66.181.166.134

humuus eserguutsej bhad bur chichirseer bgad barilaayu te? zgr metro barichhad yagad bdim bol

Avatar

МАН-ын гишүүн 2020-05-08 103.57.94.173

Срнгууль болох гэж бөайхад ийм юм сэдэж явдаг хөлдүү толгойнууд УИХ-д их байна аа Хотын даргша гэж нэг дурак, Тээврийн сайд гэж бүтэлгүй нөхрийн яриад явна гэсэн Цөмөөрөө таарцан юмнуууд Сонгуульд ялагдах гээгүй бол ийм балай юмаар битгий оролдооч ээ

Avatar

Зочин 2020-05-08 103.229.121.8

venezuela nepal ulsas hund tamladag bichleg abchirsan gishuun oroo nere tatsan deer shuu dahaid uuchlalat baihgui. gadaddin deeremchingiin gar hol bolood ulsaa hudaldsan gey uzdeg.

Avatar

Зочин 2020-05-08 103.229.121.8

uzele changa yarigchaa adio stanza untarachih amarmaar baidag shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж