ДЭЭД БОЛОВСРОЛЫН РЕФОРМ-ын талаар гадаад, дотоодын судлаачид хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

ДЭЭД БОЛОВСРОЛЫН РЕФОРМ-ын талаар гадаад, дотоодын судлаачид хэлэлцэнэ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН РЕФОРМ-ын талаар гадаад, дотоодын судлаачид хэлэлцэнэ

Дээд боловсролын академи, Боловсролын реформ хөдөлгөөн хамтран Монгол Улсад анх удаа “Дээд боловсролын Реформ” сэдэвт нээлттэй вебинарыг энэ сарын 13-нд онлайнаар/zoom meeting/ зохион байгуулах гэж байна.

Монголын төрийн өмчийн их сургуулиуд улс төрөөс хэт хамааралтай болсноор бие даасан байдал алдагдаж, засаглалын хямралд өртөж байгааг дагаад бага санхүүжилт, чадваргүй хүний нөөц, үр дүнгүй сургалт цаашлаад оюутны эрх ашиг хөндөгдөж байна.

Дээрх асуудлын хүрээнд дэлхийн хэмжээний дээд боловсролын экспертүүд санал бодлоо хуваалцаж, шийдэл гарцыг уг вебинар-аар хэлэлцүүлнэ. “Дээд боловсролын Реформ” нээлттэй вебинар-ын зочин илтгэгчээр Хонг Конгийн Их сургуулийн Емирит Профессор Кай-Мин Чен, дээд боловсролын эксперт Жамил Салми нар оролцоно.

Зочин илтгэгчид

Дэлхийн дээд боловсролын эксперт Кай-Мин Чен нь, Хонг Конгийн Их сургуулийн Эмирит Профессор, Харвардын их сургуульд зочин профессор, Дэлхийн банк, ЮНЕСКО, НҮБ зэрэг байгууллагад зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай бөгөөд судалгааны чиглэл нь нийгмийн өөрчлөлттэй холбоотой боловсролын шинэчлэл болон боловсролын системийн судалгаа юм. Тэрбээр Хонг Конгийн их сургууль дээр зохион байгуулагддаг Дээд боловсролын зуны институтээр Монголын их дээд сургуулийнхан болон боловсролын салбарынханд хэдийн танил болсон билээ. Сүүлийн жилүүдэд Монголын дээд боловсролын салбарын шинэчлэлд хувь нэмрээ оруулсаар байгаа эрхэм багш юм.

Профессор Жамил Салми нь Дэлхийн банкны дээд боловсрол хариуцсан зохицуулагчаар ажиллаж байсан. 1994 онд Дэлхийн банкны анхны дээд боловсролын бодлогын тайлан, 2002 онд ’Мэдлэгийн нийгмийг байгуулах: Дээд боловсролын шинэ сорилтууд’ ном, 2009, 2011 онд ‘Дэлхийн шилдэг судалгааны их сургуулийг байгуулах нь’ номоо тус тус хэвлүүлсэн. Жамил Салми нь 2010 онд Дэлхийн банкны Монголын дээд боловсролын бодлогын судалгааны тайланг бичих ажлыг удирдаж, Монголын дээд боловсролд хувь нэмрээ оруулсаар байгаа эрхэм юм.

“Дээд боловсролын Реформ” вебинарыг Боловсролын салбарын мэргэжилтэн, багш судлаач, бодлого тодорхойлогч, олон нийтэд зориулан үнэ төлбөргүй, нээлттэйгээр зохион байгуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж