МЗХ-ны ерөнхийлөгчөөр О.Гэрэлт-Одыг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

МЗХ-ны ерөнхийлөгчөөр О.Гэрэлт-Одыг сонгожээ

МЗХ-ны ерөнхийлөгчөөр О.Гэрэлт-Одыг сонгожээ

МЗХ-ны 6-р их хурал өнөөдөр цахим хэлбэрээр болж, Ерөнхийлөгчөө шинээр сонгожээ. Тус холбооны ерөнхийлөгчөөр А.Мөнхбат 2012 оноос хойш ажиллаж байгаа. МЗХ-ны дүрэм ёсоор бол ерөнхийлөгч нэг л удаа улиран сонгогдох ёстой юм байна. Тиймээс энэ удаагийн ерөнхийлөгчөөр их хуралд оролцогчид Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооны тэргүүн О.Гэрэлт-Одыг 100 хувийн саналаар  сонгосон бололтой. Хуралд 300 гишүүн оролцсон бөгөөд улс орон даяар хөл хорио тогтоогоод байгаа учраас хорио цээрийн дэглэмийг сахин нэг өрөөнд арваас илүүгүй төлөөлөгчийг байрлуулан цахимаар холбогдон их хурлаа хийжээ.

Тус холбооны 5-р их хурал 2015 онд болж байсан. Тус холбооны хурал дөрвөн жил тутамд зохион байгуулагдах ёстой, нийт 300 гишүүн оролцоно гэж зарлагдсанаас ирц 100 хувь байлаа. Мөн хурлаар дэд Ерөнхийлөгч нараа сонгосон бөгөөд үндсэн дүрмээ шинэчлэхээр зарлагдсан. Гэхдээ улс оронд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа учраас үндсэн дүрмийн өөрчлөлтийг аймаг, хороо бүрт танилцуулан хэлэлцэхээр боллоо. Гэхдээ МЗХ-ноос энэ мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Тус холбоо нь хоёр хуваагдсан  нь эндээс харахад тодорхой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж