Сон Хын-Мин цэргийн албаа хаажээ

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

Сон Хын-Мин цэргийн албаа хаажээ

Сон Хын-Мин цэргийн албаа хаажээ

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ болон Английн Тоттенхэм Хотспур багийн довтлогч Сон Хын-Мин 21 хоногийн хугацаанд Чэжү аралд байрлах тэнгисийн цэргийн 9-р бригадын анхан шатны цэргийн бэлтгэлд хамрагдаж байгаа тухай бид өмнө нь та бүхэндээ мэдээлсэн. Тэгвэл тэрбээр өнөөдөр/2020.05.08/албан ёсоор цэргийн албаа хааж, батламжаа гардан авчээ. Гэвч түүний үүрэг бүрэн дуусаагүй бөгөөд дараагийн 34 сарын дотор 544 цагийг нийтийн үйлчилгээнд зарцуулах ёстой ажээ.

Сон Хын-Мин цэрэгт алба хаах хугацаандаа буудах, жад ашиглах, хими, биологийн мэдлэг, холбооны хэрэгсэл ашиглах, мөн тулааны болон анхан шатны эмнэлгийн тусламж гэх зэргийг сурсан аж. Энэ тухай тус тэнгисийн цэргийн оффицер ярихдаа “ Сон Хын-Мин буудлага дээрээ 10-аас 10 онож ‘Пильсун’ хэмээх шилдэг үзүүлэлт гаргасан цэрэгт олгодог таван шагналын нэгийг хүртсэн. Бүхий л шүүлтүүрүүд цэвэр шударга, маш сайн хараа хяналтан дунд явагдсан” хэмээжээ.

 

Өдгөө 27 настай Сон Хын-Мин өнгөрөгч 2018 оны Азийн наадамд Өмнөд Солонгос улсынхаа хөлбөмбөгийн шигшээ багтай хамт түрүүлснээр цэргийн алба хаах үүргээсээ чөлөөлөгдсөн. Гэвч хуулийнхаа дагуу дөрвөн долоон хоногийн турш энгийн цэргийн бэлтгэлд эсвэл гурван долоо хоногийн турш тэнгисийн цэргийн бэлтгэлд хамрагдах ёстой ажээ.

Өмнөд Солонгос улсад 18-35 насны цэргийн албанд тэнцэх эрүүл чийрэг биетэй эрэгтэй хүмүүс хамгийн багадаа 21 сарын турш цэргийн алба хаах хуультай.

Английн хөлбөмбөгийн Премьер лиг ирэх зургадугаар сард эргэн ирэх шуум гарсан тул Сон-Хын Мин тэр цагт нь бэлтгэлтэй байх үүднээс тавдугаар сардаа багтаан Лондон буцах гэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж