АНУ-ын эрх баригчид саран дээр олборлолт явуулах үйл ажиллагааг зохицуулах олон улсын гэрээний төсөл боловсруулж эхэлсэн тухай дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлжээ.
“Artemis Accords” хэмээн нэрлэсэн уг төсөлд ирээдүйд саран дээр байгуулагдах баазуудын аюулгүйн бүс бий болгох, хөндөхөөс хамгаалах, тухайн компаниудад өөрийн мэдлийн гадаргаас эрдэс бодис олборлон ашиглахыг зөвшөөрөх гэх мэтийг тусгаж өгсөн байна. Аюулгүйн бүс бий болгох гэдэг нь өрсөлдөгч орнууд болон ойр орчим ажиллаж буй компанийн зүгээс хохирол учруулах, хөндлөнгөөс оролцохоос сэргийлэх зорилготой аж.
Мөн энэ гэрээнд эхний ээлжинд Канад, Япон, Европын орнууд, Арабын Нэгдсэн Эмират улсуудыг нэгтгэхээр хэлэлцэж байгаа гэнэ. АНУ нь хамгийн сүүлд 1972 онд саран дээр хүн буулгаж байсан бөгөөд 2024 онд дахин хүн буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
Тус улсын хувьд саран дээр олборлолт хийх амбиц эртнээс байсаар ирсэн ба тиймдээ ч сансар судлалын салбарт тэргүүлэгч бусад улс орнуудын адил сарыг зөвхөн шинжлэх ухааны зориулалтаар судална гэсэн 1979 оны Сарны тухай гэрээнд оролцоогүй юм. Түүнчлэн тус улс нь 2015 онд АНУ-ын аливаа хувийн компани, хувь хүн сар болон солируудыг олборлож ашиглахыг хуулиар зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: CNET
Холбоотой мэдээ