Taiwan Box 30 гаруй улсын эмнэлгийн ажилтнуудыг хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

Taiwan Box 30 гаруй улсын эмнэлгийн ажилтнуудыг хамгаалж байна

Холбоотой мэдээ

Эмч биднийг хамгаалж байна, тэгвэл хэн эмчийг хамгаалах вэ?

Эмч биднийг хамгаалж байна, тэгвэл хэн эмчийг хамгаалах вэ?

Тайванийн “Хуалиэн Мэннуо” эмнэлгийн эмч Лай Шиэнюнийн зохион бүтээсэн халдварт өвчнөөс сэргийлэх гуурс хатгадаг хайрцагны талаар өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр та бүхэнд танилцуулсан билээ. Тунгалаг нийлэг хавтан нь өвчтөний толгой хэсгийг шууд бүрхэх ба ингэснээр эмч нар эмчилгээний явцад халдвар авах эрсдлийг эрс бууруулдаг юм.

Лай эмч энэхүү хайрцагны зураг төслөө интернэтэд үнэгүй татаж авахуйцаар байршуулсан ба хоёр сар хүрэхгүй хугацаанд 30 гаруй орон татан авч боловсруулан хэрэглэжээ. Үүнээс гадна АНУ-ын Бостоны Анагаах ухааны төв тус хайрцгийг үр дүнтэй болохыг баталгаажуулж, тусгай өгүүлэл бэлтгэн, богино хэмжээний туршилтын бичлэгийн хамт саяхны “Шинэ Ингланд анагаах ухааны сэтгүүл” (New England Journal of Medicine-д) нийтэлсэн байна.

Харьцуулсан туршилтаас үзэхэд хамгаалалтын хувцас өмссөн ч халдвараас сэргийлэх хайрцаг ашиглаагүй эмнэлгийн ажилтнуудын биеийн бүх хэсгээр өвчтөний амьсгал, шүлс хүрч наалдсан байсан төдийгүй эмнэлгийн шалан дээрээс хүртэл олджээ. Харин хамгаалах хайрцгийг ашигласан үед өвчтөний амьсгал, шүлс нь хайрцагны дотор хана, эмчийн бээлий болон хамгаалалтын хувцасны гарын хэсгээр наалдаж, бусад нь “цэвэрхэн үлдсэн” байв.

(Бостоны Анагаах ухааны төвөөс “Шинэ Ингланд анагаах ухааны сэтгүүл” –д нийтэлсэн Халдварт өвчнөөс сэргийлэх гуурс хатгадаг хайрцагны туршилтын богино бичлэгийг үзэх холбоос www.nejm.org/doi/full/10.1056/NEJMc2007589)

Улс улсын эрүүл мэнд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилтнууд олон мянган амь насыг аврахын тулд фронтын эхний эгнээнд тулалдацгааж байна. Тайванийн эрдэм мэдлэгийг олон улсын алдартай анагаах ухааны сэтгүүл болон эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн ажилтнууддаа ашиглахыг санал болгосон төдийгүй халдварын тархалт тасралтгүй нэмэгдэж буй энэ үед “аливаа зүйлийг өөр нэгэн нь улам сайжруулдаг”-ийн адилаар үйлдвэрлэгчид ч дээрх хайрцгийг массаараа үйлдвэрлэж, эмнэлгийн байгууллагуудад хандивлаж буй нь уг хэрэгслийг улам сайжруулж, боловсронгуй хувилбарыг үйлдвэрлэх урам зоригийг өдөөж байна. Олон сайхан сэтгэл, бүтээлч сэтгэлгээний ачаар улам их эмч мэргэжилтнүүдийг хамгаалж, дэлхий нийтээр халдварт өвчинтэй тэмцэх дайнд ялалт байгуулахад нь туслах болтугай хэмээн хүсч байна.

Халдварт өвчнөөс сэргийлэх гуурс хатгадаг хайрцаг буюу TAIWANBOX-ын сайжруулсан хоёрдугаар хувилбар нь товгор нуман хэлбэртэй бөгөөд энэ нь эмч мэргэжилтнүүдэд эмчилгээний явцад илүү нарийвчлалтай, тодорхой харах боломжийг олгодог.       

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж