УИХ-ын Пүрэв гариг/2020.05.07/-ийн нэгдсэн хуралдаанаар ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадралыг Хятадад суух Элчин сайдаар томилох Засгийн газрын шийдвэрийг хэлэлцээд олонх нь дэмжсэн билээ. Түүний оронд хэнийг томилох вэ гэсэн асуудал хэвлэлээр ид хөндөгдөж байна. Ялангуяа цар тахал, аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагаар хангах, бэлэн байдалд ажиллахыг шаардаж буй энэ онцгой нөхцөлд ОБЕГ-ын даргын суудал эзэнгүй байна гэдэг эрсдэл юм. Тиймээс ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү томилгоог хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байна. Уг суудалд суух хүмүүсийн нэрс хэвлэлээр "цохогдон" бичигдэж байгааг харвал олон хүн ОБЕГ-ын даргын суудал ил, далд санаархаж буй нь илэрхий. Тэр тусмаа цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийн нэр яригдаж эхэлсэн. Гэхдээ, яг энэ цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдалд, онцгой байдлынхныг шуурхай удирдлагаар хангаж, туршлагатай мэргэшсэн албна хаагч бол ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр. Тэрбээр 2004 оноос онцгой байдлаар мэргэшин ажилласан хүн. Хэрэвзээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нам харгалзахгүйгээр, мэргэжлийн томилгоог хийхийг хүсвэл Б.Ууганбаярыг Т.Бадралын оронд томилох ёстой болов уу. Хуульд ч наймаас дээш жил онцгой байдлын газарт ажиллах байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Ингээд түүний CV-г сонирхуулъя.
Боловсрол:
- 1977-1987 онд Ерөнхий боловсролын сургуулийг,
- 1987-1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн эдийн засагч мэргэжлээр төгссөн.
- 1998-1999 онд Төрийн захиргааны институтыг удирдахуйн ухаан,
- 2003-2005 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй хамгаалсан.
- 2015 оноос ХСИС-ийн Гамшиг судлалын докторантурт суралцаж байна.
Ажилласан байдал:
- 1991-1992 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд дамжааны захирагч,
- 1992-1993 онд Батлан хамгаалах яамны Ар талыг удирдах газарт мэргэжилтэн,
- 1993-1996 онд Булган аймгийн МАХН-ын хороонд мэргэжилтэн,
- 1996-1999 онд Булган аймгийн Цэрэг, иргэний хамгаалалтын штабт иргэний хамгаалалтын асуудал хариуцсан ахлах офицер,
- 1999-2004 онд Улсын Иргэний хамгаалалтын газарт мэргэжилтэн,
- 2004-2012 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газарт эрдэм шинжилгээний ажилтан, бодлого, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах офицер, хэлтсийн дарга,
- 2012-2015 онд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга,
- 2015-2016 онд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга,
- 2016-2017 онд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газар,
- 2017 оны наймдугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ