Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө | News.MN

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу өнөөдөр /2020.05.08/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгууллаа.

Улсын Их Хурал 2020 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүдийг томилсон тогтоолыг баталсан. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал Сайннямбуугийн Баатаржав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Барсүрэнгийн Баасандорж нарыг шинээр томилоод байгаа юм. Эдгээр гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, ёслолыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдав.

Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөсөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдэд баяр хүргэе. Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо ба гишүүд нь Үндсэн хуулиар баталгаажуулсан “…Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох…” эрхийг гардан хэрэгжүүлэгч билээ. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна. Ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.

Ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, гишүүн Д.Баяндүүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх Б.Хатантуул болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭЛИЙРЦЭН УЛСУУД 2020-05-08 202.179.27.86

ХУУЛИНД ЗАХИРАГДАЖ АЖИЛЛАЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУУ.:.. ТАНГАРАГ ӨРГӨЧИХӨӨД СОНГУУЛИЙН МАРГААШ НЬ ДАРГЫНХАА ГЭРТ ЧУЛУУ БАРЬЧИХСАН ӨВДӨГ ТОХОЙ ХИЙЖ МӨЛХӨЖ ЯВДЫМ БАЙНАЛЭЭ ДЭЭ

Avatar

Зочин 2020-05-08 122.201.31.250

хаянхярваанууд

Avatar

Зочин 2020-05-08 66.181.178.126

Зиаа!! Наад Элбэгдоржын гарын хэд чинь энэ сонгуулийг естой занаж байгаад будилуулна даа!!! Яагаад солиогvй юм бэ??!!

Avatar

Зочин 2020-05-08 202.21.107.75

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар гэж сонгуул будилуулдаг хоёр новшийг хөөж гарга?????????

Avatar

Зочин 2020-05-08 185.220.101.17

“““ Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-08 192.82.78.73

Болдсайхан гэдэг нөхөр чинь М.Энхболдын бөгсийг долоогч, тэжээсэн тоорой нь биздээ. ААРХАЛЫГ үзээрэй, санаарай, болгоомжлоорой…

Avatar

иргэн 2020-05-08 202.179.24.127

Нэг нөхөр нь хятад шаахай өмсөн байна уу үгүй юу гээд хов базчих уу. хэхэхэ

Avatar

Иргэн 2020-05-08 103.212.117.145

Тангараг өргөөд зөрчвөл бөөгийн холбоонд мэдэгдэнэ шүү.

Avatar

ЗОЧИН 2020-05-08 103.9.90.98

тангараг зөрчвөл ялын дээд хэмжээгээр шийтгүүлнэ би гэж тангараг өргөдөг бол эд нарын хэн нь өргөхгүй бүгд хулгайч нар

Avatar

Зочин 2020-05-08 103.80.210.183

тангараг өргөөд ямар биелүүлэх биш. тангаргаа зөрчвөл яах ёстой юм ббү мэд. тангараг дээрээ хуулийн хариуцлага хүлээнэ гэдэг боловч ИХ-н 76 тангаргаа зөрчөөд л зүгээр гүлдийгээд сууж л байна даг. тангаргаа зөрчивөл амийг нь тасладаг болмоор байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж