Итэвонд “шоудсан” 15 хүн коронавирусийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

Итэвонд “шоудсан” 15 хүн коронавирусийн халдвар авчээ

Итэвонд “шоудсан” 15 хүн коронавирусийн халдвар авчээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын олон соёл төвлөрсөн Итэвон  дэх бар шөнийн клубт өнгөрсөн амралын өдрүүдээр зугаацсан 15 хүнд коронавирусийн халдвар илэрчээ. Тус гудамжийг өнгөрсөн гуравдугаар сард үзэгчдэд хүрсэн “Итэвон класс” цувралаар та бүхэн илүүтэй мэдэх болсон билээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн гурав нь гадаадын иргэн, нэг нь армийн офицер байгааг өнөөдөр (2020.5.8) мэдээлсэн байна.

Халдвар тараасан гэж сэжиглэгдсэн өвчтөн нь өнгөрсөн Баасан гаригийн 22.00 цагаас Бямба гаригийн 03.30 цагийн хооронд Итэвон дахь таван шөнийн клуб, нэг бараар орсон гэж мэдүүлсэн аж. Улмаар “King Club”, “Trunk Club”, “Club Queen” зэрэг шөнийн клубүүдэд нийт 1510 гаруй хүн үйлчлүүлсэн хэмээн тооцоолж, эрсдэлтэй хүмүүсийг өөрийгөө тусгаарлахыг сануулжээ.

Халдвар тараасан эрэгтэй нь өнгөрсөн Лхагва гаригт коронавирусийн шинжилгээ эерэг гарснаар Сувон хотын эмнэлэгт хэвтсэн аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж