Мао Зедуны орчуулагч нас баржээ | News.MN

Мао Зедуны орчуулагч нас баржээ

Мао Зедуны орчуулагч нас баржээ

Мао Зедуны орчуулагч нас баржээ
Зураг дээр Жи Чаозу нь Хятадын гадаад хэргийн сайд Зоу Энлайн хажууд зогсож байна. Нөгөө талд АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон

Хятадын дарга Мао Зедун, Дэн Сяопин нарын орчуулагчаар ажиллаж байсан хүндэт дипломат Жи Чаозу 90 насандаа таалал төгсчээ. Тэрбээр Их Британид суух элчин сайдаар олон жил ажилласан байв.

Жи Чаозу Харвардын их сургуульд суралцаж байсан ч Солонгосын хойгийн дайнд АНУ болон Хятадын цэргүүдийн хооронд ширүүн тулаан өрнөснөөр их сургуулиа орхин Бээжинд эргэн иржээ. Тэрбээр англи хэлээр чөлөөтэй харилцдаг байсан учраас Солонгосын хойгийн Панмунжом тосгонд болсон дайсагнагч талуудын энхийн яриа хэлэлцээнд оролцсон аж. Тэр цагаас эхлэн тэрбээр Хятадын гадаад хэргийн сайд Зоу Энлайгаас эхлээд удирдагч Мао Зедуны орчуулагчаар ажиллаж эхэлжээ. Мао Зедуныг нас барсны дараа тэрбээр үргэлжлүүлэн Дэн Сяопиний орчуулагчаар ажиллаж байв.

Хожим  тэрбэр Фижи, Их Британи дахь Хятадын элчин сайдаар ажиллаж, НҮБ-ын хөгжлийн дэмжлэг болон менежментийн үйлчилгээ хариуцсан дэд нарийн бичгээр таван жил ажилласан байна. Тус албан тушаал нь 1996 онд татан буугдсан. Сүүлд Жи Чаозу нь Гадаадаас эргэн ирсэн хятадуудын “Бүх Хятадын холбоо”-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2005 онд огцорчээ.

Жи Чаозу нь 1929 онд Хятадын хойд хэсгийн Шааньси мужид чинээлэг гэр бүлд төрсөн ба есөн настайдаа гэр бүлийн хамт АНУ-руу нүүсэн байв. Тэрбээр ахынхаа хамт Нью-Йорк хотноо хувийн сургуульд суралцаж, АНУ-ын соёл болон англи хэлэнд суралцсан байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-08 202.21.109.50

Зураг дээр Жоу Эн Лай байна

Avatar

GUZEET 2020-05-08 202.21.107.86

Тэгэж ярьвал сэтгүүлч нар чинь бүгд төрд гарч ерөнхийлөгчөөс эхлээд ихэнх сайд нарын ажлыг хийж байна . Энэ явдал нь манай улсад аль хэдийн УЛАМЖЛАЛ болсон юм шүү. Хэн сайн худлаа ярина тэр дээшээ явна гэсэн зарчим манайд байна аа байна.

Avatar

Зочин 2020-05-08 185.220.101.17

!! Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-08 103.9.90.98

Жоу Энлай гэдэггүй билүү Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд байсан. Харин гадаад хэргийн сайд гэж дуулаагүй хавсарч байсан байж магадгүй.Энэ сэтгүүлч ухаантай эргүүнүүдийг яая даа байз

Avatar

Зочин 2020-05-08 66.181.187.188

Жон Энь Лай хятадын төрийн зөвлөлийн еранхий сайд байсан санах юм сэтгүүлч мхнь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж