Сергей Шойгу, Н.Энхболд нар цахим уулзалт хийжээ | News.MN

Сергей Шойгу, Н.Энхболд нар цахим уулзалт хийжээ

Сергей Шойгу, Н.Энхболд нар цахим уулзалт хийжээ

Сергей Шойгу, Н.Энхболд нар цахим уулзалт хийжээ

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан өчигдөр /2020.05.07/ цахим уулзалт хийжээ. Энэ үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Ялалтын баярын арга хэмжээнд оролцохыг урьсан байна.

Цахим уулзалтын үеэр хоёр улсын сайд нар харилцан баярын мэндчилгээ дэвшүүлсэн ба Сергей Шойгу эх орны дайнд Монголын талын оруулсан хувь нэмрийг цохон тэмдэглэжээ. Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатар хотноо болсон ОХУ болон Монгол улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг онцлон тэмдэглээд тус уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлуудад харилцан анхаарлаа хандуулж ажиллахаа мэдэгдсэн байна.

Хэдийгээр цар тахлын улмаас Ялалтын баярын жагсаал хойшлогдоод буй ч Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг оны эцэст болох баярын арга хэмжээнд биелэн оролцож, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ цэргийн жагсаалд оролцуулна гэдэгт найдаж бугйаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлсэн байна. Мөн “Хувьсгалт Монгол” гэсэн бичиг бүхий танк баярын жагсаалд оролцохыг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-08 64.119.26.131

End Zaagcn geed 20217931252. Ene dugaar deer bicneed b.san. Ene maliin bicnsen Msj iig unshaad ene nyhyr yyryy malaas doloon dor teneg yum b.a.Malaaas cn dor amitan yum b.a

Avatar

Заагч 2020-05-08 202.179.31.252

Хар гамингаас хол байх зайлшгүй шаардлагатай.Оросгүй бол Монгол хар хятад гамингийн хоол аль хэдийн болж бид ч ингэж чалчихгүй байлаа.Оростой байхад биднийг бурхан ивээнэ.Тусгаар тогтнол хамаг бүхнээс үнэтэй Монголчууд минь үүнийг бүү март.

Avatar

Зочин 2020-05-08 202.126.89.188

Энхболд бол жинхэнэ зөв төриин түшээ хүн миеэгээ бодоход боловсрол мэдлэг ноен нуруу хүн чанар бүх талаараахол илүүү

Avatar

zochin 2020-05-08 64.119.21.131

ZUGEER NEG MEDEE SONSOJ CHADAKHGUY DANDAA INGEJ ELIIRCH BAYKH YUM , UWCHTEY BOLCHIKHSON ERUUL BUS DURAKUUD DUURCHEE

Avatar

ОХУ 2020-05-08 180.149.96.90

Путин ирээд Энбаярыг уначихаж билээ тээр жил. Шойгу попорч байж Н.Энхболдыгоо унагах нь дээ.

Avatar

zochin 2020-05-08 64.119.21.131

SHAR KHADAND OCHIJ EMCHLUUL

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж