Гол буруутан нь бичлэг хийсэн Г.Уянга биш үү!

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

Гол буруутан нь бичлэг хийсэн Г.Уянга биш үү!

Гол буруутан нь бичлэг хийсэн Г.Уянга биш үү!

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох аж. Түүнийг УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө нэр дэвшигч л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан гэх хэрэгт буруутгаж байгаа юм. Харин тэрбээр прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд "Би Л.Эрдэнэчимэгийг дарамтлаагүй, энэ бичлэг Т.Алтаншагай бид хоёрт ирсэн. Тэд өөрсдөө мөнгө өгье гэсэн" гэх тайлбарыг хэлдэг.  Ямар ч байсан сонгуулийн өмнө Л.Эрдэнэчимэг Х.Бат-Ялалтын данс руу мөнгө шилжүүлсэн нь үнэн. Харин энэ бичлэгийн хийсэн хүн нь Г.Уянга байдаг. Уг бичлэгт УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнчимэг Төрийн ордонд архидан согтуурч байгаа нь гардаг.  Тэрбээр сонгуулийн өмнө утсаа алдсан, цагдаад мэдэгдсэн гэж хэвлэлийн хурал ч хийж байсан билээ. Тиймээс Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нарын гарт уг бичлэг ямар замаар, ямар зорилгоор очсоныг Ерөнхийлөгчийн зөвлөх  Г.Уянгаас асуух нь зөв бизээ. Хэрэвзээ Г.Уянга ийм бичлэг хийж, бичлэгтэй утсаа "алдаагүй" бол ийм асуудал гарахгүй байсан нь лавтай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж