Хилээр мансууруулах бодис оруулах оролдлогыг таслан зогсооно | News.MN

Хилээр мансууруулах бодис оруулах оролдлогыг таслан зогсооно

Хилээр мансууруулах бодис оруулах оролдлогыг таслан зогсооно

Хилээр мансууруулах бодис оруулах оролдлогыг таслан зогсооно

Сүүлийн 10 жилийн статистик мэдээллээс үзвэл мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр буй. Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөлийг хүүхэд, залууст ойлгуулах, тэднийг соён гэгээрүүлэх ажил эхлүүлсэн.

Мөн тус зөвлөл 2019 оноос ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газартай хамтран хар тамхи, мансууруулах төрлийн бодис, эм бэлдмэлийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байх чиглэлээр ажиллаж байна. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас 2018, 2019 онд хар тамхи нэвтрүүлэхийг завдсан 24 хэргийг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хилээр мансууруулах бодис оруулахыг завдах оролдлого жилд 10 гаруй бүртгэгддэг гэсэн үг.

Энэ хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гаалийн байгууллагын техник хэрэгслийг сайжруулах, хилээр нэвтрүүлж буй ачааг шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж эхэллээ. Хар тамхи, мансууруулах бодисыг мэдрэх, илрүүлэх өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжийг эхний ээлжинд нийлүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дулмаа 2020-05-08 66.181.169.116

хууль чангалах чэхэл биш. хамгийн гол нь нийгмийн гажуудлаа үндэс сууриар нь засах цаг болсон. дээрээ суудлаа олохгүй байж худлаа хууль чангалаад яахавдээ. монголчууд их бусармаг хүмүүс болсон. аливаа юмны учир шалтгааныг олж засах гэхээсээ илүү *л дүүжил цаазал гээд л орилоод банйа. муухай бүдүүлэг зэрлэг хүмүүс их байна. нэг талаар өвдсөн хүмүүс учир хүмүүнлэг байж эмчлэх нь зүйтэй.

Avatar

уншигч 2020-05-08 66.181.169.116

үнэрлэдэг нохойтой болоочээ. хилээр тэр балиар юмыг өчүүхнийг ч бүү оруул. энэ нийгмийн замбараагүй байдал нь хүүхэд залуучуудыг үнэт зүйлгүй барих баримжаагүй болгосноос гадны соёлыг хэт шүтэж тархиа буруу угаалгаж, тв-ээр ямар ч цензүргүй юм үзэхээс гадна энэ улс дээр дооргүй хулгайчааар дүүрсэн мэт сэтгэгдэл төрөхөөр, эрүүл хүн ч стресст орохоор нэвтрүүлгүүдийг бүх тв ар араасаа тасралтгүй гаргаж байгаа нь асар буруу байна. энэ бол гамшиг

Avatar

Зочин 2020-05-08 46.125.249.25

Хуулаа чангалаа бараг толгойн илээд байгаа юм шиг санагддаг 10 20 жилээр ялэдлүүлж шийтгэх!

Avatar

Зочин 2020-05-08 39.115.114.99

Монголд зөндөө мансууруулах бодис ургадаг гэсэн. Гаднаас авчирч гадныханд мөнгө төлдөг тэнэг. Тэнэг хүмүүс мансуурч байгаа. Уг нь бол өвчин намдах гэж хэрэглэдэг юм байна лээ монголчууд бусдыг лууриадаг тэнэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж