Илон Маск шинэ хүүхдийнхээ нэрийг дахин бодох хэрэгтэй болжээ | News.MN

Илон Маск шинэ хүүхдийнхээ нэрийг дахин бодох хэрэгтэй болжээ

Илон Маск шинэ хүүхдийнхээ нэрийг дахин бодох хэрэгтэй болжээ

Илон Маск шинэ хүүхдийнхээ нэрийг дахин бодох хэрэгтэй болжээ

АНУ-ын технологийн тэрбумтан, “Space X” компанийн үүсгэн байгуулагч, захирал Илон Маск болон түүний дуучин эхнэр Граймс нар өнгөрсөн Даваа гаригт шинэ хүүхдээ өлгийдөн авч, “X Æ A-12” хэмээх содон нэрийг хайрласан билээ. Тэгвэл шинэ аав, ээж хоёр хүүгийнхээ нэрийг дахин бодож үзэх хэрэгтэй болжээ. Учир нь Калифорни мужийн хуулинд шинэ төрсөн хүүхдэд зөвхөн Англи цагаан толгойн 26 үсэгнээс бүрдсэн нэрийг л өгөх боломжтой юм байна. Иймээс тоо, латин цифр, тэмдэг, умлаут тэмдэглэгээ, дүрс болон эможи ашиглаж болохгүй аж.

Өмгөөлөгч Дэвид Глассын хэлж буйгаар “ 2014 онд батлагдсан энэ хуулийг өөрчилж, янз бүрийн тэмдэгтүүд, умлаут тэмдэглэгээ, ийм төрлийн зүйлсийг зөвшөөрүүлэх гэж тэд хичээсэн. Гэвч энэ бүхнийг компьютерт таниулахын тулд их хэмжээний хөрөнгө шаардагдана. Мужийн хуулийн дагуу шинэ төрсөн хүүхдийн батламжийг Англи цагаан толгойн 26 үсгэнд л багтаан бөглөх ёстой. Энийг хууль бус гэж хэлж болох эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ шинэ хүүхдийн нэр хүлээн зөвшөөрөгдөхгүй” хэмээжээ.

Хэрэв Илон Маск болон Граймс нар хүүхдийнхээ нэрийг өөрчлөхөөс татгалзвал хүүхэд нь албан ёсны нэргүй, төрсний гэрчилгээгүй, мөн ирээдүйд SSN буюу нийгмийн даатгалын дугаар авч чадахгүй байх байдалд хүрэх ажээ.

“X Æ A-12” гэдэг нэр нь гүн утгатай.

X – Үл мэдэгдэгч хувьсагч

Æ – хайр эсвэл хиймэл оюун ухаан

A-12 – ямар ч зэвсэггүй, хамгаалалтгүй, зүгээр л маш хурдан SR-17 агаарын хөлгийн анхны нэр гэнэ. Энэхүү агаарын хөлөг нь тулаанд маш гайхалтай бөгөөд ямар ч хор хөнөөлгүй гэнэ.

 

ЭХ СУРВАЛЖ: unilad.co.uk, cbsnews.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-08 202.179.24.179

Америк солирол гэж энэ дэээ. Аливаа юм хэт хөгжөөд ирэхээр солирлын шат руу ордог жишээ. Дөнгөу төрсөн хүүхдийн нүүрэн дээр элдэв юм бичээд л Бид ийм нийгэм рүү явж байгаа биздээ

Avatar

зочин 2020-05-08 182.160.37.211

КАЛИФОРНИ МУЖИД БАЯРЛАЛАА, БАС ӨӨРИЙН ГЭСЭН ХУУЛЬТАЙ, ТҮҮНИЙГЭЭ ДАГАДАГ ЮМ БАЙНА, ХЭРВЭЭ ТЭГЭЭГҮЙ БАЙСАН БОЛ МАНАЙ ЗАЛУУС ХҮҮХЭДДЭЭ СОНИН НЭРНҮҮД ӨГӨХӨД БЭЛЭН ШҮҮ, АНИМЕГИЙН БААТРЫН НЭРИЙГ ӨГСӨН НЭГ МАЛ БАЙГАА, МАНАЙХАН АНУ-Г ДУУРАЙХДАА АМАРХАН ШҮҮ

Avatar

ats 2020-05-08 176.63.4.127

iim mal comment bichsnees animenii nertei baisan n deer sanagdaj baina boomer l***r mn

Avatar

Зочин 2020-05-08 113.198.137.165

Энэ залуу бол олон хүний хувьд шүтээн. Түүнийг юу ч хийлээ гэсэн уучлах л болно.

Avatar

Зочин 2020-05-08 113.198.137.165

Харин оркууд муулж л таараа кк

Avatar

зочин 2020-05-08 182.160.37.211

тийм бол Калифорничууд болон хууль баталсан Калифорничууд бас орк юм байна, миний ойлгосон логик зөв шүү ОРКОО, чам шиг юмнуудыг алиа салбадай сармагчин гэдэг юм

Avatar

Зочин 2020-05-08 103.212.116.161

Энэ галзуу этгээд чинь, хүн төрөлхтөнийг асар том комьпютерийн сүлжээ болгон зангидаад, хүн нэг бүрийг апликэйшин болгон алсаас залуурдах, хувь заяаг нь төвөөсөө удирдах хүсэл мөрөөдөлтэй бүлэг хорон санаатны төлөөлөл юм. Олны өмнө гаргадаг салбадай нь юм. Өөрийн балчир нялзрай хүүгээрээ ч бодох санах юмгүй шоудана. Өөрийгөө хүн биш робот шахуу амьтан, гэж боддог юм шиг байгаа юм. Робот бол төгс, алдаа гаргадаггүй. Харин хүмүүс бол сул дорой сөнөхдөө таарсан амьс, гэдэг философитой.

Avatar

Уншигч 2020-05-08 79.237.244.71

Өөрсдийгөө юу гээд бодчихсон амьтад вэ? Бусадтай адилхан хүн биз дээ.

Avatar

зочин 2020-05-08 182.160.37.211

энэ илон чинь хүүхдээ угсарсан механизм гээд бодчихгүй юу даа хаха, том болоод киборг болно

Avatar

Зочин 2020-05-08 202.126.89.84

п***а гээд нэрлэчих

Avatar

Зочин 2020-05-08 183.177.97.14

Aguu hun aguu l setgeh yum.
Hairtsagnaas garch setgetsgee mongolchuudaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж