Илон Маск шинэ хүүхдийнхээ нэрийг дахин бодох хэрэгтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

Илон Маск шинэ хүүхдийнхээ нэрийг дахин бодох хэрэгтэй болжээ

Илон Маск шинэ хүүхдийнхээ нэрийг дахин бодох хэрэгтэй болжээ

АНУ-ын технологийн тэрбумтан, “Space X” компанийн үүсгэн байгуулагч, захирал Илон Маск болон түүний дуучин эхнэр Граймс нар өнгөрсөн Даваа гаригт шинэ хүүхдээ өлгийдөн авч, “X Æ A-12” хэмээх содон нэрийг хайрласан билээ. Тэгвэл шинэ аав, ээж хоёр хүүгийнхээ нэрийг дахин бодож үзэх хэрэгтэй болжээ. Учир нь Калифорни мужийн хуулинд шинэ төрсөн хүүхдэд зөвхөн Англи цагаан толгойн 26 үсэгнээс бүрдсэн нэрийг л өгөх боломжтой юм байна. Иймээс тоо, латин цифр, тэмдэг, умлаут тэмдэглэгээ, дүрс болон эможи ашиглаж болохгүй аж.

Өмгөөлөгч Дэвид Глассын хэлж буйгаар “ 2014 онд батлагдсан энэ хуулийг өөрчилж, янз бүрийн тэмдэгтүүд, умлаут тэмдэглэгээ, ийм төрлийн зүйлсийг зөвшөөрүүлэх гэж тэд хичээсэн. Гэвч энэ бүхнийг компьютерт таниулахын тулд их хэмжээний хөрөнгө шаардагдана. Мужийн хуулийн дагуу шинэ төрсөн хүүхдийн батламжийг Англи цагаан толгойн 26 үсгэнд л багтаан бөглөх ёстой. Энийг хууль бус гэж хэлж болох эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ шинэ хүүхдийн нэр хүлээн зөвшөөрөгдөхгүй” хэмээжээ.

Хэрэв Илон Маск болон Граймс нар хүүхдийнхээ нэрийг өөрчлөхөөс татгалзвал хүүхэд нь албан ёсны нэргүй, төрсний гэрчилгээгүй, мөн ирээдүйд SSN буюу нийгмийн даатгалын дугаар авч чадахгүй байх байдалд хүрэх ажээ.

“X Æ A-12” гэдэг нэр нь гүн утгатай.

X – Үл мэдэгдэгч хувьсагч

Æ – хайр эсвэл хиймэл оюун ухаан

A-12 – ямар ч зэвсэггүй, хамгаалалтгүй, зүгээр л маш хурдан SR-17 агаарын хөлгийн анхны нэр гэнэ. Энэхүү агаарын хөлөг нь тулаанд маш гайхалтай бөгөөд ямар ч хор хөнөөлгүй гэнэ.

 

ЭХ СУРВАЛЖ: unilad.co.uk, cbsnews.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж