Хяналт шалгалтаар 3204 зөрчил, дутагдлыг илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

Хяналт шалгалтаар 3204 зөрчил, дутагдлыг илрүүллээ

Хяналт шалгалтаар 3204 зөрчил, дутагдлыг илрүүллээ

Онцгой байдлын байгууллагаас “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Хяналт шалгалтад нийт 615 газрын тосны бүтээгдэхүүн олборлодог, худалдан борлуулж, хадгалдаг аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 3204 зөрчил дутагдал илрүүлж, хяналт шалгалтын явцад 1341 зөрчлийг арилгуулсан. Бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 392, мэдэгдэл 140, танилцуулга 55 бичиж албан тушаалтанд хүргүүлээд байна.

Мөн гал түймрийн аюултай нөхцөл бий болсон 17 аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу түр зогсоож, галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативыг зөрчсөн 53 аж ахуйн нэгж байгууллага, 9 иргэнд нийт 39.7 сая төгрөгний шийтгэлийн арга хэмжээ авч ажиллалаа.

Шалгалтаар галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй, галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулаагүй, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн албан тушаалтан, иргэн үйл ажиллагаандаа удирдлага болгон дагаж мөрдөөгүй, гал унтраах автомат систем суурилуулаагүй, ослын үеийн гэрэлтүүлэг төлөвлөөгүй.

Галын аюулгүй байдлыг хангах зорилгоор зам гарцыг чөлөөтэй байлгах, гадна талбайн гэрэлтүүлэг хангалтгүй, Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг хадгалж буй газарт тамхи татах, ил гал хэрэглэх, оч баригчгүй тээврийн хэрэгсэл явахыг хориглосон санамж, зурагт хуудас байрлуулаагүй, газрын тосны бүтээгдэхүүний агуулахын галын тоног төхөөрөмж, усан сангийн дэргэд холбогдох стандартын дагуу тэмдэглэгээг байрлуулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрлээ.

Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулсан төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал энэхүү гүйцэтгэлийн хяналт шалгалтаар дахин зөрчил заагдаж, зөрчлөө арилгаагүй байсан тул хяналтын байцаагчид 17 газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаа түр зогсоож, 53 хуулийн этгээд, 9 хүнд Прокурорын байгууллагын зөвшөөрлөөр зөрчлийн хэрэг нээж, хянуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу 39.7 сая төгрөгний шийтгэлийн арга хэмжээ авч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж