Автозамыг гурван бүсчлэлд хувааж, зогсоолын төлбөрийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

Автозамыг гурван бүсчлэлд хувааж, зогсоолын төлбөрийг нэмэгдүүлнэ

Автозамыг гурван бүсчлэлд хувааж, зогсоолын төлбөрийг нэмэгдүүлнэ

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд нийслэлийн замыг гурван бүсчлэлд хуваах  талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Энэхүү зохицуулалтыг тавдугаар сард багтаан зохион байгуулна гэж тус газрын дарга С.Энхтөр онцлов. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 75 төлбөртэй зогсоол бий. Гэвч иргэдэд зогсоол хүрэлцээ муу байдгаас түгжрэлд нөлөөлдөг. Харин нийслэлд нийт 570 орчим авто машины зогсоол бий гэсэн судалгаа гарсан. Улаанбаатар хотын авто зогсоолыг байршлаар нь гурван бүст хуваана. Хотын нэгдүгээр бүсийн авто зогсоолын төлбөр өндөр байхаас гадна зогсоол дээр 2 цагаас илүү байрлуулах боломжгүйгээр зохион байгуулна. Мөн орон сууцны хороололд дундын зогсоол цагдаа, түргэн тусламж, гал, Онцгой байдлын үйлчилгээг үзүүлэх боломжтой, сул зогсоол гаргахыг үүрэг болгоно. Бусдын автомашиныг хааж тавьсан нөхцөлд тээврийн хэрэгслийг зөөвөрлөн авч явна гэлээ.

Нийслэлийн авто замыг гурван бүсчлэлд хувааж, авто зогсоолыг төлбөртэй болгосноор авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх зорилготой аж. Тавдугаар сард эхний ээлжид хотын төвийн хэсэг буюу нэгдүгээр бүсийн  зогсоолыг хэрэгжүүлж эхлэх бөгөөд жолооч замын хөдөлгөөнд оролцохоос өмнө гар утаснаасаа аппликэйшнээр зогсоолын захиалга өгөх юм байна. Мөн хоёр, гуравдугаар бүсэд зогсоолын бүс илүү хямд байх аж. Цаашид энэ онд багтаан хоёр, гуравдугаар  бүсийн зогсоолыг ашиглалтад оруулж зохицуулалт хийх юм байна.  Зогсоолын төлбөр, хүрэлцээг  аппликэйшнээр хянах юм байна. Ингэснээр хяналтгүй зогсоолын асуудалд цэг тавих юм байна.

Автозамын засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хурдаа багасгаж, тэмдэг байрлуулсан газарт замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулав. Заасан тэмдгийг анзаараагүйн улмаас хашлага мөргөх, ажилчдын биед гэмтэл учруулах зэрэг зөрчил цөөнгүй гардаг байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж