Шинэ ном: “Мөрөөдөх эрх”

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

Шинэ ном: “Мөрөөдөх эрх”

2019 онд анх хэвлэгдэн гарсан “Мөрөөдөх эрх” ном 2020 онд дахин шинэчлэгдэн өнгө зүс хэмжээгээ өөрчлөн уншигчдын гарт хүрсэн билээ. Гарсан цагаасаа л номын дэлгүүрүүдийн Best seller жагсаалтад тасралтгүй бичигдсэн “Мөрөөдөх эрх” ном АНУ-д албан ёсоор худалдаанд гарлаа. Зохиогч номоо монгол хэл дээр гаргахаар бэлтгэж байх үедээ англи хэл рүү давхар орчуулсан байна.  Зохиолч Б.Гэрэлчимэгийн ном Америкийн хамгийн том номын сүлжээ дэлгүүр болох Barnes and Noble, Target, Walmart зэрэг номын дэлгүүрт тавигдсан бөгөөд Амазон сайтад электрон хувилбараараа зарагдаж буй аж.

Тэрээр номынхоо тухай: “Би хувь хүний хөгжлийн тухай маш олон ном англи хэлээр болон орчуулгатай уншиж байлаа. Америкт нүүж ирсэнээсээ хойш англи хэлээр бүр ч их унших болсон.

Уншсан ном бүрээсээ маш их зүйлийг сурсан. Гэвч сурсан зүйлээ монгол хөрсөн дээр буулгая гэхээр арай л боломжгүй санагдана. Тэдгээр номноос эрч хүч гэдгийг тултал нь авдаг ч бодит амьдралд тусгах санаа маш бага байсан.

Ингэж явсаар өөрийн бичих, судлах, унших хүсэл, мөн сүүлийн 3 жилийн туршид зөвхөн бүсгүйчүүдтэй ажилласан туршлага, АНУ-д “Certified Life Coach” мэргэжлээр суралцсан мэдлэг, туршлагаа ашиглан “МӨРӨӨДӨХ ЭРХ” номоо бүтээж дуусгав гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж