Мэргэжлийн холимог тулааны зартай эрчүүдийн нэг Ирланд залуу Конор МакГрегор дараагийн боксын тулааныхаа урилгыг хүлээн авчээ. Түүнийг мэргэжлийн боксын домгуудын нэг Оскар дэ ла Хояа тулаанд дуудсан бөгөөд Конор МакГрегор твиттер хуудсаараа дамжуулан хүлээж авснаа мэдэгджээ.
CBS телевизийн подкастийн үеэр Оскар дэ ла Хояа К.МакГрегорыг дурдан түүнтэй тулалдахад ямар ч асуудалгүй гэжээ. Тэрбээр “ Хоёрхон үе. Учир нь надад ганц л дүрэм бий. Би үргэлж алах гэж тулаанд ордог. Конор МакГрегорыг хар л даа. Би түүнийг октагон дотор байхад нь дуртай. Би түүнийг хүндэлдэг, үргэлж үздэг. Гэхдээ боксын ринг бол бүхэлдээ өөр түүх шүү. Бүхэлдээ өөр түүх” хэмээжээ. Харин Конор МакГрегор өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “ Би чиний дуудлагыг хүлээн авлаа, Оскар де ла Хояа” хэмээжээ.
Өдгөө 31 настай Ирланд тулаанч маань өмнө нь 2017 онд агуу Флойд Мейведертэй боксын рингэнд тулалдсан ч харамсалтайгаар ялагдал хүлээсэн. Харин түүний энэ удаагийн боксын тулаан удаан хүлээгдэж магадгүй байна. Учир нь түүнд энэ жил хуваарийн дагуу хийх тулаанууд байгаа. Тэрбээр энэ хавар тулаан хийх ёстой байсан ч цар тахлын улмаас ирэх зун хүртэл хойшлогдсон билээ.
Холбоотой мэдээ